HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
HUMANZ

“Cleanup, Bubble festival зэрэг төслүүд улаанбаатар хотыг цэвэрхэн байлгах зорилготой байсан”

|
Баасандэлгэр Мөнхбаяр
| 2024 оны 04 сарын 09

Cleanup, Bubble зэрэг төслүүдийн ач холбогдлын тухай тус төслийн санаачлагч Н.Булгантамираас тодрууллаа. 

  • CleanUP төслийг анх хэзээ, хэрхэн хэрэгжүүлж байсан бэ? 
  • Бид анх тоглоомын талбайг угаах зорилготой тус төслийг эхлүүлсэн. Гэвч тухайн үед хамгийн их тулгамдаж буй байршилыг цэвэрлэх хэрэгтэй гэж үзээд Туул гол ай сав газрыг цэвэрлэхээр тогтсон. 2021 оноос хойш бид тус төслийн хүрээнд давхардсан тоогоор 15 мянга гаруй залууг хамруулсан бөгөөд тэдгээр залуучуудад сайн дурын үйл ажиллагааны үнэ цэнийг ойлгуулах, Улаанбаатар хотын усны эх ундарга болсон Туул голоо бохирдлоос арилгахад хувь нэмэр оруулж чадсан. Мөн Хан- Уул дүүргийн 500 айл тус бүрд таван модыг тарих ажил гэх мэт олон ажлыг зохион байгуулсан. 
  • CleanUP төслийг цаашид хэрэгжүүлэх үү?
  • 2024 оны дөрөвүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Улаанбаатар хотын удирдлагууд их цэвэрлэгээ, угаалга хийж байгааг харахад таатай байна. Бид төслийн эхний зорилгодоо хүрсэн гэж боддог. Одоо бид дахиад тус зорилгын хүрээнд өөр зүйлийг хийхээр бэлтгэж байна. Энгийнээр бол залуучууд шинэ санааг сэтгэж, төрийн байгууллагуудад харуулах зорилготой ажиллаж байна. CleanUP төсөл цаашид үргэлжилнэ. Гэхдээ илүү хандлага руу чиглэн өөрчлөгдөх болно. Хүний тарьсан хогийг насаараа цэвэрлэж дуусахгүй шүү дээ. Харин хүмүүсийг хог тарихгүй, хотоо бохирдуулахгүй байхын тулд нөлөөллийн ажлыг хийхээр төслийн баг ярилцаж байна. 
  • Сая таны яриа дотор нийгмийн бухимдал үүсгэж байсан, хүмүүсийн дургүйцэл хүргэсэн гэж ярилаа. Энэ тухай дэлгэрэнгүй ярилцах боломжтой болов уу?
  • Яг одоогоос хоёр орчим жилийн өмнө, бид CleanUP, Bubble Festival гээд Улаанбаатар хотыг өнгөтэй, өөдтэй, цэвэр цэмцгэр харагдуулахад залуучуудын оролцоо чухал учраас олон мянгаар нь уриалан дуудсан. Энэ нь тухайн үедээ нийгэмд цөөнгүй хэрүүл үүсгэж байсан. Татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж буй ажилчид хийх ёстой байсан юм. Залуучуудыг олноор нь цуглуулах нь буруу, намын гишүүнчлэлтэй залуучууд байгаа нь таалагдахгүй байна гэх мэт олон талаас нь сөргөөр бодож харах хүмүүс байсан. Гэхдээ энэ төсөл бол энэ саарал хот цэвэрхэн, хүүхдийн тоглоомын талбай нь нус, шүлсгүй байгаасай гэсэн зорилготой байсан. 
  • Танд болон танай төслийн багийнханд сөрөг хандлага ирж байсан уу? Хүмүүсээс ирж байсан хамгийн сөрөг хандлага юу байв?
