HumanzHumanzHumanz
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Монгол улс уур амьсгалын өөрчлөлт болон архи, согтууруулах ундааны хяналтын асуудлаар байр сууриа илэрхийлэв

|
HumanZ
| 2025 оны 10 сарын 24

ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн хорооны 76 дугаар чуулган Фижи Улсын Нади хотноо үргэлжилж байна. Чуулганаар Уур амьсгалын өөрчлөлт ба эрүүл мэндийн тогтолцооны сөрөн тэсвэрлэх чадвар, Архи, согтууруулах ундааны хяналт, ДЭМБ-ын Гүйцэтгэх зөвлөл дэх бүсийн төлөөлөл зэрэг асуудлаарх холбогдох баримт бичгүүдийн хэлэлцүүлэг боллоо.
Дээрх хэлэлцүүлгүүдэд манай улсын төлөөлөгч Б.Янжмаа оролцож, Монгол Улсын байр суурийг илэрхийлэв. Тухайлбал, Монгол Улс дэлхийн хамгийн хүйтэн, сэрүүн уур амьсгалтай, хүн ам сийрэг тархан суурьшсан орнуудын нэг бөгөөд уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөнд онцгой өртөмтгий байгаа хийгээд сүүлийн жилүүдэд ган, зуд, тоосжилтын давтамж нэмэгдэж, энэ нь хүнсний аюулгүй байдал, хүн амын амьдрал ахуй, агаарын чанарт сөргөөр нөлөөлж, амьсгалын замын болон зүрх судасны тогтолцооны өвчлөл, цаашилбал сэтгэцийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл үзүүлж байгааг тэмдэглээд Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх хүрээнд 2019 онд баталсан Үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмрийн зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд эрүүл мэндийн салбар уур амьсгалын өөрчлөлтөд мэдрэг өвчний эрт сэрэмжлүүлэх тогтолцоог бий болгох, хөдөөгийн эрүүл мэндийн байгууллагуудад сэргээгдэх эрчим хүчний шийдэл нэвтрүүлэх ажлыг туршиж эхлүүлээд байгааг онцлов. Энэ хүрээнд ногоон санхүүжилт, техникийн чадавх, мэдээллийн хүртээмжгүй байдал зэрэг сорилт тулгарч буй тул ДЭМБ-тай уур амьсгалын өөрчлөлт, эрүүл мэндийн тогтолцооны санаачлагын хүрээнд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Чуулганы гурав дахь өдөр Архи, согтууруулах ундааны хяналтын асуудлаарх хэлэлцүүлгийн хүрээнд ДЭМБ-ын “Архины хэрэглээний эсрэг дэлхийн үйл ажиллагааны төлөвлөгөө (2022–2030)”-ний хэрэгжилтийг Номхон далайн баруун бүсэд эрчимжүүлэх бодлогын баримт бичгийн төслийг Монгол Улс бүрэн дэмжиж буйгаа нотлов.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилга, манлайллын дор 2022 онд баталсан Ерөнхийлөгчийн 43 дугаар зарлигийн хүрээнд архи, согтууруулах ундааны хэрэглээний хор хөнөөлийг бууруулах чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа бодлогын үр дүнтэй арга хэмжээнүүдийг чуулганд ороцогчдод танилцуулав.
Тухайлбал, 2023 оноос хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Онцгой албан татварын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр болсноор архины үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээнд тавих хяналтыг чангатгах, архины хатуулагт суурилсан шаталсан татварын системд шилжиж, согтууруулах ундааны хатуулагаас хамааран онцгой албан татварыг дунджаар 2 дахин нэмж, 38 хувийн хатуулагтай этилийн спирт агуулсан архины хатуулгыг 10 жилийн хугацаанд жил бүр 2 хувиар үе шаттайгаар бууруулах зэрэг урт хугацааны бодлого хэрэгжүүлж байгаа нь ДЭМБ-ын “SAFER” багцын гол чиглэлүүдтэй бүрэн нийцэж буйг онцлов. Тэрчлэн архины хор уршгийг бууруулахад нийгмийн зан үйл, хандлагыг өөрчлөх, эрт илрүүлэх, зөвлөгөө өгөх үйлчилгээг анхан шатны тусламжид нэгтгэн хэрэгжүүлэхэд анхаарч буйгаа илэрхийллээ.
Мөн өдөр Монгол Улс ДЭМБ-ын Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнчлэлийн асуудлаар бүсийн төлөөллийн тэгш байдлыг хангах асуудлыг хөндөв. ДЭМБ-ын Гүйцэтгэх зөвлөлийн үйл ажиллагаагаар дамжуулан тус байгууллагын засаглалын түвшинд тэгш оролцоог хангах, тодруулбал, дунд болон жижиг улс орнуудыг орхигдуулахгүй байх, тэгш байдлыг хангах үүднээс ээлжлэн сонгогдох боломжийг тэгш хангасан тогтолцоог бүрдүүлэхийг уриалав.

“Өргөө” кино театрын хойд уулзвараас Зурагтын зам хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ
Хүүхэд хөгжил, хамгааллын “Жишиг сургууль” төслийг хэрэгжүүлнэ
Онцгой байдлын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлж, шинэ түвшинд гаргана
Халиа тошин үүсэж буй байршлуудад шуурхай арга хэмжээ авч байна
“Хавдрын эсрэг үндэсний аян”-ы хүрээнд хортой хавдар 11, хортой гэж сэжиглэгдсэн 33 тохиолдол илрүүлжээ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Банкны тухай хуулийг шинэчилсэн тохиолдолд Унгар Улсын ОТП банк Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
Цаг үе
Tips & Tricks | Чухал санаагаа мартахгүй байх энгийн аргууд
Tips & Tricks
Цагаан сарын бэлгээ “дотоодын” үйлдвэрлэгчдээсээ бэлдэцгээе
Цаг үе
Нийслэлийн хэмжээнд 4113 теле камерыг нэгдсэн болон дэд төвд холболоо
Цаг үе
Нийслэл, дүүргийн эмэгтэй төлөөлөгчид хүүхэд хамгааллын асуудлаар уулзлаа
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?