HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

“Хүний эрхийн боловсролын симпозиум 2025” боллоо

|
HumanZ
| 2025 оны 07 сарын 03

Боловсролын яам, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Эмнести Интернэшнл ТББ,  Монголын хуульчдын холбоо, Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль болон бусад хамтрагч байгууллагуудтай хамтран ,  “Хүний эрхийн боловсролын симпозиум 2025” -ыг өнөөдөр зохион байгууллаа.

Хүний эрхийн боловсролыг дэмжих энэхүү симпозиум нь жилээс жилд өргөжин тэлж, зөвхөн хууль зүйн салбарынхан төдийгүй боловсролын байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагууд, олон улсын түншүүдийг хамарсан нээлттэй, ухаалаг хэлэлцүүлгийн талбар болж хүний эрхийн боловсролыг бүх түвшний  боловсролын тогтолцоо, сургалтын хөтөлбөрт хэрхэн үр дүнтэй тусгах талаар хэлэлцэв.

Энэхүү арга хэмжээ нь НҮБ-ын Хүний эрхийн боловсрол, сургалтын тухай Тунхаглал болон Хүний эрхийн боловсролын Дэлхийн хөтөлбөрийн 5 дугаар үе шат (2025–2029)-ны хүрээнд, хүүхэд, залуучуудад чиглэсэн хүний эрхийн боловсролыг дэмжих зорилготой юм.

Симпозиумын үеэр бүс нутгийн сайн туршлагуудыг хуваалцсан нь онцлог байв. Тухайлбал, Тайландын ерөнхий боловсролын сургуулиудад хүний эрхийн боловсрол түгээж буй туршлага, Энэтхэг Улсын сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд чиглэсэн хөтөлбөрүүд, Япон улсын Хүний эрхийн боловсролыг дэмжих хуулийн хэрэгжилтийн талаар танилцуулсан нь оролцогчдын анхаарлыг татлаа.

Мөн симпозиумыг угтаж зохион байгуулсан “Монгол Улсын боловсролын тогтолцоонд хүний эрхийн боловсрол хэрхэн туссан байдал болон олон улсын туршлагатай харьцуулсан” сэдэвт илтгэлийн уралдаанд 30 гаруй судлаач оролцож, шалгарсан илтгэгчид өөрсдийн судалгааны ажлаа олон нийтэд танилцууллаа.

Монгол Улсад хүний эрхийн боловсролын симпозиумыг хоёр жил тутам зохион байгуулж ирсэн уламжлалтай.

Нийтэлсэн: Боловсролын яам

Хөгжлийн бэрхшээлийг чадвар алдартаар тогтоож нийгэм хамгааллын үйлчилгээг хүргэдэг болно
Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд
ТАНД ХЭРЭГТЭЙ | Халх ястны хуримын зан үйл
Нийтийн тээврийн өмнө нь үйлчилж байсан 71 чиглэлийг сэргээхээр боллоо
Х.НЯМБААТАР: “Тавантолгой түлш” ХХК-ийг хуучин хэвээр үр ашиггүй ажиллуулах сонирхолтой бүлэг хүмүүс байна
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо 
Цаг үе
Криштиану Роналду анх удаа уран сайхны олон ангит цувралд дүр бүтээхээр болжээ
DAILY NEWS
Vivienne Westwood: Тансаг загварын ертөнцөд хувьсгал хийсэн брэнд
CRYPTOTUUKH
ТАНД ХЭРЭГТЭЙ | Хотод хичээлийн хэрэгсэл цуглуулж болох 26 БАЙРШИЛ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?