HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Орон нутаг

Ховд аймагт сүүлийн жилүүдэд хүүхэд хохирсон болон холбогдсон гэмт хэрэг, зөрчлийн гаралт өсжээ

|
Баасандэлгэр Мөнхбаяр
| 2024 оны 04 сарын 08

Ховд аймгийн хэмжээнд хүүхэд хохирсон болон холбогдсон гэмт хэрэг, зөрчлийн гаралт сүүлийн жилүүдэд өссөнийг прокурорын байгууллага мэдээлэв.

2023 онд тус аймагт хүүхэд хохирсон гэмт хэрэг 57 гарсан нь өмнөх оноос 39 хувиар, тэр дундаа хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн улмаас хүүхэд хохирсон тохиолдол 60 хувиар өссөн дүн аж.  

Харин хүүхэд холбогдсон гэмт хэрэг 2023 онд 32 гарсан нь өмнөх жилээс 39.1 хувиар өсжээ. Гэмт хэрэгт холбогдсон хүүхдүүдийн дийлэнх нь 14-өөс доош болон 17-18 насны хүүхдүүд байгаа бол 98.4 хувь нь эрэгтэй хүүхэд байна. Холбогдсон гэмт хэргийн тухайд Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, Хулгайлах, Хүчиндэх төрлийн гэмт хэрэгт холбогдсон тохиолдол их гарчээ. 

Мөн зөрчлийн шинжтэй 71 гомдол, мэдээлэлд хүүхэд холбогдон шалгагдсан нь өмнөх оноос 12.6 хувиар өссөн байна. Үүнээс 91.5 хувь нь эцэг, эхийнхээ автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн зөрчил эзэлж байна. Насны хувьд 65 хувь нь 13-аас доош, 21 хувь нь 14-16 насны хүүхдүүд байжээ.

Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонго “Ховд аймгийн прокурорын газраас хүүхэд хохирсон болон холбогдсон гэмт хэргийн гаралт, шалтгаан нөхцөлийг аймгийн хэмжээнд судалсан. Судалгаагаар ахуйн хүрээний архидалт, гэр бүлийн таагүй уур амьсгал, эцэг, эх асран хамгаалагчийн анхаарал, халамж сул зэргээс шалтгаалж хүүхэд гэмт хэргийн хохирогч болохоос гадна холбогдогч болж байгаа нь тогтоогдсон. Мөн сургуулийн орчинд, хүүхдүүдийн хүрээлэл дунд үе тэнгийн дээрэлхэлтэд өртөж, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол ч гарч байна.

Хүйсийн хувьд хохирогч хүүхдүүдийн дийлэнх нь эмэгтэй хүүхэд байгаа юм.

Аймгийн прокурорын газраас Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, шүүхийн Тамгын хэлтэстэй хамтран хуулийн байгууллагуудын нэгдсэн зөвлөгөөнийг 2024 оны гуравдугаар сарын 29-ний зохион байгуулсан. Зөвлөгөөнөөр хүүхэд хохирсон болон холбогдсон гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх асуудлыг хэлэлцэж, хамтарч ажиллахаар шийдвэрлэсэн. Энэ хүрээнд хүүхдүүдэд бие биеэ хүндэтгэж, эрх, эрх чөлөөнд нь халдахгүй байх эерэг хандлагыг төлөвшүүлэх, эрх зүйн боловсрол олгох нөлөөллийг ажлыг үе шаттай зохион байгуулахаар болсон.

Түүнчлэн тус прокурорын газраас бусдад дээрэлхүүлж, хүчирхийлэлд өртсөн хүүхдийн эмзэг мэдээлэл нийтэд задрахаас урьдчилан сэргийлэх, хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад нууцлалыг хангаж, хүүхдийн эрхийг зөрчихгүй байх талаар мөрдөгч болон хүүхэд хамгааллын ажилтнуудад үүрэг, чиглэл өгч ажиллаж байна” гэв. 

Эх сурвалж: Улсын Ерөнхий Прокурорын Газар 

ТАНД ХЭРЭГТЭЙ | Сэвлэг үргээх буюу даахь авах ёс
ЦАГ АГААР | Бямба гарагаас ихэнх нутгаар хүйтэрч, цасан болон шороон шуурга шуурна
“Жарганат”, “Жаргант” эсвэл “Жаргалант” гол уу
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНСУ-ЫН ЕРӨНХИЙ САЙДТАЙ УУЛЗЛАА
Дэлхийн Монголчуудын наадам Брюссель хотноо зохион байгуулагдлаа
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

MGI | “Монгол Улсын мисс Ц.Аззаяа өдөр бүр гайхшруулж байна”
Ангилалгүй
ТАНИЛЦ | Улаанбаатар марафоны өдөр дараах замуудыг хаана
ЦАГ ҮЕ
BIGBANG 20 жилийн ойд зориулсан дэлхийн аялан тоглолтоо зарлалаа
ЦАГ ҮЕ
Жилийн хугацаанд 44 биотехникийн ажилд оролцож, 200 гаруй шувууг дэлхийн санд бүртгүүлсэн Г.СҮХБААТАР
INTERVIEW
Э.Мөнхбаяр: Эрт босож өглөөний цайгаа бэлдэж уухаас амжилт эхэлнэ
+UPDATE
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?