HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
HUMANZ

Оролцоо | Эрүүл ухаантай Монгол хүн та фэйсбүүктээ илүү олон “пост” бичээрэй 

|
Баасандэлгэр Мөнхбаяр
| 2025 оны 09 сарын 24

Фэйсбүүк үү. Монголчуудын жинхэнэ зан, мөс чанар, байр байдал давс хужиргүй илэрдэг талбар. Талцаж, хэм хэмжээгүй нэгнээ зүхэж доромжилдог талбар. Зарим хүний “тархи угаах” төлөвлөгөөг мөнгө болгодог талбар. Үүнийг уншихаар орж ирэхдээ ч гэсэн та фэйсбүүк гэх хүчирхэг платформоор дамжсан нь дамжиггүй. Зөвхөн манай улс гэлтгүй дэлхий нийтээрээ цахим руу шилжиж, фэйсбүүк дээр хандалттай хаягууд эдийн засгийн эргэлтэд орж, төрийн эрх баригчдын шийдвэрт ч нөлөөлдөг болоод удав. 

Фэйсбүүк хэрэглэдэггүй, хэрэглэх шаардлагагүй бол ч яахав. Харин өдөрт тодорхой цагийг фэйсбүүкэд зориулдаг бол аливаа нийгмийн сэдэв дээр өөрийн байр сууриа илэрхийлж, өөрт тохиолдсон шударга бус явдлаа бусдад хуваалцаж, үлгэрлэж болохуйц эерэг дадлаа уриалга хэлбэрээр оруулж байгаарай гэж хүсэх байна. Учир нь, энэхүү орчинд хүүхдүүд байгаа. Тэд томчуудын цахим орчинд гаргаж буй үг, үйлдлийг нэг нэгэнгүй харах бөгөөд магадгүй дуурайж буй байх. Ингээд л “лайв” хийгээд хэдхэн хоногийн дотор 100 мянган дагагчтай болчих юм байна шүү дээ. Олон дагагчтай бол бараа зараад л мөнгөтэй болчихно. Нэг л сенсаци юмуу, гаж үйлдэл хийхэд монголчууд шуураад хэдхэн хоногийн дотор “од” болгоно. Тийм юм чинь заавал ажил хийх хэрэг байна уу гэхчилэн төөрөгдөл үүсгэж, боловсрол болон хөдөлмөрийн үнэ цэн буураад байх шиг. 

Соёлын гавьяат зүтгэлтэн, шог зураач С.Цогтбаяр саяхан өөрийн цахим хаягтаа “Сэтгэцийн өөрчлөлттэй, галзуу солиотой хүмүүс өргөн энэ дэлхийн хаана нь ч өчнөөнөөрөө бий. Гэхдээ өөр улсад бол бол сэтгэцийн эмнэлгийн хяналтанд байгаад эм тариагаа хэрэглээд явдаг бол манайд харин эсрэгээрээ өдөр тутам хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарч, сурталчлуулж олны танил од инфлүенсер, онлайн худалдаачид, элдэв көүч ментор болчихсон байхаар барахгүй зарим нь бүр хууль тогтоогч болж Их хуралд хүртэл ороод суучихаж байгаа нь өөрөө ёстой жинхнээсээ галзуу солиотой явдал мөнөөсөө мөн билээ” гэж нийтэлжээ. 

Та дэргэдэх хүндээ нөлөөлж чадна. Эргэн тойрны хоёроос дээш хүндээ ч бас. Таны ажлын туршлага, эзэмшсэн мэргэжил, өдийг хүртэл туулж ирсэн амьдралын замналыг мэдэх хүмүүс таны үгийг чухалчилж, ойлгож, ухамсартаа шингээж авна гэдэгт та итгэх хэрэгтэй. Анзаараад байхад ном уншдаг, аливаа зүйлийн учир шалтгааныг эрэн хайдаг, бичдэг, судалгаа шинжилгээ хийдэг улсууд цахим орчинд нэг их пост оруулдаггүй. Хүмүүс ч нэг их тоодоггүй байж мэдэх. Гэхдээ тэдний пост хэрэгтэй байна аа. Салбар салбарын мэргэжилтний үг, өөр өөр хүрээллийн хүмүүсийн бодит амьдралын үнэн, тулгардаг асуудлыг бид мэдэх хэрэгтэй байна. Тэгээд яах юм гэж үү. Өөр зүйл бодъё. Өөр зүйл анхааръя. Өөр сэдвээр мэтгэлцэж, суурь мэдлэгээ тэлье. Тэгэхгүй бол өнөө л нэг улс төрийн хэрүүл, нөгөө л нэг элий балай юм ярьж гарч ирдэг дүрүүд, нөгөө л нэг хэдэн “лайв”, эх оронч гэдгийг “муухай” харагдтал тэмцэж байгаа харагдсан хурц үгтнүүд утгаа алдлаа. Насанд хүрсэн улсууд нь ч яах вэ. Ялгаж салгадаг юм байгаа биз. Харин хүүхдүүдийн цэвэр тунгалаг оюун санаанд хир бурдаг мэт буруу сэдэл тогтвол яах вэ.

Хандалтын харанхуйгаас ангид байя гэх постыг уншаад үүнийг бичих сэдэл төрөв. Хойч үе минь уншина, сурч мэдэхийн хүсэлд нь нэмэр болно, нийгмээ сайжруулахад бага ч болов оролцоо болно гэх итгэлээр эрүүл ухаантай Монгол хүн та илүү олон “пост” бичээрэй. 
СПОРТ | Монголын 3×3 багийнхан Парисыг зорих боломжгүй боллоо
ЯПОНЫ ЭЛЧИН САЙДЫН ЯАМ НОМ ХАНДИВЛАВ
Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит бус II хуралдаан боллоо
Apple компанийн үнэлгээ 4 их наяд ам.долларт хүрлээ
Монголын үрс олон болох уу | Хорин жилийн дараах хүн амын нүүдэл
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

GenZ ажиглагч | Чуулганы нээлт үзээд газар дээрээ солиорсон сэтгүүлчийн тойм
GenZ АЖИГЛАГЧ ОЦА
НӨГӨӨ ФУРГОНЫ “ЖАДАМБА АХ”
HUMANZ
GenZ АЖИГЛАГЧ | Үндсэн хуулиар олгосон эрхээ эдэлсний төлөө шоолуулж, доромжлуулах болсны цаад шалтгаан 
GenZ АЖИГЛАГЧ ОЦА
Тэсвэрлэх чадвар, тэнцвэрт байдал, хөгжил цэцэглэлтийн хөшүүрэг – Эрүүл газартай байхын төлөө Нэгдсэн Үндэстний Байгууллага чуулна
Цаг үе
Өөртөө бичсэн чек нь бодит болсон Jim Carrey-ийн түүх
MORNING BIRD
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?