HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Улс төр

Монгол, Киргизийн Засгийн газар хоорондын комиссын тавдугаар хуралдаан боллоо

|
HumanZ
| 2025 оны 06 сарын 30

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллагааны Монгол, Киргизийн Засгийн газар хоорондын комиссын 5 дугаар хуралдаан 2025 оны 6 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотноо амжилттай болж өндөрлөлөө. 

Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдааныг Монгол Улсын Их Хурлын гишүүн, Шадар сайд, Монголын хэсгийн дарга С.Амарсайхан, Бүгд Найрамдах Киргиз Улсын Сайд нарын танхимын орлогч дарга, Киргизийн хэсгийн дарга Э.Байсалов нар ахалж, хоёр улсын холбогдох яам, байгууллагын төлөөлөл оролцлоо. 

Хуралдааны үеэр талууд Монгол, Киргизийн нийгэм, эдийн засгийн байдлын талаар харилцан мэдээлэл солилцож, хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг гүнзгийрүүлэх, энэ онд хэрэгжүүлэх дээд, өндөр түвшний айлчлалыг эдийн засгийн агуулгаар баяжуулах, худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, аялал жуулчлал, боловсрол, шинжлэх ухаан, мэдээллийн технологи зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар яриа хэлэлцээ хийж, хуралдааны дүнгээр протоколд гарын үсэг зурлаа. 

Шадар сайд С.Амарсайхан хоёр талын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх хүрээнд Монгол Улсаас нийлүүлэх мах, махан бүтээгдэхүүнд ноогдуулж буй хорио цээрийн хоригийг цуцлахыг киргизийн талд санал болгов. 

Киргиз Улсаас жимс, жимсгэнэ, хүнсний ногоо нийлүүлэх, улмаар Монгол Улсад хүлэмжийн аж ахуйг өргөжүүлэх чиглэлээр хамтран ажиллах саналыг киргизийн тал дэвшүүлэв. 

Талууд хөнгөн үйлдвэрийн салбарт хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг судлахаар тохирч, улмаар эцсийн бүтээгдэхүүн боловсруулж, бусад улс орнуудын зах зээлд нийлүүлэхээр санал нэгдэв. 

Түүнчлэн талууд зам, тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн чухлыг тэмдэглэж, Улаанбаатар-Бишкек чиглэлийн шууд нислэгийг сэргээх, хоёр улсыг холбосон авто коридор, шинэ маршрутыг бий болгох, бараа бүтээгдэхүүний туршилтын тээвэрлэлтийг эхлүүлэхээр тогтов. 

Мөн боловсрол, соёл, шинжлэх ухаан, техникийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, холбогдох байгууллага, их, дээд сургуулиудын хамтын ажиллагааг хөгжүүлж, харилцан оюутан сургах чиглэлд анхаарч ажиллахаар болов. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Киргизийн “Ногоон өв” санаачилгатай уялдуулан Монгол Улсын Эрдэнэт хотноо “Монгол-Киргизийн найрамдлын төгөл” цэцэрлэгт хүрээлэн байгуулах асуудлыг эрчимжүүлэхээр тохиров. 

Хуралдааны хүрээнд Шадар сайд С.Амарсайхан Киргиз Улсын Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Касымалиевтэй уулзаж, хоёр улсын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. 

Түүнчлэн хоёр улсын парламентын найрамдлын бүлгүүд болон Худалдаа, аж үйлдвэрийн танхимын төлөөлөл нар тус тус хоёр талын уулзалт хийв. 

Комиссын хуралдааны хүрээнд монголын төлөөлөгчид ноосон утасны үйлдвэрлэлээрээ Киргиз Улсад тэргүүлэгч Касиет ээрмэлийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцав.

60 байрны усыг соруулаад байна
ЭРҮҮЛ МЭНД | Урьдчилан сэргийлэх эрт илрүүлэгт хэрхэн хамрагдах вэ
ӨНӨӨДӨР ИХ ЗОХИОЛЧ Д.НАЦАГДОРЖИЙН МЭНДЭЛСЭН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА
Нөөцийн махыг хямдралтай үнээр борлуулж буй есөн дүүргийн 40 байршил
“Зая Гэгээний Хүрээний гэгээрэл бясалгалын өдрүүд” бурхны шашны үйл ажиллагаа зохион байгуулах гэж байна
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

MGI | “Монгол Улсын мисс Ц.Аззаяа өдөр бүр гайхшруулж байна”
Ангилалгүй
ТАНИЛЦ | Улаанбаатар марафоны өдөр дараах замуудыг хаана
ЦАГ ҮЕ
Э.Мөнхбаяр: Эрт босож өглөөний цайгаа бэлдэж уухаас амжилт эхэлнэ
+UPDATE
Жилийн хугацаанд 44 биотехникийн ажилд оролцож, 200 гаруй шувууг дэлхийн санд бүртгүүлсэн Г.СҮХБААТАР
INTERVIEW
Богд хааны ордон музей өндөр настан, хүүхдүүдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
ЦАГ ҮЕ
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?