HumanzHumanzHumanz
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Улс төр

“Төрийн тэргүүнийхээ үгийг сайн тунгааж, асуудлаа шийдэх байх гэж найдаж байна”

|
Баасандэлгэр Мөнхбаяр
| 2025 оны 06 сарын 03

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх чуулганы индэр дээрээс дараах байр суурийг илэрхийллээ.

Би дахин Ерөнхийлөгчөөр зургаан жилээр сонгогдохгүй, Парламентын засаглал бол миний итгэл үнэмшил. Би Ерөнхийлөгчөөр томилогдсоноос хойш УИХ-д байнга хүндэтгэлтэй хандсаар ирсэн. Засгийн газрыг бүх талаар дэмжсээр ирсэн. Цар тахлын маш хүнд нөхцөлд дөрвөн жил Ерөнхий сайдаар ажилласан хүний хувьд энэ албан тушаалын зовлон жаргалыг маш сайн мэднэ. Энд суугаа хоёр хүнийг /Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан/ маш их хайрладаг, одоо ч хайрлаж байна. Миний итгэл үнэмшил бол парламентын засаглал. Би бүхий л итгэл үнэмшил, улстөрийн ажлаа үүнд зориулсан. Ямар хүн харин Ерөнхийлөгчийн засаглалын талаар яриад байгаа юм бэ. Ерөнхийлөгч өөрийн бүх эрх мэдлээсээ татгалзсан. Өнөөдөр Ерөнхийлөгчид тийм их эрх мэдэл байхгүй. Ерөнхий сайд танхимын сайд нараа өөрөө томилж, өөрөө огцруулж болдог, тийм эрхтэй болсон. Ерөнхийлөгчийн эрх мэдэлд байсан Авлигатай тэмцэх газрыг Засгийн газар руу шилжүүлсэн. Парламент нь Засгийн газраа хянадаг учраас тэндээ байг гэж үзэж, тийшээ шилжүүлсэн. Ерөнхийлөгч шүүгчийг томилдог байсан. Өнөөдөр томилохгүй байгаа шүү дээ. Парламентын мэдэлд очсон. Ерөнхийлөгчид ямар ч эрх мэдэл байхгүй. Ийм л Ерөнхийлөгч байгаа шүү дээ. Өнөөдөр төрийн тэргүүн хэн нэгнийг дарамтлаад, Засаг төрөө дарамтлаад байгаа юм байхгүй. Ардчиллын баталгаа бол парламент. Манай ард түмний сонгосон сонголт бол парламент. Намайг Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаанд үндсэн хуульд өөрчлөлт орохгүй. Би дахин зургаан жилээр сонгогдохгүй. Намайг харин хэн дахин сонгоод байгаа юм бэ? Өнөөдрийн болж байгаа үйлдэлд яагаад парламентын засаглал, Ерөнхийлөгчийн засаглал гэдэг зүйл яриад, ард түмний толгойг эргүүлээд, хариуцлагаас зугтах гээд байгаа юм бэ? “Бусдыг битгий хуураарай, хулгай битгий хийгээрэй” гэж Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан хоёрт хүүхэд байхаас нь захисаар ирсэн. Энэ итгэлийг маань алдахгүй байх гэж одоо болтол найдаж байна. “Баялгийн сан”-г би Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа санаачилсан юм. “Баялгийн сангийнхаа хуулийг баталчихлаа, одоо ажлаа шуурхай хийгээрэй” гэж УИХ-ын чуулган дээр хэлж байсан. Байгалийн баялаг бол бурхны бүтээл. Тиймээс баялгаа Монголын ард түмэн ижил тэнцүү хүртэх ёстой. Энэ баялгаас хулгай хийж авсан хүмүүс буцааж өгөх ёстой. Ард түмний баялгийг хулгай хийж, хууль бусаар авсан хүмүүс буцааж өгөх ёстой. Энэ миний философи. Монгол Улсын Ерөнхийлөгч гурван зүйлд санаа зовж явдаг. Нэгдүгээр, Монгол Улсын тусгаар тогтнол, хоёрдугаарт манай улсын аюулгүй байдал, гуравдугаарт ард түмний дотоод эв нэгдэл. Гэтэл талбайд юу болоод байгаа юм бэ? Тэдний тавьж байгаа шаардлага маш тодорхой. Гэтэл яагаад тэднийг хараагүй юм