HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
HUMANZ

Багшид цэцэг өгөөд л орхих уу…

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2025 оны 09 сарын 02

Хичээлийн шинэ жил эхэлж, хотоор нэг хүүхдийнхээ багшид гарын бэлэг, цэцэг барьсан хүмүүс. Мэдээж тэдний сэтгэлийн бэлгийг буруутгах аргагүй. Авч байгаа багшид, өгч байгаа асран хамгаалагчид ч сайхан сэтгэгдэл төрүүлэх л зүйл.

Харин нээлт дуусахад багш 30 айлын 30 өөр хүмүүжилтэй хүүхэдтэй үлдэнэ. Нэг хүүхэд өсгөхөд л хэр их хичээл зүтгэл, энерги шаарддаг билээ. Гэтэл тэр олон хүүхдийг эрдэм номд сургаж, хүмүүжүүлнэ гэхээр бидний хувьд төсөөлөхөд ч чанга ажил. Цалин багатай дээр нь ачаалал өндөр. Энэ жил гэхэд улсын хэмжээнд 3500 багшийн дутагдалтайгаар хичээлийн шинэ жил эхэлж байна.

Хүүхдийн хүмүүжил, төлөвшил, сурлагын ахиц зөвхөн багшаас хамаардаггүй. Хэчнээн сайн багш байлаа гээд хүүхэд гэртээ очоод давтахгүй бол сурлагын чанар урагшлахгүй. Иймээс асран хамгаалагч, багш, хүүхэд гурвын хамтын ажиллагаа сайн байх тусам үр дүн бодитоор гарна. Бидний зүгээс багшид цэцэг өгөхөөс гадна өдөр тутмын дадлаар дамжуулан “бодитоор туслах”, өөрөөр хэлбэл өөрийн хариуцлагаа биелүүлэх олон арга бий.

Цэцэрлэгийн багш нарын хувьд хүүхдүүдийг зохицуулна, чиглүүлнэ, цэвэрлэнэ, хооллоно, сургалтаа орно, завсраар нь баримтжуулалтаа хийнэ, хичээлийн бэлтгэлээ бүртгэнэ, ангиа цэвэрлэнэ гээд түмэн завгүй. Ийм ачаалал дунд энгийн дадлууд багшид хамгийн том тусламж болдог.

Хөтөвчинд суулгаж сургах, халбагыг нь зөв бариулж, өөрөөр нь идүүлж сургах, дэлгэцийн хэрэглээг нь хянаж, эрт унтуулах гээд энгийн боловч жижигхэн дүрэм маш чухал. Фэйсбүүкийн групп дээр цэцэрлэг дээрээ хазуулсан, маажуулсан гэсэн пост их үзэгддэг. Хэнд ч хүүхдээ гэмтэж бэртсэнийг нь харах хэцүү шүү дээ. Тэгэхээр хүүхэд нь хазаж, мааждаг бол гэртээ үргэлж сануулж, шалтгааныг нь олж, эерэг аргаар болиулах хэрэгтэй гээд асран хамгаалагчийн талаас хариуцлагаа сайн ухамсарлах чухал.

Сургуулийн хүүхэдтэй хүмүүсийн хувьд ч мөн адил амьдралын хэв маяг чухал. Утас, дэлгэцээс хэт хамааралтай бол түүн дээр нь анхаарах, чанартай нойр авхуулах, аль болох шим тэжээлтэй хоол хүнс хэрэглүүлэх. Анги дээр нь үзсэн хичээлийг хэт шахахгүйгээр давтуулах гэх мэт. Эдгээр нь энгийн үйлдэл боловч хүүхдийн сурах, төвлөрөх, ойлгох чадварт шууд нөлөөтэй.

Эцэст нь багшид л хүүхдийн сурлага хүмүүжлийг даатгаад орхих бус хамтдаа хичээдэг байгаарай. Мэдээж бүх хүүхэд онц сурах албагүй ч ар гэрийн зүгээс хөгжил, төлөвшилд нь дэмжлэг үзүүлдэг байх нь багшид ч, хүүхдэд ч эерэг нөлөө үзүүлнэ. Тиймээс багшид цэцэг өгөөд л орхидог биш оролцоотой, хичээл зүтгэлтэй байхад анхааръя.


Хэт халалтаас сэрэмжлүүлж байна
Налайх, Багануур дүүргийн онцгой байдлын хэлтэст туулах чадвар сайтай автомашинуудыг хүлээлгэн өглөө
Өнөр хорооллын ус тогтдог хэсгүүдэд инженерийн иж бүрэн шугам угсарч, Финланд улсын жишгээр авто зам тавина
+UPDATE | “PHYTON” хэлний сургалт зарлагдлаа
“Паддингтон” мюзикль дуулж, бүжиглэж чаддаг алдарт баавгайн шинэ дүрээр тайзнаа гарлаа
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

“Met Gala 2026” наадмын шилдэг хувцасласан 13 АЛДАРТАН
From INNA
“Мөнгөн хазаарын чимээ” яруу найргийн анхдугаар наадмыг зохион байгуулна
ЦАГ ҮЕ
YouTube Kids-ийг хүүхдэд хамгийн аюулгүй болгох бүрэн ТОХИРГОО
+UPDATE
АСТАНАД ОЧСОН ТЭМДЭГЛЭЛ | Шинэ хотын танил амт
GenZ АЖИГЛАГЧ Ангилалгүй
MET GALA | Артист Золагийн урласан хумсаар гангарсан алдартнууд
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?