HumanzHumanzHumanz
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
ЦАГ ҮЕ

ТАНИЛЦ | “МОНГОЛ БАХАРХАЛ” бүтээлч сарын аяны дэлгэрэнгүй мэдээлэл

|
Янжиндулам Мягмарсүрэн
| 2025 оны 11 сарын 13

Монгол Улсын түүх, соёл, оюун санааны дархлааг илтгэх бахархалт өдрүүд арвинтай, Монголын төр, тусгаар тогтнол, үндэсний бахархал, соён гэгээрэл, сэргэн мандлын бэлгэдэл болсон онцлох ой, түүхэн үйл явдлууд давхацсан онцгой цаг үе энэ сард буюу арваннэгдүгээр сард тохиож байна. Энэ сарыг Соёл, спорт, аялал жуулчлал залуучуудын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг соёл, урлагийн газраас “МОНГОЛ БАХАРХАЛ” агуулгын хүрээнд бүтээлч сарыг зохион байгуулж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг постер бүрийн доороос авна уу.

ТӨР, НИЙГМИЙН НЭРТ ЗҮТГЭЛТЭН, АКАДЕМИЧ, ТӨРИЙН ШАГНАЛТ БЯМБЫН РИНЧЕНИЙ 120 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА

“Монгол бахархал” бүтээлч сарын аяны эхний долоо хоногийг Монгол хэл, бичиг, соёлын үнэ цэнийг олон нийтэд таниулах, эх хэл, бичгийн уламжлалаа дээдлэх, бахархал, хүндэтгэлийн сэтгэлгээг төлөвшүүлэх зорилготойгоор “Үндэсний бичиг соёл – Монгол бахархал” уриа дор зохион байгуулж байна.

Энэ хүрээнд нэрт соён гэгээрүүлэгч, их эрдэмтэн, зохиолч, орчуулагч, угсаатны зүйн судлаач, билгүүн номч академич Бямбын Ринченг онцолж байна. Учир нь, Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 67 дугаар тогтоолоор төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Еншөөбү овогт Бямбын Ринчений 120 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд их хүмүүний мэндэлсэн өдөр энэ сард тохиож байгаа юм.

Бүтээлч сарын хүрээнд түүний намтар, уран бүтээл, судалгааны өвийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилгоор эрдэм шинжилгээний хурал, гар бичмэл, ном, гэрэл зургийн үзэсгэлэн, дижитал контент, цахим нөлөөллийн арга хэмжээ, уран бүтээлийн уралдаан, утга зохиолын уулзалт зэрэг олон талт үйл ажиллагааг улсын хэмжээнд зохион байгуулна.

УЛС ТУНХАГЛАСНЫ ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

Өдгөөгөөс нэгэн зууны тэртээ буюу 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, хаант засгийг халан, дэлхий дахинаа тусгаар тогтносон Бүгд Найрамдах улсаа тунхагласан нь Монголын ард түмний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөөх тэмцлийн түүхэн ялалт, хамжлагат ёсыг халж, ард түмний засаглах эрхийг хуульчлан баталгаажуулсан, үндэсний ардчилсан шинэ тогтолцооны эхийг тавьсан Монгол төрийн шинэ зууны түүхэн өдөр билээ.

Өдгөө энэхүү түүхэн өдрийг “Улс тунхагласны баяр” болгон бүх нийтээр ёслон тэмдэглэж, эх орон, тусгаар тогтнолын үнэт зүйлээ эрхэмлэн дээдэлж, иргэний үүрэг хариуцлагаа ухамсарлахын бэлгэдэл болгон иргэний андгай өргөх ёслол, ёслол хүндэтгэлийн арга хэмжээ, урлаг, спортын тэмцээн, уралдаанууд, сургалт, үзэсгэлэн, хэлэлцүүлэг зэрэг олон талт үйл ажиллагаа улс орон даяар өрнөнө.

Монгол Улсын тусгаар тогтнол, эрх чөлөөний үнэ цэнийг үеийн үед эрхэмлэн дээдэлж, “Тусгаар тогтносон Монгол Улс – Үндэсний бахархлын оршихуй” дор эв нэгдэл, эх оронч сэтгэлгээг улам гүнзгийрүүлэхийг уриалж байна.

“ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААН, МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДӨР” ТОХИОЖ БАЙНА

Өндөр их хаан, өнөөгийн дэлхий ертөнцийн суурийг үндэслэгч, дэлхийн мянганы суут хүмүүн Их эзэн Чингис хааны намтар түүх, суу алдар, түүхэн гавьяа нь Монгол туургатны эв нэгдэл, бахархлын мөнхийн илэрхийлэл билээ.

