Малчид, иргэд, тээвэрчидэд зориулсан мэдээ: Аравдугаар сарын 17-18-нд шилжих шөнө нутгийн зүүн хэсгээр өмнөх хоногоос нэмж хүйтэрнэ.
2025 оны 10-р сарын 17-ны 20 цагаас 2025 оны 10-р сарын 18-ны 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Хангайн уулархаг нутгаар өдөртөө Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 2-7 метр, говь, талын нутгаар секундэд 10-12 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр 27-32 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр 21-26 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 7-12 хэм, бусад нутгаар 14-19 хэм хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр 12-17 хэм, Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Идэр, Тэс, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр 7-12 хэм хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 2 хэмийн хүйтнээс 3 хэмийн дулаан, бусад нутгаар 3-8 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө ялимгүй цас орно. Салхи зүүн хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 22-24 хэм, бусад хэсгээр 14-16 хэм, өдөртөө 7-9 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө 19-21 хэм, өдөртөө 8-10 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө ялимгүй цас орно. Салхи зүүн хойноос секундэд 2-7 метр. Шөнөдөө 22-24 хэм, өдөртөө 9-11 хэм хүйтэн байна.
2025 оны 10-р сарын 19-нөөс 10-р сарын 23-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр. Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг-Үүр голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 11-16 хэм, Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 6-11 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна. 21-нд нутгийн баруун хэсгээр, 22-ноос ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.
Нийтэлсэн: Цаг Уур Орчны Шинжилгээний Газар
