HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
From INNA

Аядуухан суугаад уншлаа, ай тавдугаар сар аа гэж…

|
Янжиндулам Мягмарсүрэн
| 2026 оны 05 сарын 19

Ай тавдугаар сар аа гэж… Аядуухан суугаад уншихад нэн таатай, нэн гэгэлзүүлэх хэдэн шүлгийг сонордуулъя.

Г.Аюурзана “Миний дургүй сарууд” шүлгийн хэсгээс…

Тавдугаар сар…

Тавдугаар сар миний дургүй сар.

Тасарсан дэлбээтэй сарнай шиг турьгүй,

Тарчилсан зүрхтэй ядуу хөвгүүн шиг дөргүй,

Тарамдуу хэлбэрдэж бичсэн шүлэг шиг ургүй,

Тавдугаар сарыг ямар сар гэх вэ?

Би дургүй.

Барьж очсон цэцгийг минь

Базаад хогийн сав руу хаясныг үзээд л

Бардам зан олж биеэ татаж авсан аа.

Тэгээгүй сэн бол…

Тийм ээ, тавдугаар сар байсан аа.

Тэр миний дургүй сар гэж үү?

Яруу найрагч Л.Лхагвасүрэн

“Юу ингэтлээ бодоо вэ хайрт минь

Одоо амар

Юмс гэдэг заримдаа дандаа бидний бодсон шиг байдаггүй

Хажууд минь чи зүгээр л тавдугаар сар шиг өөдөөс ширтээд

Хавар ирж байна даа гэж бодогдох мэт тайвнаар инээмсэглээч

Өнөөдөр охин минь “А”үсэг үзсэн тухай

Өрөвдөөд гуамжны нохойг хүү минь хооллосон тухай

Үнэн сэтгэлээсээ юу ч юм наддаа яриач дээ 

Үг бүхэн уруулнаас чинь бус нүдээс чинь ундагийг чи мэддэг үү?”

Гэж хэлээд чи үсийг минь илэхэд

Үдшийн нам гүмд уруул минь зүрхэн хүрээ татуулаад

Үг бүхний шидийг мэдрэхээр өнөөх нүдээ би зөөлөн аньдаг.

Яруу найрагч М.Батбаяр

Айсуй цагийн баяр

Цонхны цаанаас алагч үнээ

цэцгийг үнэртэхээ байжээ

Тавдугаар сар гарсан нь

Шинэ зуун эхэлсэн мэт баясгаланг төрүүлэх ажээ

Тариачид цөм тосгоныг орхин одоод

Үдийн хойно гатлага онгоцоор ирж архи тээгээд буцах болжээ

Эмбүүл юүгээн алтан гадас одноос даруулан уясан тэд

Исгэмэл хүртэн шөнөжин дуулалдаад унтахдаа

Хаалгаараа хөлөө гаргаад

Оддын дундуур жийдэг гэнэм.

Яруу найрагч Х.Нямхишиг “Тавдугаар сарын бадагс…”

Тагзны минь дээврийг

салхи аваад хаячихлаа.

Тавдугаар сарын чийглэг улаан гар

цамцны товч тайлж,

цаагуур нь уруудлаа…

Малгай шиг хийссэн дээврээ би

маргааш ѳглѳѳ эргүүлж тавьчихаад

хүйтэн ус залгилна.

Энгийн нэг учрал шиг тавдугаар сар

эхүүн үнэрээс ѳѳр гойд зүйлгүй ээ…

А.Эрдэнэ-Очир – Тавдугаар сарын бороо

Гэзэгний үсээ сэгсэрч бороон дор хаврын охид зогсоно

Гоо сайхныг нь тэнгэр таалах мэт бороо зөөлхөн шивэрнэ

Өөртэй минь адил гуньж чаддаг охины тухай

Өөрт минь илүү сайхныг нээх мэт бороо шивэрнэ

Яг одоо би чиний нэрийг тэнгэрт хашгирч

Ягаахан усан хөшгийг цуу татан аянга болмоор байна

Тэгэхэд чи хэн рүү ус дуслуулан гүйж

Тэврүүлэхдээ нойтон цээжээ яаж наах бол оо!       

Цахим худалдааны тэргүүлэгч платформ Taobao Монголд албан ёсоор нэвтэрлээ
Баянгол дүүрэгт 44 дүгээр байр, 50 дугаар байрын фасад, дулаалга, дээврийн засварыг хийж дуусав
Зам тээврийн осол, аюулаас урьдчилан сэргийлэх зорилготой “Хотын соёл” арга хэмжээ үргэлжилж байна
Найрамдлын авто замыг шинэчилж засварлалаа
Хятадын том хотуудаар аялах зорилготой жуулчид шинэ хурдны галт тэргээр зорчин цагаа хэмнэх боломжтой болжээ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

MGI | “Монгол Улсын мисс Ц.Аззаяа өдөр бүр гайхшруулж байна”
Ангилалгүй
ТАНИЛЦ | Улаанбаатар марафоны өдөр дараах замуудыг хаана
ЦАГ ҮЕ
Э.Мөнхбаяр: Эрт босож өглөөний цайгаа бэлдэж уухаас амжилт эхэлнэ
+UPDATE
Жилийн хугацаанд 44 биотехникийн ажилд оролцож, 200 гаруй шувууг дэлхийн санд бүртгүүлсэн Г.СҮХБААТАР
INTERVIEW
Богд хааны ордон музей өндөр настан, хүүхдүүдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
ЦАГ ҮЕ
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?