HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
+UPDATE

ӨӨРИЙГӨӨ ХӨГЖҮҮЛЬЕ | Өдөр бүр тэмдэглэл хөтлөх нь өөртөө нөлөөлөх хамгийн шилдэг арга

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2022 оны 09 сарын 23

Өдөр бүр тэмдэглэл хөтлөх нь өөртөө нөлөөлөх хамгийн шилдэг арга. Ялангуяа өмнөө тавьсан зорилгоо ухамсарлаж, өдөр тутам зорилгынхоо төлөө хийж буй алхам, шинээр сурсан бүхнээ эргэцүүлэн бодоход туслах болно. Мөн өөрийн санаа бодлыг цэгцэлж, зөв итгэл үнэмшил бий болгох, зөв шийдвэр гаргахад нөлөөлдөг. Өөрийн дотоод ухамсрыг сэрээх нь сурч хөгжих хамгийн эхний алхам болдог. Өөрийнхөө тухай илүү ихийг мэдэх тусам өөрийн дутагдалтай талыг өөрчлөх, өөрийгөө хүчрэгжүүлэх, өөртөө итгэлтэй болоход улам хялбар болно.

Эдгээр аргачлал нь шинэ санаа, шинэ мэдлэг өгөхөөс гадна, өөрийгөө хөгжүүлэхийг хүссэн хэн бүхэнд хэрэгтэй зөвлөгөө байх болно. Өдөр тутмынхаа амьдралд энэхүү энгийн дүрмүүдийг хэрэгжүүлснээр өөрийгөө хөгжүүлээд зогсохгүй, өөрийн бодит чадварыг нээн илрүүлэхэд тусална. Хувь хүний хөгжилд зориулсан эдгээр аргачлал бүр нь зорилгодоо хүрэхээр тэмүүлж буй та бүхэнд үр дүнтэй үйлчилнэ гэдэгт итгэж байна. Амжилт гэдэг нь зогсолтгүй суралцах, зогсолтгүй өсөн дэвжихийн нэр юм.

Хамгийн эхний дүрэм – Өдөр бүр тэмдэглэл хөтлөх

Өдөр бүр тэмдэглэл хөтлөх нь өөртөө нөлөөлөх хамгийн шилдэг арга. Ялангуяа өмнөө тавьсан зорилгоо ухамсарлаж, өдөр тутам зорилгынхоо төлөө хийж буй алхам, шинээр сурсан бүхнээ эргэцүүлэн бодоход туслах болно. Мөн өөрийн санаа бодлыг цэгцэлж, зөв итгэл үнэмшил бий болгох, зөв шийдвэр гаргахад нөлөөлдөг. Өөрийн дотоод ухамсрыг сэрээх нь сурч хөгжих хамгийн эхний алхам болдог. Өөрийнхөө тухай илүү ихийг мэдэх тусам өөрийн дутагдалтай талыг өөрчлөх, өөрийгөө хүчрэгжүүлэх, өөртөө итгэлтэй болоход улам хялбар болно.

Дараагийн дүрэм – Бясалгах

Бясалгах нь маш их энерги, төвлөрлийг шаарддаг. Гэхдээ энэ шалгарсан долоон дүрмийн нэгд бичигдсэнийг та харж байна. Бясалгалд цаг зарцуулаад, түүний нөлөөг мэдрээд үзээрэй. Бясалгал нь тархийг стресс, сэтгэлийн зовиур, сөрөг бодлуудаас цэвэрлэж, сэтгэлийн тэнхээ, дотоод их эрч хүчийг олж авахад тусалдаг. Сэтгэлзүйн энэ эерэг нөлөө нь зүрхний ажиллагааг сайжруулж, эрүүл байхад нөлөөлнө.

Бясалгал таныг зорилгодоо хүрэхэд сэтгэлийн их эрч хүчээр тэтгэх болно.

Үргэлж ялалт өөд тэмүүлэх

Өмнөө маш том зорилго тавьсан хүн өдөр тутмын амьдралд яг нэг үйлдлийг ухаалаг, чадварлаг хүмүүстэй харьцуулахад өөрөөр хийдэг байна. Тэд ялалт байгуулж, амжилт олохдоо бүрэн итгэсэн байдаг учир ямар ч зүйлийг бүрэн ухамсартайгаар үйлддэг.

