HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Багахангай-Хөшгийн хөндийн салбар төмөр замын төсөл дам нуруугаа амжилттай угсарч дууслаа

|
HumanZ
| 2025 оны 10 сарын 09

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын төслийн барилгын ажил амжилттай урагшилж байна. Тус төслийн ПК-68+512.500 дээр байрлах 176.7 у/м урттай төмөр бетон дам нуруут гүүрийн дам нурууг өнөөдөр буюу 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдөр амжилттай угсарч дуусгалаа.

Энэхүү гүүр нь захын болон завсрын нийт 8 тулгууртай, 14 ширхэг I хэлбэрийн 25 у/м дам нуруутай, М650 маркийн өндөр бат бэхийн бетон ашигласан Монгол Улсад анхдагч төсөл болж байна. Уг М650 маркийн бетоныг ашигласнаар гүүрийн насжилт мэдэгдэхүйц уртасч засвар арчилгааны давтамж буурах, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх, санхүүгийн зардлыг хэмнэх зэрэг олон талын ач холбогдолтой.

Мөн газар хөдлөлт болон динамик ачааллын нөлөөллөөс хамгаалах зорилгоор тусгай дампер суурилуулсан нь манай улсад анхдагч технологийн шийдэл юм. Ийнхүү Багахангай-Хөшгийн хөндий чиглэлийн салбар төмөр замын төслийн гүүр нь дэвшилтэт технологи, шинэлэг инженерийн шийдлийг нутагшуулсан Монгол Улсын төмөр замын салбарын шинэ түвшний бүтээн байгуулалтыг хийсэн онцлох төслийн нэг болж байна.

Энэхүү бүтээн байгуулалтын ажилд Монгол Улсын дотоодын 100 гаруй ААН, байгууллагын 2500 орчим инженер техникийн ажилтан хичээл зүтгэл нэгтэй оролцож, төмөр замын барилгын ажлыг богино хугацаанд хариуцлагатай чанартай барьж байгуулах ажлыг “Монголын төмөр зам” ТӨХК компанийн баг хамт олон хариуцан гүйцэтгэж байна.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ | Суурьшлын бүсэд могойд хатгуулахаас болгоомжил
НИТХ-ын дарга А.Баяр дэлхийн аварга “Royal dance” клубын бүжигчдийг хүлээн авч уулзлаа
ОБЕГ-ын алба хаагчид хоёр иргэний амь насыг авран хамгаалжээ
Хар кофе биеийн жинг бууруулдаг уу
SpaceX Америкийн сансрын нисгэгчдийг Саран дээр буулгах гол түнш болохыг онцлов
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Арваннэгдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөний хуваарь
Цаг үе
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?