HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
DAILY NEWS

Япон улс баавгайн халдлагын өсөлттэй тэмцэх арга хэмжээ авч эхэллээ

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2025 оны 11 сарын 10

Японы Акита муж энэ жил улс даяар бүртгэгдсэн баавгайн халдлагын гол төв болж байна. Засгийн газрын мэдээллээр 2024 оны дөрөвдүгээр сараас хойш 13 хүн амь насаа алдаж, 100 гаруй иргэн шархадсан нь 2006 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт юм.

Акитагийн амбан захирагч Кэнта Сузүки “нөхцөл байдал орон нутаг ба мужийн түвшинд зохицуулах боломжгүй болсон” хэмээн мэдэгдэж, асуудлыг цаг уурын өөрчлөлт ба амьдрах орчны доройтлоос үүссэн үндэсний хэмжээний хямрал гэж тодорхойлжээ.

Орон нутгийн удирдлагууд Японы Өөрийгөө хамгаалах хүчнээс тусламж хүсэж, “торон урхи, үнэрт бодис” зэрэг сургалт хангалтгүй байгааг дурдсан. Гэвч цэргүүд агнах эрхгүй, зөвхөн анчдын агнасан амьтдыг тээвэрлэх, логистикийн дэмжлэг үзүүлэх үүрэгтэй.

Батлан хамгаалахын сайд Шинжиро Коидзуми “орон нутгийн нөөц барагдаж байна. Захирагчдын хүсэлтэд хэрхэн хариу өгөхийг бодолцох шаардлагатай” гэж хэлжээ. Үүнтэй зэрэгцэн Үндэсний цагдаагийн агентлаг Акита, Иватэ мужийн орон сууцны бүсэд цагдаа нар баавгай буудах эрх олгосон шийдвэр гаргасан бөгөөд орон нутгийн удирдлагууд хиймэл оюун дээр суурилсан технологийн шийдлүүдийг туршиж эхэлжээ.

Гифү мужид нохой хуцаж, салютын дуу гаргадаг дронууд баавгайг айлгах зорилгоор ашиглаж байгаа бол зарим бүсэд хиймэл оюун бүхий хяналтын камеруудыг суурилуулжээ. Гэвч иргэдийн айдас намжаагүй бөгөөд, намрын сэрүүн улиралд аялал жуулчлал эрс буурав. Зарим хотууд иргэдэд “хоол хүнсээ ил орхихгүй байх” тухай сэрэмжлүүлэг тарааж байна.

Судлаачдын үзэж байгаагаар цаг уурын өөрчлөлт, байгалийн урсгал доройтсоноос баавгай идэш тэжээлээ олохоор хүн амьдрах бүсэд орж ирж байна. Байгаль орчны яамны мэдээлснээр царс модны самрын ургац муу байсан нь баавгайг орон сууцны бүсэд нүүдэллэх гол шалтгаан болжээ.

Нөгөө талд хөдөө тосгонд хүн ам цөөрч, газар эзэнгүйдсэнээс ургамал бут хэт ургаж, баавгай хот суурин руу нэвтрэхэд илүү амар болжээ.

Акитагийн амбан захирагч Сузүки “Өнгөрсөн жилийн энэ үеэс халдлагууд буурч байсан. Бид энэ намрын оргил үеийг давж гарахын төлөө бүх нөөцөө дайчилна” хэмээн мэдэгдсэн байна.

“Хайр ба Байгаль” нүүдэлчин регги фэстивалийг ирэх амралтын өдөр зохион байгуулна
Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд 3000 гаруй шонгийн гэрэлтүүлгийг солилоо
Жесси өсвөр насны шүтэн бишрэгчдээ халдсандаа дахин уучлалт гуйв
“Ухаалаг хэрэглэгч, цэвэр эрчим хүч” нээлттэй өдөрлөг маргааш болно
Тариалалтын талбайн хэмжээг 200.000 га-аар нэмэх шаардлагатай гэж үзэж байна
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо 
Цаг үе
Криштиану Роналду анх удаа уран сайхны олон ангит цувралд дүр бүтээхээр болжээ
DAILY NEWS
Vivienne Westwood: Тансаг загварын ертөнцөд хувьсгал хийсэн брэнд
CRYPTOTUUKH
ТАНД ХЭРЭГТЭЙ | Хотод хичээлийн хэрэгсэл цуглуулж болох 26 БАЙРШИЛ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?