  • Энэ залуу чинь хог цэвэрлэдэг шүү дээ. Ирээд орц угаагаад өгөх үү гэх мэт цахим хуудсаар сэтгэгдлүүд дүүрэн байсан. Түүнийг хараад бид ямар хандлагатай хүмүүстэй хамт амьдраад байгаа юм бэ ч гэж бодох шиг. Зарим нь тэр хэсэг хогтой байна лээ шүү. Очоод цэвэрлээрэй гэх мэт зүйлийг бичсэн байсан.
  • Иргэд, залуучууд энэ төсөлд оролцсоноор байгаль орчиндоо хандах хандлага нь өөрчлөгдөж байгаагаас гадна өөр ямар эерэг нөлөөллүүд гарч байгаа гэж та үзэж байна вэ?
  • Мянга сонсохоор нэг үз гэдэг. Өөрөө хогоо цэвэрлээд үзхээр дараа нь энэ хогийг тарихгүй байх ёстой юм байна гэсэн том сэдлийг төрүүлдэг гэдгийг залуучууд маань хэлж байсан. Тийм учраас оролцоогоо бодит болгох нь иргэний нийгмийн байгууллагын хувьд хамгийн чухал үүрэг болдог хэдий ч иргэдийн хувьд хувь нэмрээ оруулах нь бахархалтай зүйл болдог юм болов уу гэж бодож байна. 
  • Та өмнөх CleanUp төслүүд дээр “хогоо цэвэрлэх гэхээс илүүтэйгээр хүмүүсийн тархинд дахь хогийг цэвэрлэхээр нэгдсэн” гэдгээ илэрхийлж байсан. Таны хэлсэн тархинд дахь хогийг цэвэрлэнэ гэсэн агуулга нь их сонирхолтой санагдсан. Энэ талаар?
  • Хүмүүсийн тарьсан хогоос илүү тархин дах хогийг нь цэвэрлэхгүй бол хот өөрөө хогийг үйлдвэрлэдэг буюу хүн хогийг үйлдвэрлээд байгаа юм. Харин үйлдвэрлэхээ больж байж хогыг түүх шаардлагагүй болно. Бид нар дараа дараагийн үедээ экологийн боловсрол олгох, нийгэмдээ оролцоогоо хувь нэмэр болгож харуулах, илүү цэвэр цэмцгэр хотод амьдрахын төлөө иргэд залуучууд маань хувь нэмрээ оруулж чадна гэдэг нь өөрөө том давуу тал юм. Өмнө нь илтгэлийн тэмцээн, мэтгэлцээний тэмцээн зохион байгуулж байсан бол одоогоор бид яг энэ асуудлын талаар нөлөөллийн ажил хийхээр зорьж ажиллаж байгаа. Энэхүү зорилгынхоо хүрээнд контентууд бэлгэж байгаагаа дуулгахад таатай байна.
  • Хаанаас хамгийн их залуучууд цугладаг вэ? 
  • Манай үйл ажиллгаанд идэвхтэй хамрагддаг хүмүүсийн дийлэнхийг оюутнууд эзэлдэг.
Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар Г.Занданшатарыг томиллоо
ӨНӨӨДӨР | “ЦАЙНЫ ИХ ЗАМ” үзэсгэлэнг дэлгэлээ
ЦАГ АГААР | Улаанбаатарт үүлэрхэг, их цас орж, цасан шуурга шуурна
ӨДӨР БҮР УНШЪЯ | Д.Нацагдоржийн “Хуучин хүү” богино өгүүллэг
“ЭХ ОРОНЧ СУРАГЧ” хөтөлбөр хэрэгжиж байна
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

“Met Gala 2026” наадмын шилдэг хувцасласан 13 АЛДАРТАН
From INNA
“Мөнгөн хазаарын чимээ” яруу найргийн анхдугаар наадмыг зохион байгуулна
ЦАГ ҮЕ
YouTube Kids-ийг хүүхдэд хамгийн аюулгүй болгох бүрэн ТОХИРГОО
+UPDATE
АСТАНАД ОЧСОН ТЭМДЭГЛЭЛ | Шинэ хотын танил амт
GenZ АЖИГЛАГЧ Ангилалгүй
MET GALA | Артист Золагийн урласан хумсаар гангарсан алдартнууд
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?