HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Дэлхийд

Amazon компани 14 мянган ажлын байрыг цомхотгоно

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2025 оны 10 сарын 30

Технологийн аварга Amazon компани хиймэл оюун ухааны (AI) хөгжлийг ашиглан илүү “уян хатан, авсаархан бүтэцтэй” болох шаардлагатай гэж үзэж, дэлхий даяарх корпоратив (албан) салбартаа 14 мянган ажлын байр цомхотгохоор төлөвлөснөө мягмар гарагт баталлаа.

Эх сурвалжуудын мэдээлснээр анх 30 мянган хүнийг цомхотгох магадлалтай гэж үзэж байсан ч эцсийн тоо үүнээс бага гарчээ.

Amazon компанийн ахлах дэд ерөнхийлөгч Бет Галетти ажилтнуудад илгээсэн захидалдаа “энэ алхам нь компанийн урт хугацааны хүчийг нэмэгдүүлж, хамгийн чухал хөрөнгө оруулалт болон хэрэглэгчдийн өнөөгийн болон ирээдүйн хэрэгцээнд анхаарахад чиглэнэ” гэж бичжээ.

Amazon компани долдугаар сарын сүүлээр 2024 оны хоёрдугаар улирлын тайлангаа нийтэлж, борлуулалт 13%-иар өсөж 167.7 тэрбум ам.доллар (ойролцоогоор £125 тэрбум) хүрсэн нь Уолл Стрийтийн хүлээлтээс давсан байна.

Гэсэн хэдий ч Галетти хэлэхдээ, хиймэл оюун ухаан нь “интернет гарснаас хойшхи хамгийн хувьсгалт технологи бөгөөд компаниудад урьд өмнөхөөс илүү хурдан инноваци хийх боломж олгож байна” гэж онцолжээ.

“Бид илүү авсаархан бүтэцтэй, шат давхарга багатай, илүү хариуцлагатай зохион байгуулалттай байх ёстой. Ингэснээр хэрэглэгчид болон бизнесийн хэрэгцээнд хурдан хариу үйлдэл үзүүлэх боломж бүрдэнэ,” гэж тэр нэмж хэлсэн байна.

Галеттигийн хэлснээр “нөлөөлөлд өртсөн ажилтнуудыг дэмжихийн тулд бүх хүчээ дайчлан ажиллаж байна” гэж дурдсан бөгөөд компанид дотоодын бусад ажлын байр санал болгохоос гадна, тийм боломжгүй хүмүүст тэтгэмж болон шилжилтийн дэмжлэг үзүүлэх ажээ.

Amazon дэлхий даяар 1.5 сая гаруй ажилтантай бөгөөд үүнээс 350,000 орчим нь корпоратив салбарт буюу удирдлага, менежмент, борлуулалтын чиглэлд ажилладаг байна.

AI ба зардал бууруулах бодлого

Ковид-19 цар тахлын үед онлайн худалдаа, хүргэлтийн эрэлт огцом өсөхөд Amazon олон мянган ажилтан шинээр авч байсан бол, компанийн гүйцэтгэх захирал Энди Жэсси сүүлийн жилүүдэд зардал бууруулах, үр ашгийг нэмэгдүүлэх бодлого баримталж байна.

Amazon сүүлийн жилүүдэд хэд хэдэн удаа цомхотгол хийсэн. 2022 онд л гэхэд тус компани 27,000 ажилтныг ажлаас чөлөөлж байсан бөгөөд энэ нь цар тахлын үеийн хэт өргөтгөлийг буцаах алхам байв.

“AI-гийн эрин үед цомхотгол зайлшгүй”

Хөрөнгө оруулалтын компани Quilter Cheviot-ийн технологийн шинжээч Бен Баррингер BBC-д өгсөн ярилцлагадаа, “Amazon-ийн энэхүү алхам салбар даяар анхаарал хандуулж байна. Хиймэл оюун ухааны хөгжлийн улмаас програм хангамжийн хөгжүүлэлт зэрэг зарим ажлын байрууд аль хэдийн алга болж эхэлсэн” гэжээ.

Дэлхийн томоохон авиа компаниуд дампуурлаа зарлалаа
Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй титэм судасны хүнд зэргийн нарийслыг эмчлэх боломж бүрдлээ
Жендерийн тэгш хүртээмжтэй байдлыг хангах талаар мэдээлэл солилцлоо
Тарваганы мах, түүхий эд тээвэрлэсэн, зөөвөрлөсөн хуулийн этгээдэд 3.2 сая төгрөгийн торгууль ноогдуулав
Элон Маск өөрийн компаниуддаа iPhone болон Мacbook-ийг хориглоно гэв
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Арваннэгдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөний хуваарь
Цаг үе
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?