HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үеЭдийн засаг

“АШИГТ МАЛТМАЛ, АЖ ҮЙЛДВЭР, ТЕХНОЛОГИЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ХЭЛЭЛЦЭЭР”-ИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСГИЙН IX ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2024 оны 11 сарын 19

“Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын Ажлын хэсгийн 9 дүгээр хуралдааныг 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Берлин хотноо зохион байгуулагдлаа.


Засгийн газар хоорондын ажлын хэсгийн есдүгээр хуралдааныг Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү, ХБНГУ-ын Холбооны Эдийн засаг, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Удо Филипп нар тэргүүлэн оролцов.


Ажлын хэсгийн хуралдаанаар талууд хоёр улсын хооронд тогтоосон стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн тэлэхэд Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны механизм чухал үүрэгтэйг талууд онцолж, цаашид хамтын ажиллагааг нийгэм, эдийн засгийн олон салбарт өргөжүүлэх боломжийн талаар санал солилцов. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтуудыг танилцуулж, түүнд тусгагдсан 14 мега төслийг үр дүнтэй хэрэгжүүлэх, ялангуяа зэс, ган хайлуулах үйлдвэр байгуулах, алт цэвэршүүлэх үйлдвэрийн төсөлд хамтран ажиллах санал тавьж, сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэрийн төсөлд оролцох боломжтойг мэдээлэв. 


Түүнчлэн Засгийн газар хоорондын Ажлын хэсгийн дэргэдэх Монгол, Германы Эдийн засгийн хорооны монголын талыг төлөөлж, Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Г.Ёндон, германы талын дарга WPD ХХК-ийн Ази хариуцсан захирал Ханс-Кристоф Брумберг нар 2024 оны 11дүгээр сарын 15-ны өдөр зохион байгуулагдсан Монгол, Германы Эдийн засгийн хорооны 10 дугаар хуралдааны дүн, хуралдааны протоколд тусгах тодорхой саналаа танилцуулав. Цаашид хамтын ажиллагааг тогтвортой эдийн засгийн хөгжил, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхыг бэхжүүлэх, нэмүү өртөгийн сүлжээг дэмжихэд чиглүүлэн хөгжүүлэхэд анхаарах нь зүйтэй болохыг талууд онцлон хэлэлцлээ.

Илон Маск Wikipedia-г орлох өөрийн хувилбарын Grokipedia платформыг нээлээ
УИХ-ын дарга Г.Занданшатар Киргиз Улсын Парламентын дарга Н.Шакиевтай албан ёсны хэлэлцээ хийв
Алба хаагчид 23 иргэний амь насыг авран хамгаалж, 132 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 47 зөрчил бүртгэгдлээ
И-Баримт аппликэйшнаар ЭМД-ын шимтгэл төлөх боломжтой боллоо
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо 
Цаг үе
Криштиану Роналду анх удаа уран сайхны олон ангит цувралд дүр бүтээхээр болжээ
DAILY NEWS
Vivienne Westwood: Тансаг загварын ертөнцөд хувьсгал хийсэн брэнд
CRYPTOTUUKH
ТАНД ХЭРЭГТЭЙ | Хотод хичээлийн хэрэгсэл цуглуулж болох 26 БАЙРШИЛ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?