HumanzHumanzHumanz
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

ЭМЯ-ны дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус дэд зөвлөлийн өргөтгөсөн хурал боллоо

|
HumanZ
| 2025 оны 08 сарын 31

Эрүүл мэндийн яамны дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус дэд зөвлөлийн өргөтгөсөн хурал өнөөдөр боллоо.
Монгол Улсад 110 мянга орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг ба өнгөрсөн жил өвчний улмаас 9534, төрөлхийн шалтгаанаар 3164, осол гэмтлийн шалтгаанаар 1724, нийт 14 мянга гаруй хүн хөгжлийн бэрхшээлтэй болсон байна. Хөгжлийн бэрхшээлтэй 12709 хүүхэд байгаагийн 76-80 хувь нь төрөлхийн, үлдсэн хувь нь олдмол шалтгаантай байсан гэдгийг мэргэжилтнүүд өнөөдөр хэлж байна. Насны хувьд  0-4 насныхан байна.  

Хөгжлийн бэрхшээлд хүргэдэг төрөлхийн болон олдмол шалтгаануудыг бууруулах бодлогын хүрээнд эрт илрүүлэг хийх хамгийн чухал байгааг мэргэжилтнүүд онцолж байна. Ургийн болон нярайн эрт илрүүлэг, сургуульд суурилсан болон ажлын байран дахь буюу мэргэжлээс шалтгаалах өвчлөл үүсэх эрсдэлтэй ажилтнуудын эрт илрүүлгийг илүү оновчтой болгож үр дүнд хүрэх хэрэгтэй гэж үзэж байна. Цаашид ургийн эрт илрүүлгийг бүх аймаг, дүүргүүдэд хийдэг болох юм.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг төрөлжсөн мэргэжлийн үзлэг оношилгоонд жилд хоёр удаа хамруулахаар төлөвлөж, эхний үзлэгийг өнгөрсөн 5 дугаар сард зохион байгуулаад байгаа аж.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүрч үйлчлэх, хөгжлийн бэрхшээлээс сэргийлэх, эрт илрүүлэх, оношлох эмчлэх технологи нэвтрүүлэх, эмч эрүүл мэндийн ажилтныг сургах, бэлтгэх, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, бүтээмжтэй эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх чиглэлээр салбар хэрхэн ажиллаж байгаа талаар холбогдох мэдээллүүдийг хурлаар танилцуулсан.

Өнөөдрийн байдлаар манай улсад уналт, таталтын эсрэг олон улсын нэрээр 12, худалдааны нэрээр 45 төрлийн  бүртгэлтэй байгаагаас 13 нь хатуу зохицуулалттай орнуудаас буюу эмчилгээний өндөр идэвхтэй эмнүүд байгаа. Мөн ЭМДҮЗ-ийн тогтоолоор ЭМД-ын хөнгөлөлттэй олгох эмийн жагсаалтад байдаг олон улсын нэршлийн 22 уналт, таталтын эсрэг эмэнд 70-100 хувийн хөнгөлөлт олгогдож байна. Зөвхөн уналт таталттай хүүхдэд хөнгөлөлттэй олгодог байсан эмийг бүх насныханд олгох заалтыг оруулснаас гадна тодорхой эмийн сангаар хүртээдэг байсныг нийтийн бүх эмийн сангаар олгох боломж бүрдээд байгаа юм.

Хөгжлийн бэрхшээлээс сэргийлсэн, хөгжлийн бэрхшээл үүссэн тохиолдолд амьдралын чанарыг сайжруулахад хамгийн чухал тусламж нь сэргээн засах тусламж үйлчилгээ байдаг.
Одоогийн байдлаар сэргээн засах судлалын 207 эмч эмнэлгийн мэргэжилтэн аймаг, дүүргийн эрүүл мэндийн төв, анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудад тусламж үйлчилгээ үзүүлэн ажиллаж байгаа бол улсын хэмжээнд сэргээн засахын нийт 580 сувилагч, 242 хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч 45 байна.
Энэ нь тийм ч хангалттай биш тул цаашид эрүүл мэндийн салбарын бодлогын хүрээнд сэргээн засахын эмч, сувилагч тэр дундаа хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалчийг түлхүү бэлтгэх бодлого баримтлан ажиллахаар төлөвлөж байна. Бүр цаашлаад хүүхдийн сэргээн засал судлал, мэдрэлийн сэргээн засал судлал, дотрын сэргээн засал судлал, тулгуур эрхтний сэргээн засал судлалаар их эмч нараа мэргэшүүлж байгаа талаар ЭМХТ-өөс мэдээллээ.  

Нөөцийн махыг 375 цэгээр худалдаалж байна
ТАНИЛЦ | Энэ сард олгох хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмжийн ХУВААРЬ
Толгойт хотыг орон сууцжуулах газар чөлөөлөлт эхэллээ
Зам засварын ажилтай холбоотойгоор зорчигчийн галт тэрэгний цагийн хуваарьт дараах өөрчлөлт орлоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Банкны тухай хуулийг шинэчилсэн тохиолдолд Унгар Улсын ОТП банк Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
Цаг үе
Tips & Tricks | Чухал санаагаа мартахгүй байх энгийн аргууд
Tips & Tricks
Цагаан сарын бэлгээ “дотоодын” үйлдвэрлэгчдээсээ бэлдэцгээе
Цаг үе
Нийслэлийн хэмжээнд 4113 теле камерыг нэгдсэн болон дэд төвд холболоо
Цаг үе
Нийслэл, дүүргийн эмэгтэй төлөөлөгчид хүүхэд хамгааллын асуудлаар уулзлаа
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?