HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Дэлхийд

“Анна”-гүй Vogue хэрхэн үргэлжлэх бол…

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2025 оны 06 сарын 27

Загварын ертөнцийн хамгийн нөлөө бүхий эмэгтэй, домогт эрхэм Анна Винтур Америкийн Vogue сэтгүүлийн ерөнхий эрхлэгчийн албан тушаалаасаа албан ёсоор бууж буйгаа энэ сарын 26-ны өдөр зарлалаа. Тэрбээр 1988 оноос хойш уг сэтгүүлийг удирдан ажиллаж, 37 жилийн турш зөвхөн загварын чиг хандлагыг бус соёл, урлаг, улс төрийн нөлөө бүхий контентын өнгө төрхийг тодорхойлж ирсэн билээ.

Гэхдээ Анна Винтур загварын ертөнцөөс бүр мөсөн холдохгүй аж. Тэрбээр Vogue сэтгүүлийн олон улсын нийтлэл хариуцсан удирдах албыг үргэлжлүүлэн хаших бөгөөд дэлхийн 20 гаруй улсын Vogue-ийн контент бодлогыг тодорхойлох гол үүргээ хэвээр үргэлжлүүлэх нь ээ.

Түүний нэр хүнд, имиж нь олон нийтэд “Анна” гэх товч нэрээр ч тодорхойлогдож, түүний гарын үсэг болсон шулуун боб засалт, нарны шил, урд эгнээний суудал бол загварын ертөнцийн билэгдэл болон хувирсан. Түүний удирдлага дор Vogue нь зөвхөн загварын чиглүүлэгч биш, поп соёлын тэргүүлэгч, улс төр, урлагийн нэр хүндтэй платформ болж чадсан нь Винтурын хамгийн том өв гэж хэлж болох юм.

Шинэ бүтэц, шинэ удирдлага ирэхтэй зэрэгцэн American Vogue-ийн өнгө төрх, редакцийн бодлогод шинэчлэл хийгдэж, илүү олон төрлийн үзэл бодол, нийгмийн дуу хоолойг тусгах хандлага нэмэгдэнэ гэж ажиглагчид үзэж байна. Мөн 2025 оны есдүгээр сарын дугаар ямар өнгө аяс, нүүр царайтай байх нь салбарынхны анхаарлыг ихэд татаж буй.

Тийм ч учраас шинэ удирдлагын эхний “том шалгуур” нь есдүгээр сарын дугаарын нүүр царай, агуулга байх болно гэж шинжээчид үзэж байна. Шинэ баг “Аннагийн загварын дүрэм”-ийг хадгалах уу, эсвэл зоригтой шинэчлэл хийх үү гэдэг нь зөвхөн уншигчдын хүлээлт төдийгүй Vogue-ийн үнэ цэнийн шалгуур ч болох юм.

Анна Винтурын үлдээсэн хамгийн чухал үнэт зүйл бол контентийн бодлогоос илүү “брэндийн философи” гэж хэлж болно. Тэрбээр загвар бол зөвхөн хувцас биш, харин үзэл санаа, нийгмийн байр суурь, өөрийгөө илэрхийлэх хэрэгсэл гэж үздэг байсан.

Одоогоор Америкийн Vogue сэтгүүлийг хэн удирдах нь тодорхойгүй байгаа ч Condé Nast компанийн зүгээс “Редакцийн контентийн захирал” гэх шинэ албан тушаал бий болгож, тус албан тушаалд олон талт ур чадвартай, дижитал эринтэй нийцсэн, нийгмийн хандлага, хэв маягийг ойлгож чадах шинэ үеийн төлөөллийг томилохоо илэрхийлээд байгаа юм.

СУДАЛГАА: Менежерүүдийн 36 хувь нь ажлаас халшрах шинжтэй байна
Хуучин гар утасны эрэлт нэмэгдэж, үнэ нь өсөж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Казахстаны Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд бараалхлаа
Шарилжгүй Улаанбаатар аяныг ирэх сарын 20-ны өдөр хүртэл зохион байгуулна
Тэвэг бол сур харваанаас өмнө байсан үндэсний тоглоом
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо 
Цаг үе
Криштиану Роналду анх удаа уран сайхны олон ангит цувралд дүр бүтээхээр болжээ
DAILY NEWS
Vivienne Westwood: Тансаг загварын ертөнцөд хувьсгал хийсэн брэнд
CRYPTOTUUKH
ТАНД ХЭРЭГТЭЙ | Хотод хичээлийн хэрэгсэл цуглуулж болох 26 БАЙРШИЛ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?