HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Улс төр

Монгол, Казахстаны гадаад харилцааны сайд нар хэлэлцээ хийв

|
HumanZ
| 2025 оны 06 сарын 27

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг болон Бүгд Найрамдах Казахстан Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд М.Нуртлеу нар 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдөр албан ёсны хэлэлцээ хийв. 

Албан ёсны хэлэлцээний үеэр талууд хоёр улсын төрийн тэргүүн нар харилцан тохирсон ажлуудын хэрэгжилтийг дүгнэж, Монгол, Казахстаны Стратегийн түншлэлийн харилцааг улам бүр өргөжүүлэн хөгжүүлэх хэтийн төлөв, тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойллоо. 

Талууд Монгол Улсад Казахстан Улсын Гадаад хэргийн сайдын түвшинд 2006 оноос хойш 20 орчим жилийн дараа анх удаа хэрэгжүүлж буй албан ёсны айлчлалын ач холбогдлыг тэмдэглэж, сайд М.Нуртлеу казахстаны талын төлөөлөгчдийг халуун дотноор хүлээн авч буйд чин сэтгэлийн талархал илэрхийлэв. 

Хэлэлцээний үеэр талууд хоёр улсын дээд, өндөр түвшний яриа хэлэлцээ, харилцан айлчлал болон Гадаад харилцааны яам хоорондын зөвлөлдөх уулзалт, Консулын уулзалтыг тогтмолжуулахаар тохирлоо. 

Түүнчлэн зам тээвэр, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, аялал жуулчлал, соёл, боловсрол зэрэг бүхий л салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэн хөгжүүлэхийн ач холбогдлыг онцолж, хоёр талын худалдааны эргэлтийг 500 сая ам.долларт хүргэх зорилтын хүрээнд бараа, бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах, хөдөө аж ахуйн салбарт хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцлоо.

Мөн Монгол Улсын ноос ноолуур, арьс, шир боловсруулах салбарын арвин нөөц бололцоонд тулгуурлан хоёр улсын харилцааны бэлгэ тэмдэг болохуйц хамтарсан төслийг судлан хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр тогтов. 

Сайд М.Нуртлеу Казахстан Улс мэдээллийн технологийн хөгжлөөр дэлхийд 24 дүгээрт эрэмбэлэгдэж буйг тэмдэглэж, хоёр талын цаашдын хамтын ажиллагаанд залуу боловсон хүчин бэлтгэх нь чухал ач холбогдолтойг онцлов. Тэрээр Монгол Улсын залуучууд, түүний дотор хөдөө, орон нутгийн залуучуудад мэдээллийн технологи, инженерийн чиглэлээр суралцахад дэмжлэг үзүүлж, тэтгэлэг олгоход казахстаны тал бэлэн буйгаа илэрхийлж, энэ чиглэлээр үр дүнтэй, урт хугацааны хамтын ажиллагаа хөгжүүлэх эрмэлзлээ илэрхийлэв. 

Талууд зам, тээврийн салбарт тулгарч буй саад бэрхшээлийг шийдвэрлэх, тээвэр, логистикийн шинэ маршрут, дөт замыг бий болгох чиглэлд хоёр болон олон талт эрх зүйн механизмын хүрээнд хамтран ажиллахаар тохирлоо. 

Дээрх чиглэлд хамтын ажиллагааг урагшлуулах хүрээнд “Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллагааны Монгол, Казахстаны Засгийн газар хоорондын комисс”-ын ээлжит хуралдааныг 2025 онд багтаан зохион байгуулахаар тогтов.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Казахстан Улсын Ерөнхийлөгчийн санаачилга “Хоёр тэрбум мод” төсөлтэй уялдуулан байгаль орчны салбарт үргэлжлүүлэн хамтран ажиллахаа талууд нотлов.

Хоёр улс НҮБ болон олон улсын хамтын ажиллагааны бусад байгууллагын хүрээнд цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэн бэхжүүлэхийн төлөө буйгаа илэрхийллээ.

Нийтэлсэн:Гадаад харилцааны яам

УИХ-ын дарга Г.Занданшатар Парламентын дарга Н.Шакиев нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Үнэртэй усыг ОРИГ, ОРИГ БИШ эсэхийг ингэж ялга
ТикТокын хэрэглэгчид “chubby filter”-үүдийг хориглохыг уриалж байна
MORNING BIRD | Л.ӨЛЗИЙТӨГС “Бүр нэг сэтгэлээр уначхаад”
ТАНИЛЦ | Монгол Улсын хилийн боомтуудын 2025 оны ажиллах цагийн хуваарь
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Empire State Building-ийн антенн дээрээс энх тайвны туг мандуулсан хосыг баривчиллаа
DAILY NEWS
ТОМИЛОЛТ | Элсэн цөлийг мөнгө болгон хувиргасан Ниншягийн туршлага
GenZ АЖИГЛАГЧ
Coca-Cola Area x Playtime Festival 2026
ЦАГ ҮЕ
18 ХОНОГ
HUMANZ
GenZ ажиглагч | 78 гишүүн хамжиж өргөн барьсан ч тамхи зардаг томчуудад “ЖУЛДСАН ХУУЛЬ”
GenZ АЖИГЛАГЧ
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?