HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Улс төр

Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын Ерөнхий сайд Хан Дог Сү-тэй уулзлаа

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2024 оны 04 сарын 02

БНСУ-ын Ерөнхий сайд Хан Дог Сү Монгол Улсыг гадаадад сурталчлах “Go Mongolia” арга хэмжээг БНСУ-аас эхлүүлж, 2024 оны гуравдугаар сарын 28-ны өдөр Сөүл хотноо амжилттай зохион байгуулсанд баяр хүргэв.  Хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, худалдааны эргэлтийг сайжруулахад анхаарч эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг байгуулах асуудлыг шуурхайлах, эрдэс баялгийн хамтын ажиллагааг өрнүүлэх асуудалд ач холбогдол өгч буйгаа илэрхийлэв.
 
Түүнчлэн  “Хөх толботон” аялал жуулчлалын маршрут хамтран хэрэгжүүлэх санал дэвшүүлэв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-аас чанартай эм импортлох, Солонгосын эмийн үйлдвэрлэлийн стандартыг Монголд нутагшуулах, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх сонирхолтой буйгаа илэрхийлж Монголоос улаан буудай, тэжээлийн буудай экспортлох боломжийг танилцууллаа. 

Мөн энэ өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын Экспорт-Импорт банкны Дэд Ерөнхийлөгч Хон Юнсүн, Ерөнхий захирал Ань Бюнхо нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр 1992 оноос хойш хамтран хэрэгжүүлсэн нийт төсөл хөтөлбөр, хамтын ажиллагааг дүгнэн хэлэлцэж, цаашдын хөрөнгө оруулалт, зээл олгох нөхцөлийг сайжруулах, төслийн хэрэгжилтийг хурдасгах, хөгжлийн хамтын ажиллагааны баримт бичиг, цар хүрээгээ шинэчлэх талаар ярилцав.
 
Мөн талууд Монгол Улсын Засгийн газрын дэвшүүлсэн Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд нийслэл Улаанбаатар хотын дахин төлөвлөлт тухайлбал, нүхэн гарц, гүүр, автозамын бүтээн байгуулалт зэрэг дэд бүтцийн төслийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах боломжтой гэдэгт санал нэгдэв. БНСУ-ын Экспорт-Импорт банк, Монгол Улсын Хөгжлийн банк хооронд хамтран ажиллах, туршлага солилцох, хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах зэрэг асуудлаар нэгдсэн ойлголтод хүрлээ.

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК ЭДИЙН ЗАСГИЙН СЭТГҮҮЛЧ, шинжээчдийн клуб хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
“Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2025” үзэсгэлэн төв талбайд эхэллээ
Хяналтын инженерийн зөвшөөрөлгүйгээр авто зам барьсан “Баян өлзийт зам” ХХК-ийг хар жагсаалтад оруулж, хуулийн хариуцлага тооцно
ЦАГ АГААР | Улаанбаатарт өдөртөө дөрвөн хэм дулаан
ОХУ-ЫН Засгийн газрын дэмжлэг 8500 тонн тэжээлийн эхний ээлжийг хүлээн авлаа
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Арваннэгдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөний хуваарь
Цаг үе
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?