HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

60 байрны усыг соруулаад байна

|
Мөнхсолонго Мөнхбат
| 2023 оны 07 сарын 24

Нийслэлийн онцгой комисс хуралдаж, өчигдөр орсон борооны дараа авч хэрэгжүүлсэн арга хэмжээ болон цаашид хийх ажлын талаар хэлэлцлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар:

-Долоодугаар сарын 23-нд орсон борооны улмаас нийслэлийн 66 хорооны 195  барилга байгууламж, 59 гэр, байшин сууц, хашаа усанд өртсөн. 54 дэд өртөөнд холбогдсон 14 мянга гаруй хэрэглэгчийг болзошгүй эрсдэлээс сэргийлж, цахилгааныг нь тасалснаас 53 дэд өртөөний 11 мянга хэрэглэгчийн цахилгааныг сэргээлээ. Нэг дэд өртөөний 4036 хэрэглэгчийн цахилгааныг зоорийн давхрын усыг соруулж дуусахаар холбоно. Нөхцөл байдалтай холбогдуулан Нийслэлийн онцгой комисс Шуурхай штабыг байгуулж, хариу арга хэмжээг зохион байгуулан ажиллаж буй. Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянзүрх, Баянгол, Чингэлтэй, Налайх дүүргийн 66 хорооны байршилд нийслэл, дүүргийн Гамшгаас хамгаалах алба, Мэргэжлийн ангийн 693 ажилтан, алба хаагч 105 техниктэй үүрэг гүйцэтгэж байна хэмээлээ.

Үерийн улмаас зоорийн давхар усанд автсан Баянзүрх, Сүхбаатар, Баянгол, Чингэлтэй, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нийт 195 барилга байгууламжаас 60 байрны усыг соруулж дууссан бөгөөд 37 байрны усыг соруулж байна. 52 байрны зоорийн давхрын усны хэмжээ бага тул иргэд, СӨХ хамтран усыг зөөжээ.

Геодези, усны барилга, байгууламжийн газар Нарны гүүр, Алтай хотхон, Замын цагдаагийн газар, Энхтайваны гүүр, Гэгээнтний уулзвар, 19-р хорооллын арын зам, 120 мянгат орчим, Вокзал зэрэг байршлуудын зам талбайд тогтсон 686 тн усыг машинаар, 11 мянган шоо метр усыг зөөврийн насосоор тус тус соруулсан. Ус сувгийн удирдах газар, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар Баянмонгол хороолол, Сэлбэ хотхонд орон сууцны подвалийн усыг соруулах ажлыг 267 хүн 21 техниктэй хийж байна.

Мөн Налайх дүүргийн орчимд усанд боогдсон 11 тээврийн хэрэгсэл, 59 иргэнийг аюулгүй газар гаргажээ.  

Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүү “Тоног төхөөрөмж, хүн хүч горимын дагуу ажиллаж байна. Төв цэвэрлэх байгууламж хоногт 160-170 мянган шоо метр ус хүлээн авах хүчин чадалтай. Өчигдөр 203 мянган шоо метр ус ирсэн. Иргэд, аж ахуйн нэгжүүд шороотой усаа шууд бохирын шугам руу хийж байгаа нь хүндрэл учруулж байна” гэлээ.

Хотын дарга ажлаа шуурхай зохион байгуулж, бэлэн байдалд бэлтгэл ажлыг хангаж, мөн зөвшөөрөлгүй барилгын ажил эхлүүлэхээр газар ухсан зөрчлийг арилгах зэрэг үүрэг, чиглэл өгсөн юм.

“Сэлбэ 20 минутын хот” төслийн эхний ээлжийн блокуудын барилга угсралт, суурийн цутгалтын ажлыг эхлүүллээ
Монгол-Японы эмнэлэг, Инженер, технологийн дээд боловсролын төслийн талаар санал солилцов
Монголд элсэн чихрийн үйлдвэр байгуулна
ЗӨВЛӨМЖ | Гараа хамгийн багадаа 20 секунд хөөсрүүлж угаагаарай
ШАР УСНЫ ҮЕРЭЭС СЭРЭМЖИЛЬЕ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо 
Цаг үе
Криштиану Роналду анх удаа уран сайхны олон ангит цувралд дүр бүтээхээр болжээ
DAILY NEWS
Vivienne Westwood: Тансаг загварын ертөнцөд хувьсгал хийсэн брэнд
CRYPTOTUUKH
ТАНД ХЭРЭГТЭЙ | Хотод хичээлийн хэрэгсэл цуглуулж болох 26 БАЙРШИЛ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?