HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Дэлхийн ур чадварын байгууллагын 2025 оны ерөнхий ассамблей өндөрлөлөө

|
HumanZ
| 2025 оны 10 сарын 17

Дэлхийн ур чадварын байгууллагын 2025 оны ерөнхий ассамблэй 2025 оны 10 дугаар сарын 12-17-ны өдрүүдэд Хорват Улсын Дубровник хотноо амжилттай зохион байгуулагдлаа.

Энэ удаагийн ерөнхий ассамблэйн шийдвэр нь Монгол Улсын боловсролын салбарын түүхэнд шинэ хуудсыг нээж байна. Учир нь 2027 оны ерөнхий ассамблэйг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулах шийдвэрийг гаргасан юм.

Мөн “WorldSkills General Assembly Dubrovnik 2025”-ын үеэр WSI-ийн үйл ажиллагааг тууштай дэмжиж, зорилго, үнэт зүйлтэй хамт байсан хувь хүн, байгууллагуудад “Талархлын гэрчилгээ” гардуулсан юм. Талархлын гэрчилгээг Монгол Улсын 3 байгууллага хүртсэн нь Барилгын технологийн коллеж, “Эрдэнэт” ТӨҮГ, “Оюу толгой” ХХК байв.

“WorldSkills General Assembly Dubrovnik 2025”-аар дараах асуудлыг хэлэлцэж, WSI-ийн гишүүн 58 орон санал, өгч, олонхоороо дэмжив. Үүнд:

Дэлхийн ур чадварын байгууллагын 2035 он хүртэлх стратеги төлөвлөгөөг зарчмын хувьд дэмжиж баталлаа. Гишүүн улсуудын өгсөн саналтай холбоотой дахин сайжруулалт хийнэ гэдгийг онцоллоо.Дэлхийн ур чадварын уралдааны зохион байгуулалтыг сайжруулах зорилгоор зохион байгуулагч орон нь WSI-ийн санал болгосон 8 хүртэлх төлөөлөгчийг Зохион байгуулах хороондоо авч ажиллуулна.Гишүүн улс бүр тухайн жилийн эцэст WSI-аас явуулах санал асуулгад заавал оролцдог байхаар үүрэг хариуцлагад тусгаж өгөхөөр боллоо.

Уралдааны хорооноос уралдааны даалгавруудыг орчуулахад хиймэл оюун ухааныг ашиглах танилцуулгыг хийж, гишүүн орнууд саналыг дэмжлээ. Мөн уралдааны дүрмийн 3.7, 3.7.6, 6.1.1, 6.1.3, 6.1.5, 6.6.5, 6.7.6, 6.8.3, 7.2.1, 10,12 дахь заалтуудад өөрчлөлт орууллаа.

Санхүүгийн хорооноос 2024 оны санхүүгийн тайлан, 2025 оны төсвийн зарцуулалт, 2026 оны төсвийн төлөвлөгөөгөө танилцуулж, батлууллаа.

Дэлхийн ур чадварын байгууллагад шинээр элсэх улс орнуудын татварыг бууруулах асуудлыг удирдах зөвлөлийн түвшинд ярилцаж дэмжсэн байна.

Ур чадварын уралдааны эксперт багш нарт зориулсан “Хүндэт эксперт”-ийн шагналыг бий болгоно. Дараагийн хурлаар шалгуурыг тогтоож, 2026 оноос нэр дэвшигчдийн материалыг хүлээн авч эхэлнэ.

Нийтийн тээврийн М:1Б чиглэлд өөрчлөлт орууллаа
Энэ онд нийт 2313 гадаадын иргэнд оршин суух зөвшөөрөл олгожээ
Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн шинэчилсэн таван багц тендерийг зарлалаа
Эргэн төлөх нөхцөлгүй 99 сая төгрөгийн дэмжлэг олгох стартап улсын уралдааны бүртгэл явагдаж байна
ТАНД ХЭРЭГТЭЙ | Эслэг бол эрүүл хүнс
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо 
Цаг үе
Криштиану Роналду анх удаа уран сайхны олон ангит цувралд дүр бүтээхээр болжээ
DAILY NEWS
Vivienne Westwood: Тансаг загварын ертөнцөд хувьсгал хийсэн брэнд
CRYPTOTUUKH
ТАНД ХЭРЭГТЭЙ | Хотод хичээлийн хэрэгсэл цуглуулж болох 26 БАЙРШИЛ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?