HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
ЦАГ ҮЕ

“Шинэ монгол- Мабүчи” сан тэтгэлэгт хөтөлбөрөө зарлалаа

|
Янжиндулам Мягмарсүрэн
| 2025 оны 08 сарын 13

Дотоодын аль ч их, дээд сургуулийн бакалавр, магистрын хөтөлбөрийн оюутан хамрагдах боломжтой, жил бүр 1500 ам.долларын тэтгэлэг олгодог тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалт эхэллээ.

Шинэ Монгол-Мабүчи сангийн тэтгэлэг нь дотоодын их дээд сургуульд 3.2-оос дээш голч дүнтэй суралцаж буй, хичээл зүтгэлтэй, сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатай оюутнуудад ямар нэгэн хүү шимтгэлгүй, барьцаагүй, эргэн төлөгдөх нөхцөлтэй олгодог тэтгэлэг юм.

Хөтөлбөр гэсний учир нь оюутнуудыг хөгжүүлэх сургалт, арга хэмжээнүүдийг сар бүр зохион байгуулахаас гадна, карьер хөгжүүлэлт, мэргэжлийн зөвлөгөөг өгч чадахуйц мэргэжлийн менторын баг оюутан бүртэй тулж ажилладаг.

ТАВИГДАХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГА:

  • Дотоодын их, дээд сургуулийн бакалаврын өдрийн хөтөлбөрийн оюутан байх
  • Бакалаврын хөтөлбөрөөр суралцагч суралцах нийт хугацаандаа 3.2 ба түүнээс дээш голч оноотой үнэлэгдсэн байх
  • Магистрын хөтөлбөрийн оюутан бол 2 жилийн хугацаанд суралцах хөтөлбөр байх

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ: 

Тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалт дараах 2 үе шаттай явагдана.

Нэгдүгээр шат: Хөндлөнгийн сонгон шалгаруулалтын комисс Google Form-ын дагуу оюутнуудын илгээсэн материалуудтай танилцаж шаардлага хангасан оюутнуудыг шалгаруулна. Эхний шатанд дараах материалуудыг бэлтгэх шаардлагатай.Үүнд:

  • Формс дээр байгаа анкетыг бөглөх
  • Тэтгэлэг хүсэгчийн иргэний үнэмлэхний хуулбар
  • Өөрийгөө танилцуулсан 2 минутын видео бичлэг эсвэл “Миний ирэх 10 жилийн төлөвлөгөө сэдвээр 500 үгтэй эссэ бичиж ирүүлэх
  • Тэтгэлэг хүсэгч оюутан 1-р түвшний оюутан бол ерөнхий боловсролын гэрчилгээний хуулбар, Элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгийн хуулбарыг оруулна Хэрэв тэтгэлэг хүсэгч 1-ээс дээш түвшний оюутан бол суралцсан хугацааны дүнгийн хуулбар, сургуулийн тодорхойлолт
  • Тэтгэлгийн эргэн төлөлтийг бүрэн батлан даах эцэг эх, асран хамгаалагчийн орлогыг тодорхойлох бичиг баримтын хуулбар.

Хоёрдугаар шат: Эхний шатанд шалгарсан оюутнууд ярилцлагын шатанд оролцож, шалгарснаар тэтгэлэг авах боломж бүрдэнэ.

ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ХАМРАХ ХҮРЭЭ: 

  • Монгол Улсын Дотоодын их дээд сургуулийн I болон Ш курсын оюутан
  • Нийт 5 жилээр суралцдаг оюутнуудын хувьд II болон IV түвшний оюутан (Жишээ нь: МУИС-Хууль зүйн сургуулийн оюутнууд 5 жилээр суралцдаг учир 2 болон 4 дүгээр түвшний оюутан тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломжтой.);
  • Нийт 6 жилээр суралцдаг оюутнуудын хувьд III болон V түвшний оюутан (Жишээ нь: АШУҮИС-ийн оюутнууд);
  • Бусад их дээд сургуулиудын хувьд I болон III дугаар түвшний оюутан байх;
  • Коосэн сургуулийн оюутнуудын хувьд IV курсын оюутан байх (Жишээ нь: ШУТИС Коосэн, Монгол Коосэн, Шинэ Монгол Коосэн);

ТЭТГЭЛГИЙН ХЭМЖЭЭ: 

  • Оюутан байх хугацаандаа жил бүр 1 оюутан 1500 ам.доллартай тэнцэх хэмжээний төгрөгийн тэтгэлгийг авна. Долларыг тухайн жилийн 7 дугаар сарын 1-ний өдрийн байдлаарх Монгол Банкны ханшаар тооцон олгоно.
  • Эргэн төлөлт хийхдээ яг л анх авсан үеийнхээ ханшаар эргэн төлөлт хийнэ.

ТЭТГЭЛЭГТ ХАМРАГДАХ ОЮУТНУУДЫН ТОО:

  • Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй дотоодын их, дээд сургуулийн бакалаврын өдрийн хөтөлбөрийн 30 оюутан
  • Kooсэн сургуулийн оюутан 10
  • Магистрын хөтөлбөрийн оюутан 2

ЭРГЭН ТӨЛӨЛТ ХИЙХ ХУГАЦАА:

Их дээд сургуулиа төгссөнөөс нэг жилийн дараагаас тэтгэлгийн эргэн төлөлтийг сар бүр, оюутанд ямар нэгэн санхүүгийн дарамтгүйгээр бага дүнгээр хийдэг. Ингэхдээ анх ямар дүнтэй тэтгэлэг авсан түүнийгээ эргэн төлөх учир оюутанд ямар нэгэн санхүүгийн дарамт үүсгэхээс сэргийлж буй хэрэг юм.

Тэтгэлгийн сонгон шалгаруулалтад материал илгээх, бүртгүүлэх бол ЭНД дарна уу.

Тэтгэлэгт хөтөлбөрт өргөдлөө илгээх хугацаа: 2025.08.15-2025.09.15

Нийтийн тээврийн гурван чиглэлд түр өөрчлөлт орууллаа
ШУА-аас 1100 гаруй шинжлэх ухааны бүтээл хандивлах үйл ажиллагаа болно
Багш, эмч нарын орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлыг судлах өргөтгөсөн ажлын хэсэг байгууллаа
Усны ослоор амь насаа алдсан иргэдийн 41 хувь нь зөвхөн долдугаар сард бүртгэгджээ
Жисү ‘AMORTAGE’ цомгоо гаргасны дараа Азийн улсуудаар аялан тоглолтоо хийнэ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Empire State Building-ийн антенн дээрээс энх тайвны туг мандуулсан хосыг баривчиллаа
DAILY NEWS
Coca-Cola Area x Playtime Festival 2026
ЦАГ ҮЕ
ЗАГВАР | Яагаад хар даашинз хэзээ ч моодноос гардаггүй вэ
DAILY NEWS
Gen Z үеийнхэн дундах шинэ трэнд: Analog Bag
+UPDATE
Солонгос улсад аялагчдад зориулсан хөнгөлөлт урамшуулалт хөтөлбөр хэрэгжиж эхэллээ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?