HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

ТАНД ХЭРЭГТЭЙ | Хүрэн манжингийн ашигтай чанар, харш нөлөө

|
HumanZ
| 2025 оны 10 сарын 23

Манай humanz.mn сайт нь унших дадлыг дэмжих, олон нийтийн мэдлэгт нэмэр болох, уншиж бичих чадварыг хөгжүүлэх зорилгоор алдартай зохиолчдын бичсэн номын онцлох агуулгуудыг хүргэдэг билээ. Энэ удаа бид зохиолч Я.Арслангийн “Эрүүл урт наслах алтан судар” номыг сонголоо. Энэхүү бүтээл нь 2023 онд уншигчдын гарт хүрсэн бөгөөд сонирхолтой олон мэдээллийг багтаажээ. Тус номонд багтсан мэдээллээс уншигч танд хүргэе. Та бүхэн “Эрүүл урт наслах алтан судар” номыг Интерном дэлгүүрээс худалдан авах боломжтой.

Хүрэн манжингийн шинжлэх ухаанаар батлагдсан 8 сайн чанар:

1. Цусны даралт тохируулна

Цусны даралт бол зүрх-судастай шууд холбоотой. Хүрэн манжин дээд доод даралттыг хоёуланг буулгаж чадна. Ялангуяа зүрх агших үетэй холбоотой дээд даралтыг илүү буулгана. Доод даралт бол зүрх сулрах үеийг заадаг. Түүхий манжин болсон манжингаас илүү зүрхэнд нөлөөлдөг. Хүрэн манжинд байдаг нитратын нөлөөгөөр даралт буурна. Нитрат нь азотын оксид болон хувирч судас тэлдэг.

Хүрэн манжинд байдаг фолийн хүчил даралт буулгах үйлчилгээтэй. Даралтаа хэвийн хэмжээнд байлгахыг хүсвэл өдөр тутам хоол хүнсэндээ хүрэн манжин оруулах болно.

2. Бие идэвхэжнэ

Хүрэн манжингийн шүүс биеийг тэсвэртэй, үр бүтээлтэй, идэвхтэй болгодог. Хүчилтөрөгчийн хэрэгцээ ихэсдэг. Нитратын нөлөө нэлээд хэдэн цагийн дараа илэрдэг учир биеийн хүч шаардсан ажил, дасгал сургуулилтаас нэлээд хэдэн цагийн өмнө хүрэн манжин идэх хэрэгтэй.

3. Үрэвсэлтэй тэмцэнэ

Хүрэн манжинд байдаг беталаин хэмээх толбот бодис үрэвсэл дарахад тустай. Үрэвсэл нь зүрх, элэгний өвчин, өөхлөлт, хавдрыг өдөөдөг. Хүрэн манжингийн шүүс уухад хавдрын маркер багасч, үе мөч, бөөрний үрэвсэл зөөлөрнө.

4. Хоол боловсруулалт сайжирна

Хүрэн манжин эслэг ихтэй учир бүдүүн гэдэсний үйл ажиллагааг дэмжинэ. Өтгөн хатах багасч, үрэвсэл буурна.

5. Тархины ажиллагаа сайжирна

Ой санамж, сэтгэн бодох чадвар дээшилнэ.

6. Хавдрын эсрэг үйлдэлтэй

Хүрэн манжингийн хэд хэдэн нэгдэл хавдрын эсрэг үйлдэл үзүүлдэг. Ферулийн хүчил, бетаин, рутин, кофейны хүчил, кемпферолын нөлөөгөөр хавдрын эсийн өсөлт, идэвхжил удааширдаг байна.

7. Эрчим хүчний хэрэгцээг тохируулна

Хүрэн манжинд олон шимт бодис байдаг. Хангалттай хэмжээний эслэг, уурагтай, илчлэг багатай учир эрчим хүчийг тохируулах чанартай.

8. Жирэмсэнд ашигтай

100 грамм хүрэн манжинд хоногийн хэрэгцээний 20%-ийг хангах хэмжээний фолийн хүчил байдаг. Энэ бол төрөлхийн гажиггүй эрүүл хүүхэд төрөхөд тустай үзүүлэлт юм.

Хүрэн манжингийн харшлах чанар

Тухайн хүний өвчин эмгэгт харшлах талаас ярих хэрэгтэй болно.

1. Хүрэн манжинд хурган чихний хүчил өндөр агууламжтай байдаг учир шээсний замын чулуутай, тулай, ревматоид артрит өвчтэй хүн хэрэглэж болохгүй. 100 граммд 500-600 мг байдаг.

