HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Дэлхийд

Австралид 16-аас доош насныханд нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох хууль хэрэгжихэд бэлэн боллоо

|
HumanZ
| 2025 оны 11 сарын 03

Австралийн Холбооны Засгийн газар нийгмийн сүлжээнд 16-аас доош насны хүүхдүүдийн нэвтрэлтийг хориглох хуулийг хэрэгжүүлэх аргачлалаа тодорхойлж, нийгмийн сүлжээний компаниуд бүх хэрэглэгчийн насыг шалгах шаардлагагүй, харин “зохих арга хэмжээ” авч байгаагаа нотлох үүрэгтэй болохыг мэдэгдлээ.

Хууль 2025 оны арванхоёрдугаар сарын 10-нд хүчин төгөлдөр болно. Үүнээс хойш Facebook, TikTok, Instagram, Snapchat, YouTube, X зэрэг платформууд 16-аас доош насныхны аккаунтыг устгах, эсвэл идэвхгүй болгох үүрэгтэй.

Харилцаа холбооны сайд Аника Веллс болон цахим аюулгүй байдлын комиссар Жюли Инман Грант нар мягмар гарагт хамтран мэдээлэл хийж, технологийн компаниуд хуульд нийцэхийн тулд хэрэгжүүлэх алхмуудыг танилцуулсан. Веллс хэлэхдээ “Эдгээр нь дэлхийд тэргүүлэх шинжтэй хуулиуд. Төгс төгөлдөр байдлыг шаардахгүй, харин бодит, утгатай өөрчлөлт хийхийг хүсэж байна. Үүний зорилго нь соёлын өөрчлөлт авчрах, хүүхдүүдийг хамгаалах ‘сэрэмжлүүлэх’ нөлөө үзүүлэх юм” гэжээ.

Хэрвээ платформууд “зохих алхам” авч чадаагүй нь тогтоогдвол, цахим аюулгүй байдлын газар хууль ёсны арга хэмжээ авч, шүүхээс 49.5 сая ам.доллар хүртэлх торгууль ногдуулах боломжтой.

Засгийн газар компаниудад ямар нэг тодорхой технологи ашиглахыг тулгахгүй бөгөөд хэрэглэгчийн хувийн мэдээлэл хадгалахгүй байх нөхцөлийг онцолсон. Түүнчлэн төрийн баримт бичиг (жолооны үнэмлэх, паспорт) ашиглан нас баталгаажуулахыг зөвшөөрөхгүй гэж заасан.

Харин компаниуд “олон давхар хамгаалалттай” (multi-layered) нас баталгаажуулах арга ашиглах ёстой. Үүнд:

– хиймэл оюун ухаанд суурилсан нүүрний зураг таних систем,

– хэрэглэгчийн зан төлөвийг анализлах алгоритм зэрэг орно.

Платформууд хууль хэрэгжиж эхлэх өдөртөө багтаан:

1. Одоогийн 16-аас доош насныхны аккаунтыг устгах,

2. Буруу устгасан хэрэглэгчийн гомдлыг хүлээн авах системийг нээх ёстой.

Шинээр нэвтрэхийг оролдож буй өсвөр насныхныг таних системийг байгуулах нь илүү хугацаа шаардахыг Инман Грант хүлээн зөвшөөрсөн.

Хувийн нууц ба зохицуулалтын тэнцвэр

Засгийн газар “бүх хэрэглэгчийг хянах” арга нь хувийн нууцын зөрчил үүсгэнэ гэж үзэж байна. Тиймээс компаниуд “бүхнийг хамарсан насны баталгаажуулалт” хийхийг хориглож, хэрэглэгчийн мэдээллийг хадгалахгүй байх заалт оруулжээ.

Харилцаа холбооны дэд сайд Мелисса МакИнтош сөрөг хүчний байр суурийг илэрхийлэхдээ “Бид хоригийг дэмжиж байгаа ч төрийн дижитал үнэмлэх буюу ‘digital ID’-г хэрэгжүүлэхэд эсэргүүцэлтэй байна. Хууль үүнийг нэвтрүүлэх шалтгаан болох ёсгүй” гэж мэдэгдэв.

Технологийн компаниудад хугацаа хангалттай өгсөн гэж Засгийн газар үзэж байна.

Салбарын зарим төлөөлөл зөөлөн шилжилтийн үе буюу grace period шаардаж байсан ч, Засгийн газар тэдэнд 12 сарын хугацаа хангалттай өгсөн гэж мэдэгдсэн. “2024 оны сүүлчээс эхлэн компаниуд энэ хуулийн талаар мэдэж байсан. Одоо бэлтгэлгүй байна гэдэг шалтгаан биш,” гэж сайд Веллс онцоллоо.

Хиймэл оюун ухааны зохицуулалт ба эрсдэлийн тухай

Хуулийг дагалдан, Засгийн газар хиймэл оюун ухааны (AI) хэрэглээнд ч шинэ хязгаарлалт тогтоохоор төлөвлөж байна. Үйлдвэрийн сайд Тим Айрес мягмар гарагт болох Техникийн зөвлөлийн чуулганд хэлэхдээ “Хиймэл оюун ухааныг хариуцлагатай, үндэсний ашиг сонирхолд нийцүүлэн ашиглах ёстой. Эрсдэлийг хамтдаа, ардчилсан зарчмаар удирдах нь чухал.”

Тэрбээр технологийн салбарыг хэрэглэгчийн итгэлийг хамгаалахыг анхааруулж “Итгэл бол хамгийн үнэ цэнтэй зүйл. Түүнийг бий болгоход удаан, алдахад амархан, сэргээхэд бүр ч хэцүү,” гэжээ.

Эх сурвалж: ABC news

Хугацаат цэргийн алба хаагчид энэ сарын 29-нд тангараг өргөнө
БНХАУ-ын Засгийн газрын 2026-2027 оны тэтгэлэгт хөтөлбөрийг зарлалаа
Толгойт хотыг орон сууцжуулах газар чөлөөлөлт эхэллээ
МУ электрон тамхины бүтээгдэхүүнд ямар ч хуулийн зохицуулалтад оруулаагүй үлдсэн улсуудын нэг
NewJeans агентлагийнхаа эсрэг шүүхийн маргаанд ялагдлаа
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

GenZ ажиглагч | Чуулганы нээлт үзээд газар дээрээ солиорсон сэтгүүлчийн тойм
GenZ АЖИГЛАГЧ ОЦА
ТАНИЛЦ | Их, дээд сургуулиудын оюутан элсүүлэх босго оноо
ЦАГ ҮЕ
НӨГӨӨ ФУРГОНЫ “ЖАДАМБА АХ”
HUMANZ
Бие даалтын долоо хоногийг “Аюулгүй амьдрах ухаан” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулна
Цаг үе
Судалгаа: Ижил цагт унтдаг хосууд харилцаандаа илүү сэтгэл хангалуун байна
13 ШАЛТГААН
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?