HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Үндэсний хувцсаар гоёсон 7000 гаруй хүн баярын жагсаалд оролцлоо

|
HumanZ
| 2025 оны 07 сарын 08

Үндэсний их баяр наадмын хүрээнд “Үндэсний хувцасны өдөр”-ийг тохиолдуулан “Дээлтэй Монгол” наадмыг өнөөдөр төв талбайд зохион байгуулж байна. Монголчуудын уламжлалт өв соёл, үндэсний хувцасны язгуур хэв шинж, угсаатны дээл хувцас, эд хэрэглэл, соёлын биет бус өвийг сурталчлах замаар нийслэл Улаанбаатар хотыг олон улсад сурталчлах, жуулчдын хэрэгцээнд нийцсэн хотын аяллын бүтээгдэхүүн, шинэлэг үйлчилгээг бий болгоход чиглэсэн уг наадмыг энэ жил 19 дэх жилдээ зохион байгуулж байгаа юм.

Энэ жилийн наадамд нийслэлийн зургаан дүүргийн иргэдээс гадна 21 аймгийн  аж ахуй нэгж байгууллага, жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн 60 орчим төлөөлөл хүрэлцэн ирж, баярын жагсаалд оролцсон юм. Нийтдээ 7000 гаруй оролцогч үндэсний хувцсаараа гоёж жагслаа.

Түүнчлэн “Дээлтэй Монгол” наадмын үеэр:

  • Шилдэг дүүрэг 
  • Шилдэг аж ахуйн нэгж байгууллага
  • Шилдэг дээл урлаач
  • Хамгийн сайхан дээлтэй гэр бүл 
  • Хамгийн сайхан дээлтэй оролцогч /эрэгтэй, эмэгтэй/
  • Монгол үндэсний хувцастай гадаадын шилдэг оролцогч /эрэгтэй, эмэгтэй/
  • Хамгийн сайхан дээлтэй гадаад хүүхэд /эрэгтэй, эмэгтэй/
  • Хамгийн сайхан дээлтэй хүүхэд /эрэгтэй, эмэгтэй/ зэрэг номинаци шалгаруулах юм.

Мөн үндэсний хувцасны загварын үзүүлбэр, үндэсний тоглоом, наадгай, дээл, хувцас урлаачдын үзэсгэлэн худалдаа болж байгаагаас гадна хүүхэд залуучуудад зориулсан орчин үеийн хамтлаг дуучдын тоглолт болж буй.

НЗДТГ, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Улсын хүүхэд залуучуудын театр, Монголын Аялал жуулчлалын холбоо болон “Монгол костюмс” төв хамтран “Дээлтэй Монгол” наадмыг зохион байгуулж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Ц.Гарамжавт хилийн хориг тавьж, нэр бүхий иргэнтэй уулзах, харилцахыг хоригложээ
СХД-ийн 18 дугаар хорооны гудамж талбайн тохижилтын ажил 85 хувьтай үргэлжилж байна
Сэлэнгэ аймагт бүртгэгдсэн 14 ойн түймрийг унтраахаар ажиллаж байна
АНУ-аас Монголд суугаа элчин сайдыг батлан хамгаалахын сайд хүлээн авч уулзлаа
Нийтийн тээврийн өмнө нь үйлчилж байсан 71 чиглэлийг сэргээхээр боллоо
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо 
Цаг үе
Криштиану Роналду анх удаа уран сайхны олон ангит цувралд дүр бүтээхээр болжээ
DAILY NEWS
Vivienne Westwood: Тансаг загварын ертөнцөд хувьсгал хийсэн брэнд
CRYPTOTUUKH
ТАНД ХЭРЭГТЭЙ | Хотод хичээлийн хэрэгсэл цуглуулж болох 26 БАЙРШИЛ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?