HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
ЦАГ ҮЕ

“Үр ашиг, ач холбогдолтой бодлогын зээлүүдийг дэмжинэ”

|
Янжиндулам Мягмарсүрэн
| 2024 оны 10 сарын 01

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын түншлэгч байгууллагуудын хамтын ажиллагааны анхдугаар хурал боллоо.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас зохион байгуулсан уг арга хэмжээнд Засгийн газрын яамд, АНУ, БНСУ, БНХАУ, ИБУНХУ, Герман, Япон, Унгар, Турк, Франц, Канад зэрэг 15 улсын Монгол Улсад суугаа Элчин сайдын  яамны төлөөлөл, Европын холбоо, НҮБ, түүний төрөлжсөн болон олон улсын байгууллагууд, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны төлөөлөгчид оролцсон. 

Салбарын сайд Л.Энх-Амгалан Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт хэрэгжүүлэх төслүүдээ танилцуулав.

Тэрбээр “Өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнг бид хэлэлцэж байна. Ач холбогдол багатай төслүүдийг цаашид хэрэгжүүлэхгүй. Олон улсын байгууллагуудаас дан ганц хандив, буцалтгүй тусламж хүлээлгүй үр ашигтай зээл авч, бодлогуудаа хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна” гэж ярилаа. 

Хурлын үеэр “Хуримтлалын сан”-гийн мөнгөн хөрөнгөөр ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлж, орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчид, олон хүүхэдтэй өрх, залуу гэр бүл зэрэг зорилтот бүлэг рүүгээ хэрэгжүүлж, ОРЛОГОД НИЙЦСЭН орон сууцны хэрэгжүүлэх боломжийн талаар мөн танилцуулсан. 

Тэтгэврийн шинэчлэл, халамжийн бодлогоо цэгцлэх, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтээ тэнцвэржүүлэх, мэргэжлийн боловсролоо дэмжих, салбарын их өгөгдөлд тулгуурлан мэдээллийн нэгдсэн сангаа цэгцлэх, хиймэл оюун ухаанд тулгуурлан төлөвлөлт хийх талаар хэлэлцлээ. 
“Энгийн” л байцай дэлхийн музейн од болсон нь
Эрүүл мэндийн салбарын 300 гаруй алба хаагч гурван төрлийн мод тарилаа
СЭРЭМЖЛҮҮЛЭГ | Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо үргэлжлэн орно
ФОТО | Jennie Frankies Bikinis-тэй хамтарсан шинэ цуглуулгаа танилцууллаа
Барселона клуб Монголд хүүхдийн академи байгуулна
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо 
Цаг үе
Vivienne Westwood: Тансаг загварын ертөнцөд хувьсгал хийсэн брэнд
CRYPTOTUUKH
Криштиану Роналду анх удаа уран сайхны олон ангит цувралд дүр бүтээхээр болжээ
DAILY NEWS
ТАНД ХЭРЭГТЭЙ | Хотод хичээлийн хэрэгсэл цуглуулж болох 26 БАЙРШИЛ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?