Үндэсний болон дэлхий дахинаа өндөр их хааны талаарх ойлголтыг үнэн бодит, түүхэн цаг үеийнх нь нөхцөл, орчинд нь таацуулан үндэслэлтэйгээр судалж, түүнээс суралцан түгээн дэлгэрүүлэх нь Монгол хүн бүрийн ариун үүрэг, эрхэм хариуцлага юм.

Талын цөөн нүүдэлчдийг нэгэн төрийн жолоонд нэгтгэн тив дамнасан Монголын их энх амгаланг тогтоож, хүн төрөлхтний соёлын хөгжлийг урагш ахихад түлхэц өгч, тархай бутархай олон улс орныг нэгтгэн төвхнүүлж, өнөөгийн даяарчлалын үндсийг бүтээсэн дээд тэнгэрээс заяат Их эзэн Чингис хаан-Тэмүүжиний мэндэлсэн огноог билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр хэмээн тогтоосон. 

Их хааны мэндэлсэн өдрийг “Монгол бахархлын өдөр” хэмээн нэрийдэж бүх нийтээр ёслон тэмдэглэж байхаар Монгол улсын Ерөнхийлөгч 2012 онд зарлиг буулгасан бөгөөд энэ оны хувьд 11 дүгээр сарын 21-нд бахархалт түүхэн өдөр тохиож байна. 

“Монгол бахархал”-ыг дэлгэрүүлэн дэвжээхийн утга санаанд нийцүүлэн шинэ номын нээлт, үзэсгэлэн, боловсролын хөтөлбөр, сургалт, лекц, үзвэр үйлчилгээ зэрэг олон талт бүтээлч ажлуудыг өрнүүлэх юм. 

МОНГОЛЫН ТӨР, ШАШИН, СОЁЛЫН НЭРТ ЗҮТГЭЛТЭН АНХДУГААР БОГД, ӨНДӨР ГЭГЭЭН ЗАНАБАЗАРЫН 390 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛНЭ

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 183 дугаар тогтоолоор Монголын төр, шашин, соёлын нэрт зүтгэлтэн Анхдугаар богд, Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 390 жилийн ойг 2025 онд тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд их эзэн Чингис хааны шууд алтан ургийн Анхдугаар богд Өндөр гэгээн Занабазарын түүхэн гавьяаг өнөө цагийн үр хойчис бид нэхэн санаж, түүхийн шарласан хуудаснаа үлдээсэн Монгол түмний эв нэгдлийг сахин хамгаалж, тусгаар тогтнолоо өнөд хадгалан үлдээсэн холч бодлыг нь алдаршуулах, Занабазар судлалыг өргөжүүлж, олон нийтэд таниулан сурталчлах, түмэн өлзий гийсэн билигт өдрийг нь ёсчлон тэмдэглэж байх нь эрхэм юм. 

Ойг тэмдэглэн өнгөрүүлэх тогтоолын дагуу энэ онд олон ажлууд өрнүүлсэн бөгөөд, түүний үргэлжлэл болгон “Монгол бахархал” бүтээлч сарын аяны хүрээнд Анхдугаар богд Өндөр гэгээн Занабазарын түмэн өлзий гийсний ойн өдрийн шашин, соёлын арга хэмжээ, эрдэм шинжилгээний хурал, боловсролын хөтөлбөр, үзэсгэлэн, шинэ маркийн нээлт, баримтат кино зэрэг бүтээлч ажлуудыг өрнүүлэх юм.

Билгийн гэгээ өнөд бадрах Монгол бахархал-Монгол дархлаа 

Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын явц 92 хувьтай үргэлжилж байна
Дуучин Дуа Липа болон түүний найз залуу 1960 оны аяллын трендийг эргүүлэн авчирлаа
Аюулт үзэгдэл, ослын 48 хувь нь нийслэл хотод бүртгэгдсэн байна
“Үндэсний Эвсэл”-ийн лого, брэндингийг танилцууллаа
Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Цагаан сарын бэлгээ “дотоодын” үйлдвэрлэгчдээсээ бэлдэцгээе
Цаг үе
Цагаан сарын баяраар эслэгээр баялаг хүнс хэрэглэхийг зөвлөв
Цаг үе
Tips & Tricks | Чухал санаагаа мартахгүй байх энгийн аргууд
Tips & Tricks
ТАНИЛЦ | Гал морин жилийн СУУДЛЫН ЗАСАЛ ба ЗҮГ МӨР ГАРГАХ
Цаг үе
Банкны тухай хуулийг шинэчилсэн тохиолдолд Унгар Улсын ОТП банк Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?