HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
DAILY NEWS

“Паддингтон” мюзикль дуулж, бүжиглэж чаддаг алдарт баавгайн шинэ дүрээр тайзнаа гарлаа

|
Янжиндулам Мягмарсүрэн
| 2025 оны 11 сарын 04

Перугээс Лондон хүртэлх аяллаараа дэлхийд танигдсан Паддингтон баавгай энэ удаа Савой театрын тайзанд хүрч иржээ. Бүтэн арван жил бүтээн байгуулалтын ажил хийгдсэний эцэст “Paddington: The Musical” албан ёсоор бэлэн боллоо.

Паддингтоны анхны дүр төрхийг олон жил нууцалсны эцэст өнгөрсөн бямба гарагт олон нийтэд харуулжээ. Энэ талаар киноны уран бүтээлчдээс BBC Newsbeat-ийн сурвалжлагч түүнийг хэрхэн “амилуулсан” тухай асуухад продакшны бүх гишүүн нэг л хариулт өгчээ. “Паддингтон бол зүгээр л Паддингтон.”

Дүрийг бүтээсэн дизайнер Тахра Зафар (түүний уран бүтээлд Harry Potter, Marvel, Star Wars зэрэг ордог) хэлэхдээ “Хүмүүс бид яаж хийснийг бодох хэрэггүй. Зүгээр л түүнд дурлаасай гэж хүсэж байна” гэжээ.

Түүний баг “шинэлэг хөдөлгөөнт аргачлал”-ууд туршсан ч уламжлалт хүүхэлдэйн технологи тохирохгүй гэж үзжээ. Учир нь, хэрвээ Паддингтон тайзан дээр бусдын тусламжтайгаар хөдөлж байвал түүний ганцаардлыг үзэгч үнэхээр мэдэрч чадахгүй гэж тэд үзсэн байна.

Одоогоор мюзикль нь арваннэгдүгээр сарын сүүлчийн албан ёсны нээлтийн өмнө урьдчилсан тоглолтуудаа хийж байгаа аж.
 Түүнийг гол дүр бүтээсэн гурван кино нийтдээ 500 сая ам.долларын орлог олж, дэлхий даяар шуугиан тарьсан ч тайзан дээр амьд мэт “Паддингтон”-ыг үзэгчдэд харуулсан анхны бүтээл энэ болж байна.

Мюзиклын дууны үгийг McFlyхамтлагийн дуучин, ая зохиогч Том Флетчер бичжээ. “Паддингтоны өнгө аяс ямар байх ёстой вэ гэж хэт бодох хэрэггүй. Судалгаагаа сайн хийсэн л бол тэр мэдрэмж аяндаа гарч ирдэг” гэж тэр Newsbeat-д ярьжээ. Том анх продюсеруудтай ярилцах үедээ л анхны дуугаа бичиж эхэлсэн бөгөөд тэр дуу таван жилийн дараа ч мюзиклд багтсан хэвээр байна. “Би анх таван дуу бичсэн, бүгд шоуны хэсэг болсон,” гэж тэр хэлээд, “McFly-ийн нөхөр’ гэхээр жаахан сонин сонсогдож магадгүй ч би есөн настайгаасаа мюзиклд тоглож эхэлсэн хүн” гэжээ.

Хоёр жилийн өмнө Том анх Паддингтоны “амьд” хувилбартай уулзсан байна. “Паддингтонтой анх уулзсан мөчөө хэзээ ч мартахгүй. Би шууд л уйлсан” гэж хэлжээ. Мюзиклын уран бүтээлчид бүгд ижил мэдрэмжтэй байгаа бөгөөд “Бид түүнтэй уулзмагц л энэ бүтээл амилна, маш онцгой зүйл болно гэдгийг бүгд ойлгосон” гэжээ.

“Paddington: The Musical” нь Лондоны Савой театрт арваннэгдүгээр сарын сүүлээр нээлтээ хийх бөгөөд үзэгчдэд дэлхийн хамгийн хайртай баавгайг өмнө нь байгаагүйгээр амьд, хөгжилтэй, уянгалаг байдлаар харуулах гэж байна.

Дэвид Бекхимд хаан III Чарльз Виндзор “Хүлэг баатар” цол хүртээжээ
1072 хувьцаа болон данстай эсэхээ хэрхэн шалгах вэ
“ЕБС-ийн ойролцоо тамхи худалдаалж байх үед сурагчдын тамхи татах магадлад тав дахин нэмэгддэг”
Улиас модыг хэлбэржүүлэх, молцог түүх, унгарилыг шүршиж угаах ажлыг тогтмол хийж байна
ЦАГ АГААР | Энэ сарын 12-ноос ихэнх нутгаар хална
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

“Met Gala 2026” наадмын шилдэг хувцасласан 13 АЛДАРТАН
From INNA
“Мөнгөн хазаарын чимээ” яруу найргийн анхдугаар наадмыг зохион байгуулна
ЦАГ ҮЕ
YouTube Kids-ийг хүүхдэд хамгийн аюулгүй болгох бүрэн ТОХИРГОО
+UPDATE
АСТАНАД ОЧСОН ТЭМДЭГЛЭЛ | Шинэ хотын танил амт
GenZ АЖИГЛАГЧ Ангилалгүй
MET GALA | Артист Золагийн урласан хумсаар гангарсан алдартнууд
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?