HumanzHumanzHumanz
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Спорт

УАШТ | Жюү жицү спортын алдрын цуурай

|
Янжиндулам Мягмарсүрэн
| 2025 оны 01 сарын 22

AJP Tour Mongolia-аас зохион байгуулагдаж буй Жюү Жицү /Jiu Jitsu/-ийн УАШТ амжилттай болж өндөрлөлөө.

Жюү Жицүгийн Улсын аварга шалгаруулах өсвөр үеийн 13 дахь, насанд хүрэгчдийн 15 дахь, мастерс ангиллын 11 дахь, онцгой ангиллын 4 дахь удаагийн УАШТ энэ сарын 18,19-нд  Монгол бөхийн өргөөнд амжилттай болж өндөрлөлөө. Уг тэмцээнд нийт 5 улсын /Монгол, Орос, Америк, Хятад, Казакстан/ 43 академи, 9 аймгийн 1071 тамирчин оролцсон байна. 

  • Жюү жицү Спортын талаар

“Жюү жицү нь 1532 оноос эхлэлтэй бөгөөд самурай нар зэвсэггүй үедээ биеэ хамгаалах төрөл нь  байсан ба улмаар Хисамори Тененочи Японд анхны жюү жицүгийн сургуулийг албан ёсоор байгуулж уг спортын хөгжлийн эхлэл нь тавигджээ.

 Энэхүү спорт нь өрсөлдөгчөө ялахын тулд боох, өчих, хөших, дарах техникүүдийг цаг хугацааны зарчимд тулгуурлан, хүний биеийн анатомын мэдлэгийг ашиглан хийдэг хэвтээ байрлалд суурилсан тулааны урлаг юм. Мөн хүн биеэ зөв  удирдах, тэнцвэртэй байдлаа хадгалахаас гадна сэтгэн бодох чадварыг хөгжүүлдэг сэтгэцийн маш сайн дасгал болдог тул тархины фитнес ч гэж нэрлэдэг аж”

Уг тэмцээнд 5 наснаас 65 хүртэлх насны тамирчид оролцсон ба бүх хүнд нээлттэй спорт гэдгээрээ давуу талтай юм. 

  • AJP Tour Mongolia-аас зохион байгуулагдаж буй Жюү Жицү /Jiu Jitsu/-ийн УАШТ-нд оролцогчдын сэтгэгдлээс:

Өмнөговь аймгаас оролцогч тамирчин н.Анужин 14 настай:

Жюү жицү спортоор хичээллээд нэг жил болж байна. Өнөөдөр ялалт байгуулж алтан медал авсан болохоор сэтгэгдэл өндөр байна. Одоогоор цагаан бүстэй. Өмнө нь би их сандрамтгай хүүхэд байсан бол энэ спортоор хичээллэснээс хойш сандрахаа больсон. Би ирээдүйд олимпийн аварга болно гэж боддог учраас энэ спортоороо тууштай хичээллэнэ.

Дорнод аймгаас оролцогч тамирчин н. Наранхүү 8 настай:  

Би энэ спортоор хичээллээд есөн сар болж байна. Жиү Жицү спортын барилдах, гүйх, бие халаалт хийдэг нь гоё. Хичээллэж эхлээд би илүү хүчтэй бас зоригтой болсон. Тэмцээн дээр би уг нь дээр нь гарч барилдаад хожих гэж байсан боловч түрүүлж миний дээр гараад намайг хожчихсон. Цаашдаа бэлтгэлээ сайн хийж, зөндөө тэмцээнд орж ялаад мундаг тамирчин болно.

Оролцогч тамирчин  н.Нямсүрэн:

Жюү жицү спортоор хичээллэж эхлээд гурван жил болж байна. Мөн гурван удаагийн улсын аваргаар түрүүлж байна. 15 настайгаасаа эхлэж холимог тулаан, киокушинкай карате, дугуй спортоор хичээллэсэн. Спорт бол тэр чигтээ эрүүл мэнд, гэхдээ эдгээрээс жюү жицү нь  хүнд хэцүү үед биеэ хамгаалах, сэтгэл зүйгээ хянах гээд илүү давуу талтай санагддаг. Хүмүүст жюү жицү спортоор хичээллээрэй, өөртөө итгэх итгэл чинь нэмэгдэнэ шүү, биеэ зөв хамгаалж сурна шүү гэж хэлмээр байна. 

Спортын ОУ-ын хэмжээний шүүгч, тамирчин Б.Буяндэлгэр:

Хүмүүс энэ спортыг бөхтэй их андуурдаг. Гэхдээ жюү жицү нь биеэ хамгаалах урлагийн төрөлд ордог. Олон төрлийн спорт дотроос давуу тал нь бүх насны, бүх л хүмүүс хичээллэх боломжтой. Мөн өөрөөсөө том биетэй хүчтэй өрсөлдөгчөөс өөрийгөө хамгаалахад хамгийн тохиромжтой спорт. Тэмцээнд оролцогчдоос хамгийн бага нь 5 настай, хамгийн том нь 65 нас хүртэлх тамирчид оролцож байна. Жюү жицү спортоор хичээллэх нь биеэ хамгаалж сурахаас гадна өөртөө итгэх итгэл нэмэгдэнэ, техник өрөлтүүдээ тогтоож ямар үед ямар техник ашиглах вэ гэдгээ шийднэ, бодно гээд олон зүйлийг хөгжүүлэх давуу далтай. Ялангуяа эмэгтэйчүүдийгээ энэхүү спортоор түлхүү хичээллээсэй гэж уриалж байна. 

 “Jiu Jitsu /жи жицү/ спортоор эмэгтэйчүүд түлхүү хичээллээсэй гэж уриалмаар байна ”

БЭЛТГЭСЭН: Э.ОЧИРДУЛАМ

Беларусь улсын Засгийн газрын 2024-2025 оны тэтгэлэгт хөтөлбөрийг зарлалаа
Бүгд Найрамдах Солонгос Улсын виз мэдүүлж буй иргэдийн АНХААРАЛД
Гоо сайханы бүтээгдэхүүний ХАДГАЛАХ ХУГАЦАА
ЦАГ АГААР | Бямба гарагаас ихэнх нутгаар хүйтэрч, цасан болон шороон шуурга шуурна
Герман улсын магистр, докторын KAS тэтгэлэгийг зарлалаа
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Банкны тухай хуулийг шинэчилсэн тохиолдолд Унгар Улсын ОТП банк Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
Цаг үе
Tips & Tricks | Чухал санаагаа мартахгүй байх энгийн аргууд
Tips & Tricks
Цагаан сарын бэлгээ “дотоодын” үйлдвэрлэгчдээсээ бэлдэцгээе
Цаг үе
Нийслэлийн хэмжээнд 4113 теле камерыг нэгдсэн болон дэд төвд холболоо
Цаг үе
Нийслэл, дүүргийн эмэгтэй төлөөлөгчид хүүхэд хамгааллын асуудлаар уулзлаа
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?