HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Хөрс доройтвол хүнс хордоно | Бордооны сонголтын ач холбогдол

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2026 оны 01 сарын 06

Уур амьсгалын өөрчлөлт, хүний үйл ажиллагааны нөлөө зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан эх дэлхийн үржил шимтэй хөрсний эзлэх хувь жил ирэх тусам багассаар байна. Хөрсний доройтол нь эцсийн дүндээ хүн төрөлхтний хүнсний хангамж, аюулгүй байдалтай шууд холбоотой асуудал юм. Иймээс хүмүүс хөрсний үржил шимийг дээшлүүлэхийн тулд олон зууны турш төрөл бүрийн арга, технологийг туршиж ирсэн бөгөөд өнөөдөр химийн болон биологийн гэсэн хоёр үндсэн аргыг өргөнөөр ашиглаж байна.

Гэвч буруу арга, зохисгүй технологиор шим тэжээлийг нь нэмэгдүүлсэн хөрсөнд ургасан ургац эцэстээ хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй болох нь тогтоогдсоноор олон улс орон, ялангуяа хүнсний ногоо, газар тариалангийн салбарт экологийн цэвэр, органик бүтээгдэхүүний үйлдвэрлэлд онцгой анхаарах болсон юм.

Химийн бордоо нь ургамалд түр зуурын “сэргээш” мэт нөлөө үзүүлж, ургацыг богино хугацаанд нэмэгдүүлдэг давуу талтай. Гэвч азот, фосфор, кали болон нийлмэл бордоонууд нь хөрсөн дэх ашигтай бичил биетнийг устгаж, байгалийн жамаараа нөхөн сэргэх чадварыг нь алдагдуулдаг. Үүний үр дүнд хөрсний үржил шим удаан хугацаанд доройтож, зогсонги байдалд орох эрсдэл үүсдэг байна. Мөн химийн бордоогоор ургуулсан үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнийг удаан хугацаанд хэрэглэснээр хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх, цаашлаад генийн түвшинд өөрчлөлт үүсгэх эрсдэлтэйг судалгаагаар анхааруулж эхэлжээ. Иймээс олон улс химийн бордооны хэрэглээг хязгаарлах, татгалзах бодлогыг төр, засгийн түвшинд хэлэлцэж, хэрэгжүүлэх оролдлого хийж байна.

Харин органик буюу биологийн бордоо нь хөрс, агаар, ус зэрэг хүрээлэн буй орчинд ямар нэг сөрөг нөлөөгүй, байгалийн цэвэр бүтээгдэхүүнд тооцогддог. Ямар нэгэн химийн нэгдэл ашиглалгүй, генийн өөрчлөлтөд ороогүй түүхий эдээр бордож, тарьж ургуулсан бүтээгдэхүүнийг органик гэж нэрлэхийн учир нь энд оршино. Судалгаанаас харахад органик бордоо нь харьцангуй их хэмжээтэй буюу нэг гектарт 1.5–2.0 тонн ордог ч ургацын чанарыг сайжруулахаас гадна хөрсөнд урт хугацаанд ашигтай шим тэжээл болдог байна. Ийнхүү органик бордоогоор бордсон хөрсөнд 2–3 жилийн хугацаанд дахин нэмэлт “сэргээш” хэрэглэх шаардлагагүй гэж үздэг.

Тиймээс хүнсний ногоо, газар тариалангийн салбарт ямар төрлийн бордоо хэрэглэх вэ гэдэг нь зөвхөн ургацын хэмжээгээр хязгаарлагдах бус, хөрс шороо, экосистемийг хамгаалах, улмаар бидний эрүүл амьдрах нөхцөлийг бүрдүүлэх чухал сонголт болж байна.

ӨВ СОЁЛОО ДЭЛГЭРҮҮЛЬЕ | Урианхай хуримын ёсон
Хаан Чарльз-ын дүү хунтайж Эндрүүгийн цол хэргэм, орд харшийг нь хураалаа
Төрийн албанд шинээр томилогдсон албан хаагчдыг чадавхжуулах “Зөвлөн чиглүүлэх менторшип” хөтөлбөрийг хэрэгжүүллээ
Өв соёл, дурсамж, хэрэглээг нэг дор авч ирж чадсан эгч дүүсийн бизнес
ХИЛЧДИЙН ХҮҮХДҮҮД ВОЛЕЙБОЛЫН ДУГУЙЛАНД ХИЧЭЭЛЛЭЖ БАЙНА
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
БНСУ-д нас барсан гадаад оюутнуудын таван хүн тутмын нэг нь амиа хорлосон байна
Цаг үе
“МӨНХ ТЭНГЭРИЙН БИЧИГ – 2026” ОУ-ын үзэсгэлэнгийн удирдамж
ЦАГ ҮЕ
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн одон медалиудыг цэгцлэх хуулийн төсөл санаачилжээ
Улс төр
“Найзууд” цувралын анхны анги цацагдсанаас хойш 32 жил өнгөрчээ
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?