HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Японы профессор багш нар мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгуулж байна

|
HumanZ
| 2025 оны 07 сарын 08

Онцгой байдлын ерөнхий газар, Япон Улсын Цукүбагийн их сургууль, “Сабо Фронтиэр” сантай хамтран  “Гамшгаас хамгаалах ангиллын сургалт, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтыг” энэ сарын 8-9-ний өдрүүдэд зохион байгуулж байна.

Сургалтад Япон Улсын гамшгаас хамгаалах сургалт, судалгааны төв “Сабо Фронтиэр” сангийн Судалгааны II газрын орлогч дарга, төлөвлөлт, судалгаа хариуцсан захирал, доктор профессор Мики Чиба, Цукүбагийн их сургуулийн профессор Учида Таро нар оролцож,  онол, дадлага хосолсон  хэлбэрээр сургалтыг явуулж байна. 

Алба хаагчдад цаг уурын болон байгалийн үзэгдлээс шалтгаалсан гамшгийн төрөл, түүний эрсдэлийг бууруулах стратеги, урьдчилан сэргийлэх болон яаралтай хариу арга хэмжээний зохион байгуулалт, гамшгийн менежментийн одоогийн тогтолцоог үнэлэх, оновчтой болгох арга зүй, орон нутгийн онцлогт тулгуурлан асуудлыг тодорхойлох, шийдвэрлэх аргачлал, гамшгийн талаарх олон нийтийн ойлголт, холбогдох байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах чиглэлээр цогц мэдээллийг өгч байна. 


Мөн сургалтын хүрээнд Япон Улсад тохиолдож байгаа гамшгийн цагийн байдалд суурилсан бодит жишээн дээр дадлага хийж, онолын мэдлэгийг бодит нөхцөл байдалд хэрэглэх ур чадварт суралцах боломжийг бүрдүүлж байгаа гэдгээрээ онцлог юм. 


Сургалтын үр дүнд урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтнүүдийн чадавхыг онол, дадлага хосолсон хэлбэрээр бэхжүүлэх, гамшгийн менежментийн тогтолцоог сайжруулах, орон нутгийн нөхцөлд тулгуурласан асуудал шийдвэрлэх аргачлалыг эзэмшүүлж, Цукүбагийн их сургууль, “Сабо Фронтиэр” сан зэрэг гадаад түншүүдтэй хамтран ажиллах, туршлага солилцох шинэ боломжийг бүрдүүлэхээс гадна байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах, хамтын ажиллагааны шинэ механизмыг бий болгох зэрэг ач холбогдолтойг онцоллоо. 

Өмнөд Солонгост “хэн ч юу ч хийхгүй байх SPACE OUT” тэмцээн зохиогдлоо
Б.Жавхлан: Хөгжлийг эрчимжүүлэхийн тулд 14 мега төслийг хэрэгжүүлэх шаардлагатай
МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа
“СЭТГЭЦЭД УЧИРСАН ГЭМ ХОР”-ыг барагдуулах тухай таны мэдэх хэрэгтэй БҮХ ЗҮЙЛ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ | Уулнаас буусан баавгай удаа дараа бог мал барьж иджээ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо 
Цаг үе
Криштиану Роналду анх удаа уран сайхны олон ангит цувралд дүр бүтээхээр болжээ
DAILY NEWS
Vivienne Westwood: Тансаг загварын ертөнцөд хувьсгал хийсэн брэнд
CRYPTOTUUKH
ТАНД ХЭРЭГТЭЙ | Хотод хичээлийн хэрэгсэл цуглуулж болох 26 БАЙРШИЛ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?