HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Нэгдүгээр тойрог замын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн баримт бичгийг боловсруулж байна 

|
HumanZ
| 2025 оны 08 сарын 18

Монгол  Улсад 2024 оны жилийн эцсийн байдлаар нийт 1.3 сая орчим тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагийн 59.5 хувь нь Улаанбаатар хотод зорчиж байна. Сүүлийн 10 жилд тээврийн хэрэгсэл 2 дахин, үүнээс Улаанбаатар хотод бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоо 93 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа бөгөөд жилд дунджаар 36 мянган тээврийн хэрэгсэл нийслэлд бүртгэгдэж буй судалгааг “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ-ын Судалгаа, шинжилгээ хөгжүүлэлтийн албанаас гаргажээ. Авто машины тоо эрс өссөн ч, замын сүлжээний өргөтгөл, шинэчлэл хийгдээгүйн улмаас түгжрэл дээд цэгтээ хүрч, эдийн засаг, нийгмийн асар их хохирлыг дагуулж байна. Тиймээс нийслэлийг хөгжүүлэх 24 мега төслийн нэгээр Туулын хурдны замтай огтлолцох Шинэ тойрог зам төслийг төлөвлөсөн. Төслийг хоёр чиглэлд хэрэгжүүлэх бөгөөд Нэгдүгээр тойрог зам төслийн ТЭЗҮ, зураг төсөв боловсруулах ажлыг “Си Эс Си И Айком Консалтантс” ХХК болон Шинжлэх ухааны академийн “Хотын хүрээлэн буй орчны судалгааны хүрээлэн” боловсруулж, шат шатны мэргэжлийн байгууллагаар хэлэлцүүлж батлуулсан. Улмаар ажлын хэсэг байгуулагдан ТЭЗҮ-ийг хүлээн авахаар ажиллаж байна. 

Нэгдүгээр тойрог замын тендерийн баримт бичиг бэлдэх ажлын хэсэг долоодугаар сарын 31-ны өдрийн дугаар А/1044 захирамжийн дагуу техникийн тодорхойлолт, ажлын даалгаврыг боловсруулж дууссан. Тендерийн баримт бичгийг EPC+F нөхцөлөөр боловсруулж байна. Тендерийн өгөгдлийн хүснэгт, гэрээний ерөнхий нөхцөл, гэрээний тусгай нөхцөлийг хянасан. Захиалагчийн шаардлага болон хавсралтуудыг нийслэлийн Замын хөгжлийн газар, Газар зохион байгуулалтын алба, Хот төлөвлөлт, хотын стандартын газар зэрэг чиглэл тус бүрээр хянуулж, санал авахаар ажиллаж байна. Төслийн хүрээнд хотын төвийг тойрон гарах зургаан эгнээ бүхий нийт 24.7 км урттай авто зам, найман байршилд олон түвшний огтлолцол бүхий уулзваруудыг төлөвлөжээ. 

НТУГ-ын Судалгаа шинжилгээ, хөгжүүлэлтийн алба, төслийн гүйцэтгэгч “Си Эс Си И Айком Консалтантс” ХХК хамтран хийсэн судалгаанаас харахад, тус төсөл 2030 онд хэрэгжсэнээр Улаанбаатар хотын замын түгжрэл дунджаар 19–20 хувиар буурах тооцоолол гаргасан байна. Тухайлбал, Их тойруу, Нарны зам зэрэг гол гудамжийн ачаалал 10–20 хувь, Москвагийн болон Энхтайваны өргөн чөлөө зэрэг замын ачаалал 20–40 хувь, Ажилчны гудамжийн ачаалал 40-өөс дээш хувиар буурахаар тооцоолол гарчээ.

Өнөөдөр тэгш дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
УАШТ | Жюү жицү спортын алдрын цуурай
ТАНИЛЦ | “МОНГОЛ БАХАРХАЛ” бүтээлч сарын аяны дэлгэрэнгүй мэдээлэл
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх байршлууд
Эцэг эхдээ зориулан барьсан цэцэрлэгт хүрээлэн аялал жуулчлалын гол бүс болжээ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Арваннэгдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөний хуваарь
Цаг үе
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?