HumanzHumanzHumanz
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Ангилалгүй

УРУУЛЫН ФИЛЛЕРНЫ ТУХАЙ ТАНЫ МЭДЭХ ЁСТОЙ ЗҮЙЛС

|
Мөнхсолонго Мөнхбат
| 2023 оны 11 сарын 03

Филлер гэж юу вэ? 

Филлер буюу дүүргэгч нь арьсны зөөлөн эдийн янз бүрийн давхаргад нүүрний өө засах, арьсыг бэхжүүлэх, гэрэл сүүдэрийг дахин хуваарилах, үрчлээг багасгах зэрэг үйлчилгээтэй хийгддэг тарилга юм.

Агуулга
  • Филлер гэж юу вэ? 
  • Уруулд силикон болон ботокс шахуулж болохгүй
  • Гиалуроны хүчил нь түр зурийн нөлөөтэй
  • Эрэгтэй хүмүүс ч ашиглах боломжтой
  • Өвдөлт бараг мэдрэгдэхгүй
  • Тарилгын өмнө бэлтгэл хэрэгтэй
  • Эсрэг заалтууд
  • Гаж нөлөө
  • Донтож болохгүй
  • Үр дүн таалагдаагүй тохиолдолд засварлах боломжтой
  • Харамсалтай нь филлер тийм ч хямд биш
  • Заавал мэргэжлийн эмчид ханд

Хэрэв та уруулынхаа тэгш бус хэмийг засах, томруулахаар шийдсэн бол эдгээр баримтуудыг мэдэхэд илүүдэхгүй болов уу.

Уруулд силикон болон ботокс шахуулж болохгүй

Уруулд силикон болон ботокс шахуулж болохгүй. Учир нь энэ нь булчингийн эс, утас зэргийг гэмтээх, гажилт үүсэх зэрэг эрсдэлүүдийг дагуулдаг. Иймээс уруулд зөвхөн гиалуроны хүчил ашиглан өө засах болон томруулах үйлчилгээг хийдэг байна. Гиалуроны хүчил нь хүний биед агуулагдах бодис учраас ямар нэгэн сөрөг нөлөөгүй ба харшлын урвал өдөөдөггүй гэдгээрээ давуу талтай.

Гиалуроны хүчил нь түр зурийн нөлөөтэй

Гиалуроны хүчил уусдаг тул уруул томруулах үйлчлэл дээд тал нь зургаан сар хүртэл хадгалагдана. Харагдах байдал болон үйлчлэл хэр удаан хадгалагдах нь хувь хүний биеийн онцлог ба ямар төрлийн филлер ашиглаж буйгаас шалтгаалдаг.

Эрэгтэй хүмүүс ч ашиглах боломжтой

Уруулд филлер шахуулах нь зөвхөн томруулах зорилгоор бус нүүрний өө засах, тэгш бус хэмийг өөрчлөхөд ч мөн ашиглагддаг. Тиймээс гадаад үзэмжээ өөрчлөхийг хүсэж буй эрчүүд ч  туршиж үзэх боломжтой.

Өвдөлт бараг мэдрэгдэхгүй

Тарилгын өмнө эмч мэдээ алдуулах эм /тос, түрхлэг/-ийг уруул болон эргэн тойрны арьсанд түрхэх болно. Хэр хэмжээний үйлчилгээтэй байх нь тухайн хүнээс шалтгаалах ба заримд нь бага зэргийн таагүй мэдрэмж төрөх бол нөгөө хэсэг нь бараг мэдэрдэггүй тохиолдлууд бий. Тарилгын дараа хүйтэн жин тавих нь хаванг багасгах, зовууриас ангижрахад тусалдаг. Мөн тарилгаас хойш хэдэн өдрийн турш уруулын мэдрэх чадвар багасах магадлалтай гэдгийг анхаарах нь зүйтэй.

