HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

ТАНД ХЭРЭГТЭЙ | Хүүхдийн угаалга хийх, нэр өгөх ёсон

|
HumanZ
| 2025 оны 09 сарын 25

Манай humanz.mn сайт нь унших дадлыг дэмжих, олон нийтийн мэдлэгт нэмэр болох, уншиж бичих чадварыг хөгжүүлэх зорилгоор алдартай зохиолчдын бичсэн номын онцлох агуулгуудыг хүргэдэг билээ. Энэ удаа бид зохиолч Я.Арслангийн “Хурим найрын дэг ёсны судар” номыг сонголоо. Энэхүү бүтээл нь 2023 онд уншигчдын гарт хүрсэн бөгөөд сонирхолтой олон мэдээллийг багтаажээ. Тус номонд багтсан мэдээллээс уншигч танд хүргэе. Та бүхэн “Хурим найрын дэг ёсны судар” номыг Интерном дэлгүүрээс худалдан авах боломжтой.

Хүүхдийн угаалга хийх, нэр өгөх ёсон

Шинэ гарсан хүүхдийн угаалга хийх, нэр өгөх зан үйл нь гэрийн төдийгүй төрийн ёсыг хамтад нь агуулсан хүний ёсны эрхэм нэгэн хүндэтгэл юм. Шинэ төрсөн хүүхдийн угаалгыг эхийн бие тэнхэрсний дараа буюу хүүхэд мэндэлснээс хойш 7-15 хоногийн дараа хийдэг нийтлэг заншил байдаг. Нутаг нутагт бага зэрэг ялгаатай байдаг ба Хөвсгөлийн Хотгойдууд хүүхэд төрснөөс хойш 3 дахь хоног дээр нь угаалга хийдэг юм.

Хүүхдийнхээ угаалга хийх өдрийн өглөө нь эрт босож гэр орноо янзлаад тавгийн идээгээ засаж цай цагаалга бэлэн болгочихоод бага үд болмогц, айл саахалтынханаа урьж оруулаад өөрсдийнхөө өвөө, эмээ, ах дүүсээ зална. Ийнхүү залагдсан хүмүүсийн дотроос хамгийн өндөр настныг буюу шинэ хүүгийн өвөг эцгийг хамгийн дээд талд идээний ард суулгаад ирсэн зочдыг буруун талд, өөрсдийнхөө ах дүүсийг зүүн талд суулгана.

Ийнхүү суудлаа эзэлсний дараа шинэ хүнд нэр хайрлах тухай ярилцаж, хүмүүсийн хэлсэн олон нэрүүдээс хамгийн сайхан сонсголонтой, зөв билэгтэй, тэр хүүхдийн жил, сар, өдрийн байдалд тохирсон нэрүүдийг олон хэсэг жижиг цааснаас нэг нэгээр нь бичиж хуйлаад сугалаа мэт болгож урьдаас бэлтгэсэн дотроо будаатай вааранд тараан хийж дээрээс нь будаагаар бүрхүүлэн далд оруулаад, хадгаар амы нь бүтээн бурхан шүтээнийхээ өмнө аваачиж тавина.

Ингэсний дараа өвөг эцэг, эх, авсан эх гурав хамжин хүүхдээ унасан газрын урсгал усаар “Бүлээн цай, шөл хольж угаана. Хүүхдийг угааж өлгийдсөний дараа хамгийн ахмад хүн мөнөөх ваарыг өвөр дээрээ аваад хоёр гардан нар зөв эргүүлэн зөөлөн зайлахад хуйлаастай цаасанд бичсэн нэрүүдээс аль түрүүлж гарч ирснийг нь эцэг эх хоёрын аль нэгээр авахуулж задлаад тэнд бичигдсэн нэрийг хүүхдэд өгнө. Гэхдээ бас нарийн ёслол бий. Хэрвээ хүүхэд эрэгтэй бол баруун чихэнд нь, эмэгтэй бол зүүн чихэнд нь тэр нэрийг гурвантаа шивнээд, улмаар өлгийтэй хүүхдээ хоёр гардан дээр өргөж нэрийг нь зочдод дуулдахаар гурвантаа хэлээд орон дээр нь тавина. Ийнхүү хүүхэд угаах, нэр өгөх ёслолын эхний хэсэг дуусахад өвөг эцэг, эмэг эх, нагац нараас эхлээд шинэ хүнд өгөх бэлэг сэлтээ нэрлэн өргөж ерөөл тавьцгаана. Дараа нь шинэ хүн мэндэлсний болон угаалга, дуудах нэртэй болсны мялаалга, баярын цай зоог барина.

Хүүхдийн угаалгын цайллагыг хэтэрхий олон хүн цуглуулж хавтгайруулахгүйгээр цомхон төсөрхөн хийх ба, тэнд архидан согтуурах хэтэрхий чанга дуулах, шуугихыг цээрлэнэ. Хүүхдийг ийнхүү унаган нутгийн урсгал усаар угаадаг нь нарийн утга учиртай юм. Ямар ч хүн насан туршдаа унасан газар угаасан ус минь хэмээн хүндэтгэн биширч түүнийгээ амь настайгаа дүйцүүлж явдаг билээ.

Эх сурвалж: “Хурим найрын дэг ёсны судар” ном

Зам цэвэрлэгээний машин нийлүүлсэн компанийг АТГ-т шалгуулна
Наадмын өдрүүдэд Хүй долоон худаг, Төв цэнгэлдэх хүрээлэн чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ
ЦӨМИЙН ЭНЕРГИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖИВ
Нийтийн тээврийн нэгдүгээр эгнээг үе шаттай чөлөөлж, нэмэгдүүлнэ
ЦАГ АГААР | Ихэнх нутгаар шороон шуурга шуурна
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Арваннэгдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөний хуваарь
Цаг үе
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?