HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Улс төр

Д.Амарбаясгалан: Парламентын зүгээс холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулж, цахим шилжилтийг эрх зүйн орчноор дэмжинэ

|
HumanZ
| 2025 оны 09 сарын 05

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж байгаа албан айлчлалынхаа хүрээнд (2025.09.04) тус улсын Цахим хөгжил, инновац, сансрын аж үйлдвэрийн яамны харьяа Цахим засаглалыг дэмжих төвтэй танилцлаа.

Цахим засаглалын үзүүлэлтээр дэлхийд 24 дүгээрт эрэмбэлэгддэг Казахстан улсын энэхүү төв нь төрийн удирдлагын цахим шилжилтэд мэргэжил,  арга зүй, эрдэм шинжилгээ, зохион байгуулалтын дэмжлэг үзүүлж, GovTech технологи боловсруулах, нэвтрүүлэх, дижитал төслүүдийн уялдааг хангах, төрийн байгууллагуудын болон төрийн үйлчилгээний ил тод байдал, чанарыг дээшлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

Манай улсын тэргүүлэх чиглэлд харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хөгжил чухал ач холбогдолтой төдийгүй төрийн үйл ажиллагааг цахимжуулах ажил үе шаттай үргэлжилж байгааг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан тодотгож, парламентын зүгээс холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулж, цахим шилжилтийг эрх зүйн орчноор дэмжихэд анхаарч ирсэн гэв. Түүнчлэн хиймэл оюунд суурилсан үсрэнгүй шилжилтээс хоцрохгүй байх нь олон улсын өмнө тулгарсан сорилт болж буйг дурдлаа.

Мөн айлчлалын баг бүрэлдэхүүн Казахстан Улсын Гадаад харилцааны яамны Хөрөнгө оруулалтын хороо, “Казах Инвест” компанийн үйл ажиллагаатай танилцсан юм. Энэ үеэр олон улсын зах зээлийн орчин нөхцөл, хөрөнгө оруулалтын судалгаа, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх эрх зүйн орчны дэмжлэг, эрх, үүргийн ялгаа зэрэг асуудлыг хөндөж, санал солилцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

22 хорооны 33 байршилд халиа тошин үүссэн
Нийслэлд 25 мянга гаруй хүүхэд “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж байна
Дуудлага худалдаагаар “Баруун Сэлбэ” үйлчилгээний төвийн “Ж” блокийн зүүн жигүүрт байрлах нийт 1222 ам метр талбайг 1.9 тэрбум төгрөгөөр худалдлаа
ТАНД ХЭРЭГТЭЙ | Хүүхдийн угаалга хийх, нэр өгөх ёсон
“BLACK PINK” Жисү-ийн байгуулсан энтертайментийн ажлын байрны зар гарчээ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо 
Цаг үе
Криштиану Роналду анх удаа уран сайхны олон ангит цувралд дүр бүтээхээр болжээ
DAILY NEWS
Vivienne Westwood: Тансаг загварын ертөнцөд хувьсгал хийсэн брэнд
CRYPTOTUUKH
ТАНД ХЭРЭГТЭЙ | Хотод хичээлийн хэрэгсэл цуглуулж болох 26 БАЙРШИЛ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?