HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Улаанбаатарт

Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд өндөр барилга барих объектыг дуудлага худалдаагаар худалдана

|
Баасандэлгэр Мөнхбаяр
| 2025 оны 08 сарын 02

Нийслэлийн алдагдсан өмчийг эргүүлэн авах, хууль бус өмчийн ашиглалтыг таслан зогсоох ажил үргэлжилж буй. Энэ хүрээнд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд 19 болон түүнээс дээш давхар барилга төлөвлөх боломжтой газар, объектыг дуудлага худалдаагаар худалдана. Тодруулбал, “Баруун Сэлбэ” үйлчилгээний төвийн (хуучнаар Нарны Титэм) барилгын “Ж” блокийн зүүн жигүүрт байрлах “Улаанбаатар Радио” ХХК-д хамаарах нийт 1222 ам метр талбайг энэ сарын 25-нд дуудлага худалдаагаар худалдах юм.

Дуудлага худалдааны талаар НЗДТГ-ын дарга Д.Амгалан “Тус байршил нь Holiday Inn зочид буудлын зүүн хойно, Тэнгис кино театрын баруун талд худалдаа, үйлчилгээ явуулах хамгийн үнэ цэнтэй байршилд байрладаг. Мөн Улаанбаатар хотын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөгөөр тухайн байршил нь өндөр барилга барих боломжтой бүсэд хамаардаг тул 19 болон түүнээс дээш давхартай барилгын төсөл хэрэгжүүлэх боломжтой. Уг объектын дуудлага худалдаанд оруулах анхны үнийг 1,920,014,738.00 төгрөг байхаар тогтоосон бөгөөд дэнчин нь 192,001,473.80 төгрөг байна” гэв.

Мөн дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийг энэ сарын 25-ны өдрийн 10:00 цаг хүртэл нийслэлийн Өмчийн харилцааны газрын 305 тоот өрөөнд хүлээн авч байна. Энэхүү дуудлага худалдаанаас олсон орлогыг санхүүжилт нь шийдэгдэхгүй байгаа сургууль, цэцэрлэгийг барих, бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрт зарцуулна гэдгийг тэрбээр онцоллоо.

Ташрамд, “Баруун Сэлбэ” төв нь 1991 онд худалдааны төвийн зориулалтаар ашиглалтад орсон. УИХ-ын 1999 оны 29 дүгээр тогтоолоор нийслэлийн өмчид шилжин ирсэн бөгөөд НӨХГ-ын баланст бүртгэлтэй байсан. Улмаар 2004 оноос тус төвийн түрээслэгч нарт түрээсэлж буй талбайг нь хувьчилж эхэлсэн бөгөөд 14 иргэн, аж ахуйн нэгжид хувьчилсан. Харин “Улаанбаатар радио” ХХК-ийн эзэмшиж байсан 1222 ам метр талбайг түрээсийн давуу эрхээр хувьчилж авсан нь шүүхээр хүчингүй болсон тул нийслэлийн өмчид буцаан авсан юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Шимпанзе эмийн ургамлаар өөрийгөө эмчилдэг нь нотлогдлоо
Болзох, үерхэх, хүнтэй харилцаа үүсгэхээс айх айдас буюу “сармассофоби”
Хуулийн этгээдийг дампууруулж болно, хуулийн этгээдийн бүртгэлээс захиргааны аргаар хасах ямар ч боломж байх ёсгүй
Таван шарын нүхэн гарц орчимд дөрвөн хэсэгт ногоон байгууламж, тохижилтын ажил хийнэ
Хан-Уул дүүрэгт АНУ-ын ДИПЛОМАТ ТӨЛӨӨЛӨГЧИЙН газрын байрыг барина
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
Кендалл Женнер яагаад энэ жилийн Victoria’s Secret-ийн шоунд оролцоогүй вэ
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?