HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
ЦАГ ҮЕ

“Титаник” хөлгийн аяллаар амь эрсэдсэн зорчигчийн алтан цагийг дуудлагаар худалдана

|
Янжиндулам Мягмарсүрэн
| 2025 оны 11 сарын 17

1912 оны дөрөвдүгээр сарын 14-нд Саутхамптоноос Нью-Йорк руу аялж явсан Титаник хөлөг мөсөн уул мөргөж, сүйрсэн билээ. Хөлөгт 1500 гаруй зорчигчтой явсны дотор чинээлэг эрхэм Исидор Страус болон түүний эхнэр Ида нар аялж яваад мөн осолдсон. Исидор Страусын цогцсыг сүйрлээс хэдхэн хоногийн дараа Атлантын далайгаас олсон аж. Харамсалтай нь Идагийн цогцос одоог хүртэл олдоогүй аж.

“Henry Aldridge & Son” компанийн зүгээс Ноён Исидор Страусын алтан цагийг энэ сарын 22-нд дуудлагаар худалдана хэмээн мэдээлсэн. Эл цаг “Jules Jurgensen” брэндийн халаасны цаг бөгөөд 18 каратын алтан хийцтэй. Дуудлага худалдаагаар 1.3 сая ам.доллар хүрэх магадлалтай гэж шинжээчид таамаглаж байна.

Уг цагийг 1888 онд Ида нөхөртөө бэлэглэсэн гэж үздэг. Цаган дээр Страусын нэрний эхний үсгүүдийг сийлсэн байдаг. Цагийг Атлантын далайгаас гаргаж авсны дараа гэр бүлд нь буцаан өгч, үе дамжин өвлөгдсөөр өнөөг хүрчээ. Харин Исидор Страусын гуч хүү Кеннет Холлистер Страус цагийг сэргээн засварлуулсан байна.

Халаасны цаг 02:20 цагийг заан зогссон байсан. Энэ нь Титаник хөлөг живсэн эцсийн мөчийг илтгэнэ хэмээдэг.

“Henry Aldridge & Son” компанийн мэдээлснээр цагийг дангаар зарахгүй бөгөөд Идагийн бичсэн тэмдэглэлийн хамт зарах аж. Уг тэмдэглэлд “Ямар гайхалтай хөлөг вэ! Аварга том, бас тансаг тохижилттой. Өрөөнүүдийг хамгийн мэдрэмжтэйгээр, хамгийн тансагаар тохижуулжээ” хэмээн хөлөг онгоцны тансаг сайхан байдлыг дүрслэн бичсэн аж.

Энэхүү цаг нь Титаникаас үлдсэн хамгийн үнэтэй эд өлгийн зүйлсийн нэг болох төлөвтэй байна. Дуудлага худалдааны мэдээ дэлхийн өнцөг булан бүрт байгаа цуглуулагчид, үйлчлүүлэгчдэд хэдийнэ хүрчээ.

Ноён Страус нь Баварид төрсөн америк бизнес эрхлэгч, улстөрч, Нью-Йорк дахь “Macy’s” худалдааны төвийн хамтран эзэмшигч байжээ. Исидор Страус, Ида нар Нью-Йоркдоо тун алдартай хосууд байсан гэдэг. Тийм ч учраас найруулагч Жеймс Камерун тэднийг кинондоо дүрслэн оруулсан билээ. Хөлөг живэх үед эхнэр нь аврах завинд суухаас татгалзсан учир эцсийн мөчөө хүртэл хамтдаа тэврэлдэн хэвтдэг ахимаг насны хосыг үзэгчид санаж байгаа болов уу. Тэд бол Исидор, Ида нар юм.

Баянзүрх дүүрэг одоогийн байдлаар нийт 2,015 тонн давс, бодис нөөцлөөд байна
“Рапид Хурд” хорооллын зүүн талаас урагш “Ривер гарден” хотхон руу хоёр эгнээ бүхий холбоос авто зам барина
Төөрсөн, сураггүй болсон 15 иргэнийг эсэн мэнд оллоо
БЗД-ийн 14-р хороо энэ ондоо багтаж шинэ сургуультай болно
Нисдэг тэргээр эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх сургалт, дадлага эхэллээ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

“Met Gala 2026” наадмын шилдэг хувцасласан 13 АЛДАРТАН
From INNA
“Мөнгөн хазаарын чимээ” яруу найргийн анхдугаар наадмыг зохион байгуулна
ЦАГ ҮЕ
YouTube Kids-ийг хүүхдэд хамгийн аюулгүй болгох бүрэн ТОХИРГОО
+UPDATE
АСТАНАД ОЧСОН ТЭМДЭГЛЭЛ | Шинэ хотын танил амт
GenZ АЖИГЛАГЧ Ангилалгүй
MET GALA | Артист Золагийн урласан хумсаар гангарсан алдартнууд
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?