HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
From INNA

Эрдэнэсийн арлын хамгийн “гоё эрдэнэсийг” хайхаар номын баярын талбай дундуур 📚💎

|
Янжиндулам Мягмарсүрэн
| 2025 оны 09 сарын 19

2025 оны есдүгээр сарын 19-ний намар. Өнөөдөр номын баярын өдөр эхэлж байна. Орой хэдэн ном цүнхэлж харихаа мэдэхгүй ч ном богцлоход амраа бодож үүргэвчээ үүрээд гарлаа. Өглөөний нар дулаан элчээрээ ээсэн намрын налгар өдөр эх орны минь нийслэл хотын төв талбайг дулаацуулна. Дулаахан цаг агаар номын баярын өдрүүдээр таарсныг олзуурхнам…

Бид эртнээсээ ном, бичиг үсгийг эрхэмлэж ирсэн ард түмэн. Тэртээд он цагийн урьдад нүүдэлчин монголчууд хөсөг тэргэнд ном судраа авдартаа хийн авч явдаг байсан тухай түүх ч хөвөрдөг. Ийнхүү өнөө цагийн хотын гудамжинд номын баярын талбай дундуур алхаж буй нь аргагүй номын үндэстний уламжлал баталгаа гэхэд хилсдэхгүй биз ээ.

Өнөөдрийн номын баяр… Шинэхэн номын хавтаснууд өнгө өнгөөрөө ярайж, эртэч уншигчид асар асрын үүдэнд дүнгэр дүнгэр үгсээр тухтайхан ярилцана. Тэр бүртэй зэрэгцэн очоод номын эрлийг нь сониучирхмаар. Урдхан талд төмөр тэргэн дээр түрж ирээд цаасан хайрцагт эвийг нь олж хийсэн хуучин номуудын “сүнслэг хүч” анхаарал татна.

Ингэж номын баярын талбай дундуур алхах нь яг л үлгэрийн эрдэнэсийн арал дээрээс хамгийн гоё эрдэнэсийг эрж хайхтай адил. Номын асрын гудмуудаар дүүрэн эрдэнэсийн эрлийнхэн… Яг ямар эрдэнэс гэдгийг мэдэхгүй алхаж байгаа эрэлчдийн нэг нь би. Тиймээс асар болгонд очиж ном бүрийг тухтай харж, жаалхан амталж байгаад эрдэнэсээ цүнхэлнэ. Хэзээнээсээ би ингэж товлосон номгүй, эрэлд гардаг уншигч байжээ.

Өнгөрсөн намрын номын баяраар нэгэн эрдэнэс гартаа оруулсан нь манлай их яруу найрагч Бэгзийн Явуухулан агсны 1982 онд хэвлэсэн “Мөнгөн хазаарын чимээ”шүлгийн ном. Нуурын уснаа тольдож буй мэт тэнгэрийн цэнхэр өнгөтэй анхны хэвлэлийн энэ номоос он цаг мэдрэгдэнэ, он цагийн түүх уншигдана. Ингэж утга зохиолын сорыг гартаа оруулсан нь надад алтан эрдэнэ олсон лугаа байлаа.

Суу билигт Бэгзийн Явуухулангийн шүлгүүд зөвхөн уянгын гоо сайхан бус, монголчуудын нэгэн үеийн оюун санааны түүхийн гэрч юм. Тиймдээ ч он цагийн уртын уртад ч эрхэм зохиолчийн “Мөнхийн цагаан гэгээ” гэж тодорхойлогддог бүтээлүүд өдгөө ч уншигчдын оюуныг тэтгэж, сэтгэлийн ундаалдаг.

Байгаль ба эх орон, хайр ба хүнлэг сэтгэлийг бэлхнээ өвөртөлж болох түүний уран бүтээлийн түүхэн номын хуудсыг хүчтэйхэн имэрч шүлэг дуудна гэдгээс ч эмээм. Уншигч танд навтархай хавтаст ховор эрдэнийн эл номын нэрийг оноолт болгосон “Мөнгөн хазаарын чимээ” шүлгийг сийрүүлье.

***

Зорин ирэх амрагаа хүлээхэд
Морин төвөргөөн зүрхнээ хоногшино
Шөнийн чимээгүй гадаа налайн
Унийн углуургаар саран гэрэлтэнэ

Өнчин дэрэн дээр нойр хулжсан 
Ухаангүй дурлалын урхинд байхад
Мөнгөн хазаарын бүдэг чимээ
Онгон зүрхийг цочоон баясгана.

Хамгийн чамин эрдэнэ зөвхөн гялалзахдаа бус, эзэндээ ямар үнэ цэн өгөхдөө гол нь оршдог шиг, номын баярт олдсон хамгийн сайхан ном бол зөвхөн хавтасны өнгө, нэрийн сонин хачнаараа бус, уншигчийн оюун хийгээд сэтгэлд ямар ул мөр үлдээхдээ…

Өнөө жилийн энэ намрын номын баяраар эрдэнэсийн эрэлч надад ямар ном шүүрэгдэх бол. Өнөөдөр олоогүй ч ахиад эрэх суналзсан хоёр өдөр байна даа…

Багшид цэцэг өгөөд л орхих уу…
БНЭУ-ын англи хэлний багш нарыг Монголын хөдөө, орон нутагт илгээх талаар ярилцлаа
Нийслэлийн хэмжээнд 10 байршилд шугам сүлжээний ажил гүйцэтгэж байна
MORNING BIRD | Дэлхий даяар хамгийн олон хүн сонсож буй дуунууд
2025 оны эхний таван сарын байдлаар нийтийн тээврийн орлого 22 тэрбум төгрөг, зорчилтын тоо 68.4 сая болж өслөө
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Empire State Building-ийн антенн дээрээс энх тайвны туг мандуулсан хосыг баривчиллаа
DAILY NEWS
ТОМИЛОЛТ | Элсэн цөлийг мөнгө болгон хувиргасан Ниншягийн туршлага
GenZ АЖИГЛАГЧ
Coca-Cola Area x Playtime Festival 2026
ЦАГ ҮЕ
18 ХОНОГ
HUMANZ
GenZ ажиглагч | 78 гишүүн хамжиж өргөн барьсан ч тамхи зардаг томчуудад “ЖУЛДСАН ХУУЛЬ”
GenZ АЖИГЛАГЧ
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?