Үйлдэхдээ тухайн ажлын төгсгөлийг сэтгэлдээ харж, өөрөөсөө тэр л үр дүнг хүсч эхэлдэг учраас тэр хэрээрээ зөв хандлага, их эрч хүчээр бусдаас ялгардаг. Ялалт өөд тэмүүлэх нь хувь хүний хувьд хүчирхэг байж, зорилгодоо хүрэхэд маш том түлхэц болно.

Зорилгуудаа бичиж, хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргах

Үүнийг хэрэв зуршил болгож чадвал зорилго бүрийг хялбархан биелүүлж болно. Зорилгоо нарийн тодорхойлж, хэрэгжих цаг хугацаатай, дуусах өдөртэй нь хажуудаа бичиж байрлуул. Зорилгууд тань цаг хугацааны нарийн тооцоололтой нэг нэгээрээ биелэхийг та харах болно. Ямар ч хойшлуулалт, үл итгэх байдал тэнд байх ёсгүй. Төлөвлөгөө гэдэг бол хэрэгжүүлэх боломжтой ажлын жагсаалт. Хэрэгжүүлэх арга зам, үе шат бүрийг зорилгодоо хүрэхээр хялбар  төлөвлөх ёстой. Урт хугацааны болоод богино хугацааны төлөвлөгөөний аль алиныг ийнхүү төлөвлөөрэй.

Бүх талаар өөрийгөө хөгжүүлэх

Хувь хүний хөгжил ганцхан зүйлээр илэрдэггүй. Амьдралын талбар бүрт түүний хэр хүчирхэг хүн болох нь харагдаж байдаг. Аль нэг тал нь дутагдалтай бол бусад хэсэгтээ сөргөөр нөлөөлдөг. Жишээ нь эрүүл мэнддээ анхаардаггүй бол хожмоо таны санхүүгийн байдалд сөргөөр нөлөөлөх болно. Өдөр тутмын хийж байгаа үйлдэл бүхэн зорилгодоо хүрэх нэг алхам.

Тиймээс шаргуу ажиллахын хажуугаар амьдралаа зөв төлөвлөж, бие махбод, сэтгэл зүрх, оюун санааны аль алинд нь өөрийгөө хөгжүүлэхийг хичээгээрэй.

Эерэг итгэл үнэмшил

Бид оюун санаагаа элдэв итгэл үнэмшлүүдээр тэжээж байдаг. Эдгээр итгэл үнэмшлүүд нь бидний үзэл бодол, зан авир, хандлага, шийдвэрүүдэд нөлөөлж хэн байхыг маань шийддэг гэж хэлж болно.

Хэрэв энэ чухал аргачлалын үр дүнг сайжруулахыг хүсвэл хамгийн багадаа нэг эерэг итгэл үнэмшлийг  /эрүүл мэнд, харилцаа, санхүү, карьерын… хувьд/ бичээд өдөр бүр түүнийгээ давтан хэл.

Бусдад үлгэрлэх

Чиний хөгжил дэвшилд хүрэхдээ баримталсан зарчим, ойлголтоос бусад хүмүүс суралцаж байвал илүү үр дүнтэй. Хэрэв өөрийн туршлагаа хуваалцах хүн байхгүй бол хувь хүний хөгжлийн эдгээр дүрмүүдийн талаар бичээд өөрт чинь хэрхэн нөлөөлж байгааг бич.

“ХӨДӨӨГИЙН СЭРГЭЛТ” чуулган эхэллээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг шууд ярилцлагад орох шаардлагад хэвлэлүүд нэгдсээр байна
ТАНИЛЦ | ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ШИНЭЛЭГ ГАРААНЫ БИЗНЕСҮҮД
Монгол хэл бичгийн шалгалтад 36 шалгуулагч 800 оноо авчээ
Барилгын зөвшөөрөл олгох үйл ажиллагаа нийтэд нээлттэй болжээ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Empire State Building-ийн антенн дээрээс энх тайвны туг мандуулсан хосыг баривчиллаа
DAILY NEWS
Coca-Cola Area x Playtime Festival 2026
ЦАГ ҮЕ
ЗАГВАР | Яагаад хар даашинз хэзээ ч моодноос гардаггүй вэ
DAILY NEWS
Монгол Улс аялал жуулчлалын өсөлтөөрөө дэлхийд дөрөвт эрэмбэлэгджээ
ЦАГ ҮЕ
Аяллын үеэр “харлахгүй” байхад туслах ДОЛООН ЗӨВЛӨГӨӨ
LIFEHACKER
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?