HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

ТАНИЛЦ: Сонгуулийн саналын хуудасны загвар

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2024 оны 05 сарын 07

Сонгуулийн ерөнхий хороо УИХ-ын 2024 оны сонгуулийн саналын хуудасны загварыг баталжээ. Энэ талаар СЕХ-ны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ “Өнгөрсөн долоо хоногт 25 нам, эвслийг бүртгэлээ. Тиймээс саналын хуудасны загварыг баталлаа. 

Саналын хуудаст хуульд заасан шаардлага бий. Тодруулбал, саналын хуудаст нам эвсэл, нэр дэвшигчийн дараалал, нэр, овгийг хэрхэн тэмдэглэх тухай хуулийн зохицуулалт бий. 

СЕХ-нд зургаан намаас дөрвөн төрлийн шаардлага, хүсэлт ирүүлсэн. Нэгдүгээрт, тойргоос нэр дэвшигчийг сонгох хэсэг, нам эвслийг сонгох хэсгийг тусад нь болгох шаардлага тавьсан. Үүнийг СЕХ хуралдаж шийдвэрлэсэн. Нэр дэвшигч болон нам, эвслийг сонгох хоёр саналын хуудас хэвлэнэ.  Харин нам, эвслийг сонгох хэсэгт нам, эвслийн даргын нэр бичих, лого оруулах зэрэг шаардлагыг хүлээж аваагүй. 

Саналын хуудас нууцлалтай үнэт цаас. Саналын хуудас ил болон далд нууцлал бий. Номын баяр болоод Ялалтын талбайд зургаадугаар сарын 25 хүртэл санал өгөх мэдээллийг  иргэдэд нээлттэй өгнө.

Саналын хуудаст Дээд шүүхэд бүртгүүлсэн дарааллын дагуу нам, эвслийн нэрийг бичнэ. Эвслийн хувьд хамгийн эхэнд Дээд шүүхэд бүртгүүлсэн намын дарааллыг харж, жагсаана” гэсэн юм. 

Энэ талаар СЕХ-ны нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир “Урьдчилсан байдлаар саналын хуудасны загвар гарсан. Бид тестэлж үзсэн. 10 мандаттай тойрогт 250 нэр дэвшигч өрсөлдөж, 10-ыг нь сонгоход машины уншилт 27 секунд болж байна. 25 нам эвслээс сонгож, уншуулахад 11 секунд болж байна.

Тойрогт нэр дэвшигчийг сонгох саналын хуудас хамгийн ихдээ 78.7 см урттай байна. Нам эвсэлд санал өгөх хуудасны урт ихдээ 27.9 см байна” гэсэн юм. 

ТАНИЛЦ: Сонгуулийн саналын хуудасны загвар
ТАНИЛЦ: Сонгуулийн саналын хуудасны загвар
БАЙР СУУРЬ | НИЙСЛЭЛИЙН СОНГУУЛЬ БА ЗАЛУУС
Хотхонд бага сургууль байгуулах боломж бүрдлээ
ТАНД ХЭРЭГТЭЙ | Цус харвалт болох гэж байгааг илтгэх шинж тэмдгүүд
ТАНД ХЭРЭГТЭЙ | Давсны сайн, муу тал
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг БНХАУ-ын дарга Ши Жиньпин угтлаа
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
БНСУ-д нас барсан гадаад оюутнуудын таван хүн тутмын нэг нь амиа хорлосон байна
Цаг үе
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн одон медалиудыг цэгцлэх хуулийн төсөл санаачилжээ
Улс төр
“МӨНХ ТЭНГЭРИЙН БИЧИГ – 2026” ОУ-ын үзэсгэлэнгийн удирдамж
ЦАГ ҮЕ
“Найзууд” цувралын анхны анги цацагдсанаас хойш 32 жил өнгөрчээ
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?