HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
DAILY NEWS

Японы шинэ Ерөнхий сайд Такаичи Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай уулзах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2025 оны 11 сарын 05

Японы шинэ Ерөнхий сайд Санаэ Такаичи Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай дээд хэмжээний уулзалт хийх хүсэлтэй байгаагаа мэдэгдлээ. Ийнхүү уулзалт хийх санал гаргасан нь өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд анхных юм.

“Бид Хойд Солонгосын талд дээд хэмжээний уулзалт хийх хүсэлтээ аль хэдийнэ илэрхийлсэн” гэж Такаичи даваа гарагт хэдэн арван жилийн өмнө Хойд Солонгост хулгайлагдсан Японы иргэдийг буцаан авчрахыг шаардсан цуглаан дээр хэлжээ.

Хойд Солонгосын тагнуулчдын үйл ажиллагааны хүрээнд 1970–1980-аад онд дор хаяж 17 япон иргэн хулгайлагдсан гэж мэдэгддэг. Тэднээс тавыг нь 2002 онд буцаан илгээсэн байна. Харин Хойд Солонгос хулгайлагдсан хүмүүсийн тоог няцааж, зарим нь ослоор, живэх эсвэл амиа хорлосон гэж мэдэгдэн, асуудал хаагдсан гэж үздэг.

Такаичи “Удирдагчид нүүр тулан уулзаж, бодит үр дүнд хүрэхийг хүсэж байна. Миний бие бүрэн эрхийнхээ хугацаанд хулгайлагдсан иргэдийн асуудлыг шийдвэрлэхийн төлөө тууштай ажиллана” хэмээн онцолсон.

Хулгайлагдсан хүмүүсийн гэр бүлийнхэн, тэр дундаа хулгайлагдах үедээ өсвөр насныхан байсан иргэдийн ар гэрийнхэн олон жилийн турш хүлээлт, зовлон амссаар ирсэн бөгөөд дараалан солигдсон Японы удирдагчид ч асуудлыг шийдвэрлэхэд амжилт олоогүй билээ. Такаичи албан тушаалдаа орсноосоо хойш эдгээр гэр бүлийнхэнтэй хоёр удаа уулзсан бөгөөд тэдгээрийн нэг нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Японд хийсэн айлчлалын үеэр болж байжээ. Тэрээр өөрийн багш, хуучин Ерөнхий сайд Шинзо Абэгийн эхлүүлсэн “иргэдээ буцаан авчрах” зорилгыг хэрэгжүүлэхээ өмнө нь мэдэгдэж байсан юм.

2022 онд алагдсан Ерөнхий сайд асан Шинзо Абэ мөн Ким Жон Унтай уулзалт хийхэд бэлэн байгаагаа илэрхийлж байсан бол дараа нь түүний залгамжлагч Фумио Кишида мөн адил санаачилга гаргасан боловч уулзалт бодит ажил бололгүй өнгөрчээ.

Харин өнгөрөгч 10-р сард Ерөнхий сайдаар томилогдсон Такаичи урьдын адил олон жилийн турш шийдэл олоогүй энэхүү эмзэг асуудлыг өвлөж авч, үүнийг шийдвэрлэх анхны удирдагч болохыг зорьж байна.

“Хиймэл оюун ухаан ба ёс суртахуун” сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулна
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
Гамшгаас хамгаалах үйл ажиллагаа, бэлэн байдлын үзлэгийн зохион байгуулалтын талаар мэдээлэл өглөө
Хятадын том хотуудаар аялах зорилготой жуулчид шинэ хурдны галт тэргээр зорчин цагаа хэмнэх боломжтой болжээ
Холимог тулааны тэмцээнд оролцох бөхчүүдийг сонгон шалгаруулж байна
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
БНСУ-д нас барсан гадаад оюутнуудын таван хүн тутмын нэг нь амиа хорлосон байна
Цаг үе
“МӨНХ ТЭНГЭРИЙН БИЧИГ – 2026” ОУ-ын үзэсгэлэнгийн удирдамж
ЦАГ ҮЕ
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн одон медалиудыг цэгцлэх хуулийн төсөл санаачилжээ
Улс төр
“Найзууд” цувралын анхны анги цацагдсанаас хойш 32 жил өнгөрчээ
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?