HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

“Бурхан өршөөг” гэж хэлдгийн учир

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2026 оны 01 сарын 20

Эрт цагт, нэгэн хувилгаан хүн холын замд явж байгаад овжин чөтгөртэй тааралдаж гэнэ. Гэтэл тэр чөтгөр нэгэн айлын гурван настай хүүгийн сүнсийг авахаар зорьж явааг мэджээ. Хувилгаан өнөөх чөтгөртэй хамт явахаар шийдэж зам зуурт элдэв яриа дэлгэн явтал чөтгөр хувилгаанаас “Чи юунаас айдаг вэ” хэмээн асуув. Хувилгаан “би аагтай цай, тарган хонины махнаас айдаг даа, харин чи юунаас айдаг вэ?” хэмээн чөтгөрөөс асуухад “би алтан харганаас айдаг” гэж хариулжээ. Ийнхүү явсаар өнөөх айлын гадаа ирэхэд чөтгөр “энэ айлд сууж байх зуур хүүхэд нь найтааж магадгүй, тэгвэл “чөтгөр өршөөг” гээд хэлчхээрэй” гэж хувилгаанд захижээ. Хувилгаан, чөтгөр хоёр хоол, цайгаар дайлуулан байх зуур гэрийн хойморт аавынхаа өвөр дээр сууж байсан хүүгийн царай нь барайж ирснээ найтааж орхив.

Хувилгаан самбаачлан “бурхан өршөөг” гээд хэлчхэв. Чөтгөр уцаарлангуй төрх гарган сууж байтал хүү дахин нэг найтаах нь тэр. Яг энэ үед хувилгаан амандаа цай балгачихсан суусан тул чөтгөрт боломж олдож “чөтгөр өршөөг” хэмээн хэлж орхитол аавынхаа өвөр дээр сууж байсан хүү ухаан алдан унаж сүнс нь чөтгөрийн мэдэлд иржээ. Чөтгөр өнөөх айлаас ухас хийн гарахад хувилгаан мөн адил түүнийг дагаж гараад “сүнсийг нь авч чадав уу” гэхэд чөтгөр “авах нь авлаа чи харин түрүүн яагаад бурхан өршөөг гээд хэлчхэв ээ, түүнээс чинь болж олон бурхан хүүг тойрч суучхаад сүнсийг нь өгөхгүй нэлээд зовоолоо” гэв. Хувилгаан арга сэдэж “алив хүүгийн сүнсийг харъя” гэхэд чөтгөр түүнд харуулж гэнэ.

Хувилгаан боломжийг ашиглан хүүгийн сүнсийг булааж аваад өнөөх айлын хажууханд байсан бутан дунд ороод суучхав. Чөтгөр өөрийн айж явдаг зүйлээ хувилгаанд хэлчихсэн тул хувилгаан шид үзүүлэн өнөөх бутнуудыг алтан харгана мэт харагдуулахад чөтгөр ойртож чадалгүй хий дэвхцэн уурлаж бутыг тарган хонины мах, аагтай цайны идээгээр булж орхиод хувилгааныг гарч ирэхийг нь хүлээн суув.

Тэгтэл хувилгаан гал асаан тарган хонины махыг шараад, хажууханд нь байсан тогтоол уснаас шүүж аваад цайны идээг буцалгаж цай чанаж уугаад ар, өвөр талаа нэлээд зайтай болгоод унтаад өгөв. Чөтгөр хүлээж тэсэлгүй явсан тул цэцэн мэргэн хувилгаан өнөөх айлд орж хүүгийнх нь сүнсийг биед нь буцааж оруулав. Аав ээжид нь болсон явдлыг өгүүлж хүүгийн сүнс хэрхэн биеэс нь гарсныг тайлбарлан өгсөн бөгөөд үүнээс хойш хүнийг найтаахад “бурхан өршөөг” хэмээн дуу нэгтэй хэлдэг болсон гэнэ…

“Урсгал болон тогтмол усны мандлаас эрэн хайх, аврах ажиллагаа”-ны дадлага, сургалтыг зохион байгуулж байна
Гандан орчмыг ногоон байгууламж бүхий жишиг гудамж болгон тохижуулна
Гэртээ цус харвасан өндөр настныг онцгой байдлын албан хаагчид цонхоор нь дамжин орж аварчээ
Г.Түвдэндорж: Төр, хувийн хэвшил, олон нийт гурав ашигтай, сэтгэл ханамжтай байхаар тооцож хуулийн төсөл боловсруулсан
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНФУ-ын Ерөнхийлөгч Э.Макронд бараалхлаа
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо 
Цаг үе
Криштиану Роналду анх удаа уран сайхны олон ангит цувралд дүр бүтээхээр болжээ
DAILY NEWS
Vivienne Westwood: Тансаг загварын ертөнцөд хувьсгал хийсэн брэнд
CRYPTOTUUKH
ТАНД ХЭРЭГТЭЙ | Хотод хичээлийн хэрэгсэл цуглуулж болох 26 БАЙРШИЛ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?