HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

НҮБ-ын Ази, Номхон далайн ЭЗНК-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

|
HumanZ
| 2025 оны 10 сарын 24

Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комисс (ESCAP)-ын Түншлэл ба зохицуулалтын асуудал хариуцсан нарийн бичгийн даргын орлогч Хирохито Тода, Зүүн Хойд Азийн дэд бүсийн газрын дарга Б.Ганболд нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Улаанбаатар хотноо 2025 оны 10 дугаар сарын 21–23-ны өдрүүдэд хамтран зохион байгуулсан “Тогтвортой хөгжлийн зорилгын асуудлаарх Зүүн Хойд Азийн олон талт чуулга уулзалт”-ын үр дүн, цаашид 2026 онд бүс нутгийн хэмжээнд бусад улсуудад зохион байгуулагдах арга хэмжээнүүд, чиглэл болон эдгээр арга хэмжээнүүд дэх Монгол Улсын оролцоог дараагийн түвшинд авчрах боломжуудын талаар санал солилцлоо.

Мөн уулзалтын үеэр тус байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй дижитал худалдааны үндэсний замын зураглал, дижитал худалдааг хөгжүүлэх бэлэн байдлын шинжилгээг боловсруулах зэрэг арга хэмжээнүүд, мөн дэд бүтцийн бус салбаруудад ногоон төслийн сан үүсгэх, худалдаа болон боомтын хөгжлийг дэмжих чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.

Өнөөдөр Нэгдсэн Үндэстний Байгууллага үүсгэн байгуулагдсаны 80 жилийн ой тохиож байгаа ба Эдийн засаг, хөгжлийн яамны зүгээс НҮБ-д халуун баяр хүргэж, Монгол Улсын тогтвортой, хүртээмжтэй хөгжлийн төлөө тууштай хамтран ажиллаж ирсэнд гүн талархал илэрхийлж байна.

Цаашид энх тайван, тогтвортой хөгжил, хамтын хөгжил дэвшлийн нийтлэг зорилгыг хэрэгжүүлэхийн төлөө НҮБ болон гишүүн орнуудтайгаа харилцан ойлголцол, итгэлцэлд тулгуурлан хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

“Талын түмэн адуу” арга хэмжээний ХӨТӨЛБӨР
Баянзүрх дүүргийн 45 болон 268 дугаар цэцэрлэгийн засварын ажил дууслаа
Улаанбаатар марафон” олон улсын гүйлтэд таван километрийн зайд бүртгүүлэгчдийн тоо өсөж байна
GenZ АЖИГЛАГЧ | Төсвийн байгууллагын албан мэдээ, төрийн дарга нарын REEL нийгэмд өгөөжтэй юу 
Богдхан ууланд хууль бусаар тарвага агнасан хэргийг шалгаж байна
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
Кендалл Женнер яагаад энэ жилийн Victoria’s Secret-ийн шоунд оролцоогүй вэ
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?