HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Монголын эдийн засгийн форумд “Хот төлөвлөлт, хотын эдийн засаг” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ

|
HumanZ
| 2025 оны 07 сарын 09

Монголын эдийн засгийн форум-2025 энэ сарын 8, 9-ний өдрүүдэд Төрийн ордонд болж байна. Өнөөдөр форумын хоёрдугаар хуралдаанаар “Хот төлөвлөлт, хотын эдийн засаг” сэдэвт хэлэлцүүлэг өрнүүллээ. Хэлэлцүүлэгт “Тэнгэр” телевизийн гүйцэтгэх захирал Ч.Ундрал модератор, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц, “Кроссрэйл Интернэшнл” ХХК-ийн гүйцэтгэх захирал Пол Дайсон, Их Британийн Экспортын санхүүжилтийн газрын глобал бизнес хариуцсан хамтран удирдагч Эмма Томас, Азийн хөгжлийн банкны Ерөнхий эдийн засагч Алберт Парк нар панелистаар оролцов.

“Хот төлөвлөлт ба хотын эдийн засаг” сэдэвт хэлэлцүүлгээр Монгол Улсад тогтвортой хөгжил, хотын иргэдийн амьдрах таатай орчныг бүрдүүлэхэд мега төслүүдийг амжилттай хэрэгжүүлэх, түүний хүрээнд олон талт санхүүжилтийн эх үүсвэрийг татан төвлөрүүлэх, төслийн үр өгөөжийг хэрхэн нэмэгдүүлэх чиглэлд хөгжлийн бодлогыг тодорхойлогч болон хэрэгжүүлэгч, олон улсын санхүүжүүлэгч байгууллагын төлөөлөл гээд олон талаас нь хэлэлцэж, шийдэл, гарцыг эрэлхийллээ.

Монгол Улсын урт хугацааны хөгжилд хот төлөвлөлт ба хотын эдийн засаг чухал сэдэв болоод буйг хэлэлцүүлэгт оролцогчид хэлж байв. Улаанбаатар хот нь Монгол Улсын газар зүй болон эдийн засгийн төв төдийгүй дотоодын нийт бүтээгдэхүүний ихэнхийг бүрдүүлдэг. Тиймээс хотын үр ашигтай, хүртээмжтэй үйл ажиллагаа, амьдрах орчны таатай нөхцөл, цаашдын өсөлтийг дэмжих чадамж нь Монгол Улсын эдийн засгийн тогтвортой байдал, нийгмийн уялдаа холбоо, байгаль орчны тогтвортой хөгжилтэй шууд холбоотой юм.

Хотын дарга Х.Нямбаатар Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг баталж, ухаалаг, ногоон, иргэн төвтэй нийслэл хотыг тодорхойлж байгаагаа илэрхийлэв. Энэхүү бодлогын баримт бичигт дэд бүтцийн хөгжлийн төлөвлөлтөөс гадна эдийн засгийн төрөлжилт, нийгмийн хүртээмж, байгаль орчны хариуцлагыг давхар тусгаж өгснөөрөө онцлогтой. Мөн олон төвт хөгжлийн зарчмаар хотын төвийн ачааллыг бууруулах, нийтийн үйлчилгээг тэгш, хүртээмжтэй хуваарилах, орон нутгийн эдийн засгийн өсөлтийг дэмжихэд чиглэсэн гол зохион байгуулалтууд тусгагджээ.

Тус бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд дэвшүүлсэн 24 томоохон төсөл нь хотын дэд бүтцийг шинэчлэх, холболтыг сайжруулах, амьдрах орчны чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн. “Хот төлөвлөлт, хотын эдийн засаг” сэдэвт хэлэлцүүлгээр олон улсад мега төслийг амжилттай хэрэгжүүлсэн туршлага, бэрхшээлийг хэрхэн шийдвэрлэж, хотын эдийн засагт хэрхэн нөлөөлсөн үр дүнг Улаанбаатар хотын 24 мега төсөлтэй уялдуулан хэлэлцэж, туршлага солилцлоо. Түүнчлэн олон улсын чанартай томоохон төслүүдэд санхүүжилт шийдвэрлэхэд олон улсын санхүүжүүлэгч байгууллагаас тавигдах шаардлага, анхаарах зүйлсийн талаар хэлэлцлээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Геологийн төв лабораторийн уулзвараас Саппорогийн уулзвар хүртэлх явган замын ажлын явц 50 хувьтай байна
Монгол бахархлын өдрийн барилдаанд улсын гарди Ц.Бямба-Отгон түрүүлжээ
ТАНИЛЦ: УИХ-ын ээлжит сонгуульд нам, эвсэл болон тойрогт нэр дэвшигчээс зарцуулах зардлын хэмжээ
Ч:24Б “Нисэх-МҮИС” чиглэлийн нийтийн тээврийн замналд түр өөрчлөлт орууллаа
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах зээлийн төсөл үргэлжилнэ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо 
Цаг үе
Криштиану Роналду анх удаа уран сайхны олон ангит цувралд дүр бүтээхээр болжээ
DAILY NEWS
Vivienne Westwood: Тансаг загварын ертөнцөд хувьсгал хийсэн брэнд
CRYPTOTUUKH
ТАНД ХЭРЭГТЭЙ | Хотод хичээлийн хэрэгсэл цуглуулж болох 26 БАЙРШИЛ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?