2. Хүчил ихтэй ходоодны үрэвслийн үед хэрэглэх хэрэггүй. Хүрэн манжин чанамал хэлбэртэй байсан ч ходоодны хүчил ихэсгэдэг.

3. Хүрэн манжин чихрийн шижин өвчний үед таарахгүй.

4. Хүрэн манжин чацга алддаг хүнд таарамжгүй, улам их чацга алдуулна.

Хүрэн манжин ямар сайн нөлөөтэй вэ?

Хүний биед үзүүлэх өргөн спектр үйлдлээр нь хүрэн манжингийн эерэг талыг дүгнэж болох юм. Үүнд:

Хорыг гаргаж бие цэвэрлэнэ.

Хоолойны үрэвслийг арилгаж, хөнгөн ханиадыг анагаана.

Элэг, бөөрний ажиллагааг дэмжинэ.

Бөөрний чулуу (оксалатын бус), түүнчлэн цөсний чулуу гаргана.

Шээсний хүчил гаргана.

Цусны бүлэн үүсэх, цус багадахаас сэргийлэх талд сайн.

Даралт буулгана.

Эмэгтэйчүүдийн хөхний үрэвсэл, цэвэршил, сарын тэмдгийн тогтворгүй үед эерэг нөлөөтэй.

Зүрхний ажиллагаанд эерэг нөлөөлж, цус бүлэгнэх үед дэмтэй.

Сонсгол сайжрахад нэмэртэй.

Нойр алдагдах үед эерэг нөлөөтэй.

Хүрэн манжингийн шүүсийг луувангийн шүүстэй хамт хэрэглэхийг зөвлөдөг. Хулуу, цоохор майлзын шүүстэй бас болно.

Хүрэн манжингийн шүүсийг дангаар нь уух бол 2 цагаас доошгүй хугацаанд хойш тавьж аагий нь гаргаж ууна. Нэг удаа хэдхэн балга шүүс уууна.

Хүрэн манжингийн шүүсийг луувангийн шүүстэй хольж уух үед эхний удаа 1:10 харьцаатай холино. Цаашид манжингийн шүүсийг нэмээд явна. Тэхдээ манжингийн шүүсийг хойш тавьж аагий нь гаргах заалт хэвээрээ, харин луувангийн шүүсийг шууд шинээр нь холино.

Хүрэн манжингийн шүүсийг хорт хавдрын үед хэрэглэх нь

Хүрэн манжинд бетацианин, ферулийн хүчил, бетаин, рутин, кофейний хүчил, кемпферол байдаг гэж түрүүнд дурдсан. Хүрэн манжинг хар хүрэн өнгөтэй болгож буй бетацианин бол хүчтэй антиоксидант бөгөөд хавдартай тэмцэхэд тус болдог. Америкийн эрдэмтдийн 2011 онд хийсэн судалгаанаас үзэхэд түрүү булчирхай, хөхний эсийн хавдрын ургалтыг 12,5% бууруулсан байна.

Эх сурвалж: “Эрүүл урт наслах алтан судар” ном

Он гарсаар улсын хэмжээнд 367 удаагийн ахуйн гал түймрийн дуудлага бүртгэгджээ
Нисдэг тэргээр эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх сургалт, дадлага эхэллээ
Та эдгээр алдартнуудын жинхэнэ нэрийг мэдэх үү
Арван жилийн турш хэрэгжээгүй төслийн улмаас хохирсон 24 өрх өнөөдөр орон сууцны түлхүүрээ гардан авчээ
ТАНИЛЦ | ИРЭХ ОНЫ ТӨСӨВТ ТУСГАСАН ОНЦЛОХ МЭДЭЭЛЭЛ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

ТАНИЛЦ | Их, дээд сургуулиудын оюутан элсүүлэх босго оноо
ЦАГ ҮЕ
GenZ ажиглагч | Чуулганы нээлт үзээд газар дээрээ солиорсон сэтгүүлчийн тойм
GenZ АЖИГЛАГЧ ОЦА
НӨГӨӨ ФУРГОНЫ “ЖАДАМБА АХ”
HUMANZ
Бие даалтын долоо хоногийг “Аюулгүй амьдрах ухаан” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулна
Цаг үе
Судалгаа: Ижил цагт унтдаг хосууд харилцаандаа илүү сэтгэл хангалуун байна
13 ШАЛТГААН
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?