HumanzHumanzHumanz
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
ЦАГ ҮЕ

ЦХИХХЯ | Ахмадууд ач, зээ нарынхаа тусламжгүйгээр цахим гүйлгээ хийж байна

|
Янжиндулам Мягмарсүрэн
| 2024 оны 12 сарын 06

Ухаалаг утас хэрэглэх, интернетэд холбогдох, утсандаа аппликейшн татах, шинээр google account нээх, нууц үгийн тохиргоо хийх, дата ашиглалт зэрэг нь залууст энгийн өдөр тутмын үйлдэл юм. Гэвч энэ нь ахмадуудад хүндрэл үүсгэж, цахим үйлчилгээ авахдаа хүүхэд, ач зээ нараасаа тусламж хүсэх нь түгээмэл. Энэхүү асуудлыг шийдвэрлэхээр Дэлхийн банкны дэмжлэгээр Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам -ны хэрэгжүүлж буй “Ухаалаг засаг-2” төслийн хүрээнд “Үндэсний цахим элч – Digital Nation Ambassador” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

ЧД-ийн III хорооны иргэн, ахмад сургагч багш Г.Сарангэрэл “Технологийн эрин үетэй хөл нийлүүлэн алхахын тулд цахим ур чадвараас хоцорч болохгүй. Цахим ур чадварт суралцах нь зайлшгүй хэрэгцээ шаардлага юм. Тиймээс “Ухаалаг засаг 2” төсөлд хамрагдаж, сургалтад сууснаар хүүхэд, ач зээ нараа гуйхгүйгээр “И-монголиа” руугаа ороод хэрэгтэй мэдээлэл, тодорхойлолт, лавлагаагаа авч сурлаа. Цаашид сурсан зүйлээ улам батжуулж, лавшруулж бусад ахмадаа сургахаар зорьж байна. Цахим ертөнцтэй холбогдох анхан шатны мэдлэгтэй болсондоо ихэд баяртай байна” хэмээн ярилаа.

“Ухаалаг засаг 2” төслийн хүрээнд нийт 130 сайн дурын залуу болон ахмад сургагч багш, 600 гаруй ахмад настай иргэнд цахим ур чадварыг нэмэгдүүлэх сургалтыг зохион байгуулжээ. Ингэхдээ ухаалаг утасны хэрэглээ, WI-FI сүлжээнд холбох, утсандаа шинэ аппликейшн татах, гар утасны нууцлал, дата ашиглалт, цахим аюулгүй байдал, олон нийтийн сүлжээ, сошиал сувгуудын аппликейшн татах, онлайн дуудлага, видео дуудлага хийх, сошиал платформ дээр тохиргоо хийх, төрийн үйлчилгээнд хяналт тавих, И-Монгол аппликейшн ашиглах, эмнэлгийн цаг онлайнаар авах, банкны аппликейшн ашиглах, нэгж, дата худалдан авах, төлбөр тооцоо хийх аргачлалыг заажээ.

СХД-ийн XVIII хорооны иргэн, ахмад сургагч багш С.Батсуурь “Цахим орчинд бусадтай харилцах соёл, өөрийгөө хамгаалах, энгийн төлбөр тооцоог утсаараа хийх, эрүүл мэндийн үйлчилгээ авах чадварт суралцсан. Орон сууцны төлбөр тооцоог банкин дээр очиж дугаарлахгүйгээр шууд утаснаасаа хийчихнэ. Эмнэлэг рүү заавал явж цаг авах шаардлагагүй гэдгийг мэдэж авсан. Эрүүл мэндийн оношлогоо, шинжилгээний хариугаа хүртэл онлайнаар авчихна. Утсаа алдлаа гэхэд өөрийн мэдээллээ хамгаалах, нууцлалын тохиргоог хийж сурсан. Их өгөөжтэй сургалтад хамрагдсандаа баяртай байна” гэж онцлов.  

Мөн ахмадуудад богино хэмжээний контент бүтээх, сошиал медиа дээр контент нийтлэх эсвэл татаж авах, зураг авах, бичлэг хийх, зураг бичлэгээ засварлах, бусдад илгээх сургалт орсон байна.

А.Алтанцэцэг Ахмад сургагч багш “Энэхүү сургалтад суухаас өмнө цахим орчны талаар хэт ерөнхий мэдээлэлтэй байсан. Цахим орчинд хүмүүстэй ёс зүйтэй харилцах, өөрийгөө хэрхэн хамгаалах, бусдад төвөг учруулахгүйгээр өөрийнхөө цахим хэрэгцээг хангах, онлайн худалдан авалт хийх аргачлалыг мэддэггүй байсан. Утсаа кодолж, банкны гүйлгээ хийхэд нэг удаагийн код яаж авах аа сурч авлаа. Сошиалд янз бүрийн найзын хүсэлт ирдэг. Үүнийг хараад хуурамч хаяг уу, бодит хүний хаяг уу гэдгийг ялгаж сурсан. Өмнө нь бол ирсэн хүсэлт болгоныг нягтлалгүй хүлээн авдаг байсан бол одоо цензуртай ханддаг болсон” хэмээн дурдав.

Улаанбаатар хот, орон нутгийн 30 гаруй ахмадыг нийт 40 цагийн сургагч багшийн онол, практик хосолсон сургалт, 12 цагийн дадлага хичээлд хамруулжээ. Сургалтад 55-64 насны ахмад өргөнөөр оролцож байна.

ЦХИХХЯ

НҮҮДЭЛЧИН 2025 | “Нүүдэлчин зоог” аялал жуулчлалын хоолны гудамжийг бий болгоно
ЦАГ АГААР | Улаанбаатарт өдөртөө -25 хэм хүйтэн
Биокомбинатын бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг есдүгээр сард ашиглалтад оруулна
Б.Одбаяр: Авто замыг асфальт бетоноор хучихын өмнө хашлага, худгийн тагуудыг өндөрлөж, хучихдаа тэнцүүлж тааруулдаг
ЗӨВЛӨГӨӨ | Хөлдөлтийн үед авах арга хэмжээ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Банкны тухай хуулийг шинэчилсэн тохиолдолд Унгар Улсын ОТП банк Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
Цаг үе
Tips & Tricks | Чухал санаагаа мартахгүй байх энгийн аргууд
Tips & Tricks
Цагаан сарын бэлгээ “дотоодын” үйлдвэрлэгчдээсээ бэлдэцгээе
Цаг үе
Нийслэлийн хэмжээнд 4113 теле камерыг нэгдсэн болон дэд төвд холболоо
Цаг үе
Нийслэл, дүүргийн эмэгтэй төлөөлөгчид хүүхэд хамгааллын асуудлаар уулзлаа
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?