HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Улс төр

Иргэдийн төлөөлөгчдийн сонгуулийг “тоохгүй орхиж болохгүй”

|
Янжиндулам Мягмарсүрэн
| 2024 оны 09 сарын 24

Сонгогчдоо!!! УИХ-ын сонгуулиас чухал сонгууль хаяанд тулж ирлээ. Тодруулбал бидний хэлж заншсанаар орон нутгийн сонгууль буюу Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгууль ирэх сарын буюу 2024 оны аравдугаар сарын 11-нд товлогдсон. Уг сонгууль шууд утгаараа эрх зүйн хүрээнд иргэн танд хамгийн ойр хүрч ажиллах, таны амьдарч буй орчныг сайжруулах бүхий л тал дээр шийдвэр гаргах төлөөлөгч хүнийг сонгох сонгууль юм. Тийм ч учраас УИХ-ын сонгуулиас ч өндөр ач холбогдол өгч оролцох ёстой сонгууль билээ. Мөн уг сонгуульд ялалт байгуулсан буюу сонгогдсон төлөөлөгчид дөрвөн жилийн хугацаагаар сонгогдох буюу 2028 хүртэл ажиллах юм.

Авто замын эвдрэл, орчны бохирдол, сургууль цэцэрлэгийн хүрэлцээ хүртээмж, ногоон байгууламж гэх мэт өдөр тутмын амьдрах орчны асуудлуудад та бид бухимдалтай ханддаг ч шийдвэрлэх хүчний үйл ажиллагаанд тун хайхрамжгүй хандаж хохирсоор байх уу?

Иргэдийн төлөөлөгчдийн сонгуулийн ирц сонгуулийн жилээс жилд буурч ирцийн босгогүй явагддаг. Энэ нь санал өгсөн нийт иргэдийн тоон үзүүлэлт хамаарахгүй буюу хамгийн олон санал авсан нам, нэр дэвшигчийг Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр сонгоно. Энэ жилийн хувьд эл сонгуульд 17 мянган хүн нэр дэвшиж байгаагаас 8031 иргэдийн төлөөлөгчид сонгогдож ажиллах юм. Мөн эдгээд төлөөлөгчдөөс сум, хороо, аймгийн Засаг дарга, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга тодорно.

ХЭРХЭН ЗӨВ ХҮМҮҮСИЙГ СОНГОХ ВЭ?

Сонгууль бүрийн өмнө сонгогч бүрд тулгамддаг асуудал буюу асуулт бол хэрхэн зөв нэр дэвшигчийг сонгох вэ. Хуульд заасны дагуу тухайн засаг захиргааны нэгжид байнга оршин суугчаар бүртгүүлсэн сонгуулийн эрх бүхий Монгол Улсын үндэс, угсаа, хэл, арьс өнгө, хүйс, нийгмийн гарал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор ялгаварлагдахгүйгээр сонгох эрхийг эдлэх 18 нас болон түүнээс дээш насны иргэн та орон нутгийн сонгуульд оролцож, тухайн шатны Хурлын Төлөөлөгчийг сонгох эрхтэй.

Сонгогдох эрхээ хууль ёсны дагуу олж авсан нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгаа энэ сарын буюу есдүгээр сарын 26-нд эхэлж аравдугаар сарын 09-нд зогсоно. Тэрхүү хугацаанд иргэний үүрэг, оролцооны хүрээнд та нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр, хийсэн болон хийх ажлуудад үнэлэлт дүгнэлтийг бодитойгоор өгч сонгогчийн боловсролоо нэмэгдүүлээрэй.

ИРГЭД ХАРИУЦЛАГА НЭХЭХ, ҮНЭЛЭЛТ ДҮГНЭЛТ ӨГӨХ ЭРХТЭЙ!

“Болоод л өнгөрдөг, надтай надгүй болчихсон байдаг” гэх иргэдийн тэр дундаа залуусын явцгүй явцуу үзэл бодол, хандлагаас шалтгаалж сонгуулийн идэвх, ирц, оролцоо улам муудаж тэр чинээгээрээ улс төрийн хий хоосон амлалтууд хөвөрч, эрх баригч, иргэдийн төлөөлөгчид ердөө л “суудлын бөглөөс”, “ашиг хонжооны эрэл хайгуулчид” болж байна. Тиймээс иргэдийн оролцоо, сонгогчдын боловсрол өндөртэй сонгуулийн үйл явц, үр дүнг хүртэж цаашлаад нэгэнт бий болсон засаглал, төлөөлөгчдийн үүргийн араас хариуцлага нэхдэг, оролцдог, бодит үнэлэлт дүгнэлт өгдөг иргэний нийгмийн оролцоот байдлыг эрхэмшүүлэх шаардлагатай. Үгүй аваас төсвийн үргүй зардлуудын төлөөсийг амьдралынхаа чанарыг улам муутгаж хүртсээр л байх юм.

ХУВААРЬ | Аравдугаар сарын эхний долоо хоногт дараах хилийн боомтууд ажиллахгүй
Малавийн дэд ерөнхийлөгчийг тээвэрлэж явсан онгоц ор сураггүй алга болжээ
ДОРНОД АЙМАГТ ГАРСАН ГУРВАН ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА
НҮҮДЭЛЧИН 2025 | 362 өвийг Монгол Улсын Соёлын биет бус өвийн үндэсний бүртгэлд бүртгэсэн
Лиса болон түүний найз залуу Фредерик Арно нарын музей дэх болзоо
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо 
Цаг үе
Криштиану Роналду анх удаа уран сайхны олон ангит цувралд дүр бүтээхээр болжээ
DAILY NEWS
Vivienne Westwood: Тансаг загварын ертөнцөд хувьсгал хийсэн брэнд
CRYPTOTUUKH
ТАНД ХЭРЭГТЭЙ | Хотод хичээлийн хэрэгсэл цуглуулж болох 26 БАЙРШИЛ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?