HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Сургууль, цэцэрлэгийн нийт 556 хяналтын камер, 21 гэрэлтүүлэг ажиллагаагүй байсныг засварлуулж, хэвийн болгов

|
HumanZ
| 2025 оны 08 сарын 25

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, өмнөх үүрэг даалгаврын хэрэгжилт, нийслэлийн худалдан авах ажиллагааны явц, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах арга хэмжээний талаар танилцуулж, дараагийн үүрэг даалгаврыг өглөө. Наймдугаар сарын 11-ний өдрийн өмнөх шуурхай зөвлөгөөнөөр нийт 24 үүрэг даалгавар өгсөн. Үүнээс 90-100 хувийн гүйцэтгэлтэй 5 үүрэг даалгавар, 50-89 хувийн гүйцэтгэлтэй 17 үүрэг даалгавар, хугацаа болоогүй буюу бэлтгэл хангах 2 үүрэг даалгавар байгаа бөгөөд нийт 24 үүрэг даалгаврын дундаж хэрэгжилт нь 80.3 хувьтай байна. Тухайлбал, сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлыг бүрдүүлэхийн тулд наймдугаар сарын 12-20-ны өдрийн хооронд 195 сургууль, 324 цэцэрлэгийн теле хяналтын камерын үзлэг шалгалтыг зохион байгуулсан. Ерөнхий боловсролын сургуулийн 9205 теле хяналтын камерыг шалгахад 244 камер ажиллагаагүй, гадна орчны 326 гэрэлтүүлгийг шалгахад 21 гэрэлтүүлэг ажиллагаагүй байв. Цэцэрлэгийн 6960 теле хяналтын камерыг шалгахад 312 камер ажиллагаагүй, нийт 556 хяналтын камер, 21 гэрэлтүүлэг ажиллагаагүй байсныг тус тус засварлуулж хэвийн ажиллагаатай болгосон.

Мөн наймдугаар сарын 21-ний байдлаар нийт 80 сургууль, 80 цэцэрлэгийн явган хүний зам, тоглоомын талбай, гэрэлтүүлэг, хог хаягдлын цэгийн битүүмжлэлийг шалгасан. Энэ үеэр сургууль, цэцэрлэгүүдийн явган хүний зам эвдрэлтэй, хашаа стандартын бус, тоглоомын талбай, чийрэгжүүлэх талбайн стандарт хангалтгүй, хог хаягдлын цэг битүүмжлэл алдагдсан, гол хаалганы шат, довжоо хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хүртээмжгүй, гэрэлтүүлэг хангалтгүй зэрэг түгээмэл зөрчил илэрсэн. Нийт 654 зөрчлийг илрүүлж, 45 шаардах хуудас хүргүүлж, зөрчлийг арилгуулж байна.

2025 онд сургууль, цэцэрлэгийн орчныг сайжруулах зорилгоор нийслэлээс 66.2 тэрбум төгрөгийг зарцуулсан. Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөр 27 сургууль, цэцэрлэг, эмнэлгийн шугам сүлжээ болон 8 эмнэлэг засварлах, 20 уурын зуух шинэчлэх ажлыг эхлүүлжээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

ТАНИЛЦ | Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
Өчигдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 166 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
Үерийн аюултай бүсэд суурьшсан айл өрхүүдэд мэдэгдэх хуудас хүргүүлж байна
Улаанбаатарын “Мөнгөн үдэш” баярын арга хэмжээ арванхоёрдугаар сарын 31-нд болно
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Арваннэгдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөний хуваарь
Цаг үе
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?