HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Улс төр

Хуульч Б.Гүнбилэг: Ерөнхий сайд Г.Занданшатар 322 тэрбумын шатахууны тендерийг “Сод Монгол”-д өгсөн нь ашиг сонирхлын хуулийг зөрчсөн

|
HumanZ
| 2025 оны 10 сарын 08

“Эрдэнэс Тавантолгой”-д онцгой дэглэм тогтоосон даруйдаа өөрийн найз төдийгүй зөвлөх Ц.Анандбазарын “Сод монгол” ХК-д 322 тэрбум төгрөгийн тендер өгсөн нь Ашиг сонирхлын тухай хуулийг илтэд зөрчсөн үйлдэл болсон гэж үзээд хуульч Б.Гүнбилэг ийнхүү АТГ-т албан ёсоор хандсанаа мэдэгдлээ. Тэрээр “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны есдүгээр сард 322 тэрбум төгрөгийн өртөг бүхий шатахууны тендер зарласан бөгөөд уг шалгаруулалтад “Сод Монгол” ХХК ялалт байгуулсан нь улс төрийн болон ашиг сонирхлын сүлжээтэй холбогдож болзошгүй гэх хардлагыг төрүүлж байгаа учраас хууль хяналтын байгууллага шалгах шаардлагатай гэж үзэж байгаа юм. Учир нь Ц.Анандбазар нь Ерөнхий сайдын Орон тооны бус зөвлөх бөгөөд тэд олон жилийн турш хувийн найз нөхдийн харилцаатай төдийгүй Г.Занданшатар нь Ц.Анандбазарын төрсөн дүү Ц.Дэлгэрмаатай хамтран “Монголын Силикон Вэлли” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр бүртгэлтэй байдаг. Мөн аливаа стратегийн шийдвэр, тэр дундаа 300 тэрбумаас дээш үнийн дүнтэй тендерүүдийг Ерөнхий сайдын мэдэл, зөвшөөрөлгүйгээр хэрэгжүүлэх боломжгүй байдаг. Үүнээс гадна “Эрдэнэс Тавантолгой” компани жил бүрийн эхэнд худалдан авах ажиллагааны төлөвлөгөөгөө олон нийтэд ил тод зарладаг. Гэтэл 2025 оны есдүгээр сард буюу жилийн төгсгөлд гэнэт 322 тэрбум төгрөгийн шатахуун нийлүүлэх тендер зарласан байдаг. Ийнхүү эргэлзээ төрүүлсэн олон асуудал, ашиг сонирхлын зөрчил харагдаж байгаа учраас хуульч Б.Гүнбилэг энэ бүх асуудалдаа тайлбар хийж, шалгуулахыг Ерөнхий сайдаас шаардаж байгаа юм байна. Тэрбээр “Авлигатай тэмцэх тухай хуульд “Улс төрийн нөлөөгөө ашиглаж, бусдад давуу байдал үүсгэх” гэдэг авлигын гэмт хэргийн шинжийг агуулаад байгаа учраас шалгуулахаар өгчээ. Мөн цахим сайтуудаар Баянхонгор-Шаргалжуутын 66.4 тэрбум төгрөгийн замын тендерт Ерөнхий сайд Г.Занданшатарын хамаарал бүхий этгээдүүдийн компани шалгарсан, Тэмээтэй хөшөөнөөс Хан-Уул дүүргийн И-Март дэлгүүр хүртэлх замын бродюрыг 7.3 тэрбум төгрөгөөр засах ажилд мөн л Г.Занданшатарын хамаарал бүхий “Бриж бюлдинг” компани шалгарсан гэх зэрэг мэдээлэл гараад байна. Ингээд Ерөнхий сайд Г.Занданшатартай холбоотой ашиг сонирхлын зөрчилтэй маш олон хэрэг яригдаж эхэлсэн байна. Энэ бүхнийг хуулийн байгууллага шалгаж тогтоох ёстой. Харин хэн нэгэн гомдол гаргаж байж шалгах ёстой бол би гомдол гаргаж байна. Авлигын гэмт хэрэгтэй холбогдоогүй юм бол Засгийн газрын тэргүүн нь хувийн компанид илүү их ашиг олох боломж олгоод байгаа нь зөв юм уу, буруу юм уу гэсэн асуудлыг гаргаж тавьж байна” гэлээ.

Тэд тамхинаас гарах гэж вэйп рүү шилжиж байгаа үеийнхэн биш, харин вэйпээр дамжин тамхи, улмаар илүү өндөр донтуулагчтай бүтээгдэхүүн рүү орж буй шинэ урсгалын үе
Монгол Улсад хууль бусаар орогнон, эрэн сурвалжлагдаж байсан гадаадын иргэнийг илрүүлэн албадан гаргав
Сувилахуйн тусламж, үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах төлөвлөгөөг боловсруулна
Дэлхийн ур чадварын уралдаанд Монгол Улсын баг долоон мэргэжлээр оролцоно
ШАЛГАРУУЛАЛТ | “Улаанбаатар” олон улсын XVI кино наадмын Монгол кино уралдаан
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо 
Цаг үе
Криштиану Роналду анх удаа уран сайхны олон ангит цувралд дүр бүтээхээр болжээ
DAILY NEWS
Vivienne Westwood: Тансаг загварын ертөнцөд хувьсгал хийсэн брэнд
CRYPTOTUUKH
ТАНД ХЭРЭГТЭЙ | Хотод хичээлийн хэрэгсэл цуглуулж болох 26 БАЙРШИЛ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?