Тарилгын өмнө бэлтгэл хэрэгтэй

Энэ нь нэг их гэмгүй мэт санагдах ч тодорхой хэмжээний бэлтгэл зайлшгүй шаардлагатай. Ямар нэгэн эм, архи болон тамхины хэрэглээнээс хязгаарлах нь зүйтэй. Ингэснээр та цус өтгөрөлтөөс сэргийлэх юм.

Эсрэг заалтууд

Чихрийн шижин, цус алдалт, уруулын хомхойн хурц хэлбэрийн үрэвсэлтэй бол уруулын филлер тарилгаас татгалзах хэрэгтэй.

Гаж нөлөө

Зарим тохиолдол биеийн онцлогоос хамааран хүсээгүй үр дагаварт хүргэж болзошгүй байдаг. Тарилгын дараа хавагнадаг ч энэ нь 3-аас багагүй хоногт буух болно. Бусад гаж нөлөө:

  • Хөхрөх
  • Булдруутах
  • Уруулын хэв гажилт
  • Улайх
  • Тарилга хийгдсэн газар халдвар орох
  • Харшлах

Донтож болохгүй

Уруулын филлер шимэгддэг учраас тухайн дүр төрх удаан хадгалагдахгүй гэсэн үг юм. Иймд, шимэгдэж эхлэх үед дахин уруулаа томруулах хүсэл төрөх магадлал их байдаг. Гэвч тогтмол хийлгэх нь эрүүл мэндийн тодорхой эрсдэлүүдэд хүргэж болзошгүй учраас та шийдвэр гаргахдаа сайтар бодож үзээрэй.

Үр дүн таалагдаагүй тохиолдолд засварлах боломжтой

Хэрэв таны шинэ дүр төрх санасанд тань хүрээгүй бол эмчдээ хандан гиалуроны хүчил задлах аргаар хуучин хэвэндээ хурдан хугацаанд орох боломжтой.

Харамсалтай нь филлер тийм ч хямд биш

Одоо гоо сайхны эмнэлгүүд ашиглагдаж буй филлер болон үйлчлүүлэгчийн хүсэж буй хэмжээнээс хамаарч үнийн хэлбэлзэл ихтэй байдаг. Тарилгыг зөвхөн мэргэжлийн эмчээр л хийлгэх шаардлагатай гэдгийг анхаарна уу!

Заавал мэргэжлийн эмчид ханд

Та филлер хийлгэхээсээ өмнө өөрийн үйлчлүүлж буй эмчийн мэргэжлийн баталгааг заавал шалгах шаардлагатай. Учир нь таны нүүрний орчимд мэдрэлийн маш олон эсүүд байрладаг учир мэргэжлийн бус хүмүүсийн гарт өөрийн гоо сайхан эрүүл мэндээ даатгах нь маш эрсдэлтэй юм. Эмнэлгийн бус орчинд, ариун цэврийн шаардлага хангаагүй орчинд хийлгэж хэзээ ч болохгүй.

Эх сурвалж: edoctor.mn

Сэргээгдэх эрчим хүч, ногоон санхүүжилтийн талаарх олон талт түншлэлийг бэхжүүлэх тухай өндөр түвшний хэлэлцүүлэг өрнөж байна
Их Монгол Улсын 820 жилийн ойг тэмдэглэнэ 
Баянголын аманд баригдах 2007 айлын орон сууцыг ирэх онд ашиглалтад оруулна
Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхлаа
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр өсвөрийн хийлчдийг хүлээн авч уулзлаа
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Банкны тухай хуулийг шинэчилсэн тохиолдолд Унгар Улсын ОТП банк Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
Цаг үе
Tips & Tricks | Чухал санаагаа мартахгүй байх энгийн аргууд
Tips & Tricks
Цагаан сарын бэлгээ “дотоодын” үйлдвэрлэгчдээсээ бэлдэцгээе
Цаг үе
Нийслэлийн хэмжээнд 4113 теле камерыг нэгдсэн болон дэд төвд холболоо
Цаг үе
Нийслэл, дүүргийн эмэгтэй төлөөлөгчид хүүхэд хамгааллын асуудлаар уулзлаа
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?