шиг, тэдний шаардсанаас огт өөр зүйл яриад байгаа юм бэ. Ард түмэн 20 хоног жагслаа шүү дээ. Энэ шаардлагад манай парламент зохих хариуг нь өгөх ёстой гэж би бодож байна. Ард түмний асуудал та бүхний хувьд нэгдүгээрт гэж би бодож байна. Би дөрвөн удаа албан тушаал “өгч” явсан. Үүний цаана нэг л юм байсан. Энэ бол ард түмний шаардлага, хүсэл сонирхлыг нэгдүгээрт тавьж байсных. Иймээс өөрийн хашиж буй өчүүхэн албан тушаалд бүү шигд. Уучлал гуйж сур. Үнэнээ хэлдэг байх ёстой. Хариуцлага хүлээж сурах ёстой. Ард түмний нэгдмэл байдалд гай болж болохгүй. Үүнийг би бүх албан тушаалтнуудад төрийн тэргүүний хувьд зөвлөж байна. Би улстөрд 35 жил явж байна. Амьдралдаа олон ч алдаж үзлээ. Би албан тушаалаа хэзээ ч худалдаж байгаагүй, би улс эх орноо хэзээ ч худалдаж байгаагүй. Би таван нам дамжиж амьдраагүй, би эхнэрээ солиогүй, намаа солиогүй, нөхдөөсөө урваагүй. Дээр нь би эх орондоо хайртай. Эцэст нь, Ерөнхийлөгч ард түмнээсээ сонгогдсон хүн. Би ард түмнийхээ талд бат хатуу зогсоно шүү. Түмний хүссэн зүйлийг хангахын төлөө явна. Төрийн тэргүүнийхээ үгийг сайн тунгааж, асуудлаа шийдэх байх гэж найдаж байна. Хамтарсан Засгийн газар харамсалтайгаар өндөрлөж байгаад харамсаж байна. Би энэ Засгийн газрыг тултал нь дэмжсэн шүү. Энэ засгийн газар яагаад тарсан бэ гэдгийг надаас биш, Ерөнхий сайдаасаа асуугаарай. Ард түмнийхээ үгийг сонс. Бие биенээ доромжилж гутаахаа боль. Ийм юм хийж байж бид ардчиллыг хамгаалж байна гэж ярьж болж байгаа юм уу? Парламентын гишүүд та бүхэнд төрөө авч явах эрхэм бөгөөд нэр хүндтэй ажилд амжилт хүсье. Ард түмнээ шар махтай нь бүү хатаа. Та бүхэн ард түмний хүссэн зүйлийг биелүүлж чадахгүй бол ард түмэн арай өөрөөр ярьж чадах нь байна шүү. Энэ олон залуус үймээн самуунгүй үзэл бодлоо хамгаалж байгаад баярлаж байна. Ард түмнийхээ өмнө нүдний булай болохоо боль. Та бүхэн ард түмнээ төлөөлж байгаа, эрхэм нэр хүндтэй хүмүүс шүү. Ард түмнийхээ талд зогсож бай. Албан тушаалын жижиг сэнтийд битгий шигд. Эр зоригтой бай. Алдаа гаргасан бол тэрийгээ хүлээ, асуудлаа шийд. Ард түмнийг битгий талцуул, битгий хуваа. Би ганцхан юмнаас айдаг. Ард түмний минь итгэл найдвар алдрах вйи гэдгээс л айдаг.

Наадмаар зөвхөн ААН-үүдэд хоол үйлчилгээний зөвшөөрөл олгоно
Швейцарын “Валэгийн үзэсгэлэн яармаг”-т Монгол улс хүндэт зочноор оролцож байна
ЦХИХХЯ | Дрон туршилтын бүсүүд байгуулахаар болов
Ерөнхий сайд Г.Занданшатар “Мимо” агро паркийн бүтээн байгуулалттай танилцав
Улаан бурхан өвчнөөс сэргийлэх 7 энгийн дадал
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Банкны тухай хуулийг шинэчилсэн тохиолдолд Унгар Улсын ОТП банк Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
Цаг үе
Tips & Tricks | Чухал санаагаа мартахгүй байх энгийн аргууд
Tips & Tricks
Цагаан сарын бэлгээ “дотоодын” үйлдвэрлэгчдээсээ бэлдэцгээе
Цаг үе
Нийслэлийн хэмжээнд 4113 теле камерыг нэгдсэн болон дэд төвд холболоо
Цаг үе
Нийслэл, дүүргийн эмэгтэй төлөөлөгчид хүүхэд хамгааллын асуудлаар уулзлаа
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?