HumanzHumanzHumanz
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
ЦАГ ҮЕ

И.ГАНБОЛД: Хоол гэдэг бол зөвхөн амт, чанар бус эрүүл зөв хооллолт, хоолны соёл юм

|
Янжиндулам Мягмарсүрэн
| 2018 оны 04 сарын 23

“Амт, үнэр, өнгийг урлан бүтээдэг тогооч бол зөвхөн хоол хийдэг хүн бус нийгэм, соёл, хүнсний салбарт ололт амжилтыг бататгадаг зайлшгүй чухал мэргэжлийн эзэн юм. Бүтээлч сэтгэлгээ, сахилга бат, багаар ажиллах чадвар, мэргэжлийн мэдлэг, шинэчлэлийн чадвар нь энэ мэргэжлийн эзнийг улам өнгөлдөг.

HumanZ сайт бидний нийгмийг бүтээгчдийг онцлон тэдний танилцуулдаг билээ. Энэ удаа та бүхэнд хоолны урлагийг түгээгч Ишдоржийн Ганболдыг танилцуулж байна.

“Миний үндсэн мэргэжил бол механик инженер боловч, өөрийн дотоод хүсэл сонирхол, хобби тогооч мэргэжил байсан. Тийм болохоор ч тэр үү хоол хийх энэ их хүсэл сонирхол маань намайг хоол үйлдвэрлэлийн салбарт өөрийн эрхгүй татан оруулж зоогийн газар, ресторан, аялал жуулчлалын салбарт сурч мэдэх, ажиллах, бусдад хоол хийх урлагыг зааж сургах боломжийг олгосон гэж боддог. Миний ажил амьдралын замнал бол уламжлалт боловсрол, олон талт туршлага, өөрийн хүсэл сонирхол, хоббиг нэгтгэсэн аялал гэж хэлж болно” гэх тэрбээр энэ салбарт тасралтгүй 20 жил ажиллаж буй юм. Ингээд хамтдаа ярилцлагаа эхлүүлье.

Инженерийн мэргэжил эзэмшсэн хүн хоол үйлдвэрлэлийн салбарт тогооч мэргэжил рүү шилжсэн гэдэг нь сонирхолтой байна л даа. Энэ талаараа?

Инженерийн мэргэжил эзэмшсэн ч сурахынхаа зэрэгцээ хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт ажиллаж, хоол хүнстэй холбоотой ур чадвар эзэмшсэн. 1998 онд хувийн зоогийн газар,  ресторан байгуулж, өөрөө тогооч, менежерийн ажлыг хийсэн нь миний мэргэжлийн гарааг эхлүүлсэн. Хоол хийх урлаг нь зөвхөн ажил биш, миний хүсэл тэмүүлэл болсон.

Шинжлэх ухаанч байдал, урлагийн мэдрэмжийн хослол болсон энэ мэргэжилд таны баримталдаг философи юу вэ?

Хоол гэдэг бол зөвхөн амт, чанар бус эрүүл зөв хооллож эрүүл байх үнэ цэнийг илэрхийлдэг учраас зөвхөн хоолыг биш хоолны соёлыг түгээхдээ чухал юм. Миний хувьд Япон хоол, тэр дундаа сүшиг Монголд нутагшуулахад хувь нэмэр оруулсан Ц.Мэнджаргал найзаасаа уг мэргэжлийг суралцан түүнийгээ бусдад зааж сургаж, хоолны соёлыг түгээж байгаадаа бахархдаг. Гараа сайн бол бариа сайн гэдэг дээ. Цаашдаа монгол уламжлалт хоолыг дэлхийн олон орны хоолны соёлтой уялдуулан хөгжүүлэх зорилготой.

Тогооч И.Ганболдын онцлох ажлын туршлагаас:

  1. “Уранган” ХХК рестораныг 9 жил амжилттай удирдсан.
  2. “Аркади” ХХК-ийн захирлаар 16 жил ажиллаж, компанийн тогтвортой өсөлтийг хангаж чадсан.
  3. “Монгол Алтай Тур энд Ферм” ХХК-д зөвлөх тогооч, менежерээр ажиллаж, жуулчны баазын үйл ажиллагаа, багийн хөгжүүлэлт дээр анхаарч ажилласан.
  4. 2012 онд мэргэжлийн тогоочийн үнэмлэхээ авч, 2013 онд Мико сүшиний газарт япон хоолны ур чадвар эзэмшсэн.

Таны цаашдын зорилго, алсын хараа юу вэ?

Монгол үндэсний хоолыг монгол хүний эрүүл мэндэд илүү тустай эрүүл зөв хооллолтын орчин үеийн  хоолны технлоги арга барилтай хослуулан түгээн дэлгэрүүлэх зорилгоог аялал жуулчлалтай холбон хөгжүүлэн дэлгэрүүлэх алсын хараатай. Мөн шинэ залуу тогоочдыг сургаж, олон улсын жишигт хүрэхэд нь туслаж ажилладаг. Тиймээс цаашдаа ч энэ зорилгоо өргөжүүлэн ажиллах болно.

HumanZ.mn

Их тэнгэрийн уулзвараас “И-март” дэлгүүрийн уулзвар хүртэлх авто замыг шинэчилж, есдүгээр сарын 26-нд нээнэ
ТАНИЛЦ | Багш нарын нас, ажилласан жил, цалин хөлсний тухай тойм мэдээлэл
Онцгой байдын алба хаагчид энэ онд 4425 иргэний амь насыг хамгаалжээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ | Цаг агаарын аюултай үзэгдэл тохионо
БНСУ-ын гэр бүлийг дэмжих төвийн загвараас суралцана
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

ТАНИЛЦ | Гал морин жилийн СУУДЛЫН ЗАСАЛ ба ЗҮГ МӨР ГАРГАХ
Цаг үе
Цагаан сарын бэлгээ “дотоодын” үйлдвэрлэгчдээсээ бэлдэцгээе
Цаг үе
Цагаан сарын баяраар эслэгээр баялаг хүнс хэрэглэхийг зөвлөв
Цаг үе
Tips & Tricks | Чухал санаагаа мартахгүй байх энгийн аргууд
Tips & Tricks
Банкны тухай хуулийг шинэчилсэн тохиолдолд Унгар Улсын ОТП банк Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?