HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Сэлбэ 20 минутын хот төслийн хүрээнд барих орон сууцны дундаж хэмжээ 68 мкв байна

|
HumanZ
| 2025 оны 08 сарын 26

Сэлбэ хот нь Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 14 дугаар хорооны нутаг дэвсгэрийн 158 га талбайд сүндэрлэнэ. Үүний 40 га талбайд төр, хувийн хэвшил хамтарч бүтээн байгуулалтыг өрнүүлэх юм. Энэ хүрээнд өнөөдөр хөрөнгө оруулагчидтай уулзаж, санал солилцов.

Тодруулбал, “Сэлбэ 20 минут хот” төслийн хүрээнд хамтран ажиллах хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад мэдээлэл солилцох зорилготой танилцуулах уулзалтыг зохион байгуулж буй. Энэ удаагийн уулзалтад барилгын салбар, банк санхүү, бизнесийн байгууллагуудын төлөөлөл оролцлоо.

Уулзалтыг нээж нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай үг хэлсэн бол үргэлжлүүлэн “Сэлбэ 20 минут хот корпорац” ХХК-ийн гүйцэтгэх захирал У.Баатар төслийг танилцууллаа.

“Сэлбэ 20 минут хот корпорац” ХХК-ийн гүйцэтгэх захирал У.Баатар “Өнгөрсөн долоо хоногт бид банк, санхүүгийн байгууллагын төлөөлөл, барилга орон сууц борлуулагч, үл хөдлөх зуучлалын холбоод, тэдгээрийн төлөөлөлтэй уулзсан. Энэ удаа барилгын салбарынхантай уулзаж байна. Барилгын салбар бол 100 хувь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалттай байдгаараа онцлог. Тиймээс хувийн хэвшилтэйгээ уг төсөлд хамтран ажиллаж, аль болох богино хугацаанд 20 минут хот концептийг бий болгохоор ажиллаж байна. Ингэхдээ бизнесийн зарчмыг баримталж, харилцан ашигтай, шуурхай ажиллана. Хамтран ажиллах бүсэд хөрөнгө оруулалтыг татаж, хувийн хэвшлийн тусламжтайгаар бүтээн байгуулалтыг өрнүүлэхээр бэлтгэл ажлыг хангаад байна” гэлээ.

Энэ үеэр хөрөнгө оруулагчид газар чөлөөлөлтийн явц, ногоон байгууламжийг хэрхэн шийдсэн, үерийн эрсдэлээс хэрхэн сэргийлэх талаар асууж байлаа.

“Сэлбэ 20 минут хот” төслийн хүрээнд барих орон сууцны дундаж мкв 68 байх юм. Нийт 2200 гаруй нэгж талбар чөлөөлөхөөс өнөөдрийн байдлаар 93 хувьтай үргэлжилж байна. Хөрөнгө оруулагчдын асуултад “Сэлбэ 20 минут хот корпорац” ХХК-ийн гүйцэтгэх захирал У.Баатар дараах хариултыг өгөв. “Усны асуудалд нухацтай хандаж байгаа. Гүний болон гадаргын гэж хоёр ангилна. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 800-гийн шугам хийсэн. 12 байршилд Сэлбэ голын даланг өргөтгөх төсөв батлагдсан. Далан, ус зайлуулах шугамын ажлыг өндөр түвшинд төлөвлөсөн” гэлээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Сэтгүүлч Н.Өнөрцэцэг хорих ангиас захидал илгээж, олон нийтээс дэмжлэг хүслээ
ОРОН НУТАГТ ЭМЧ ДУТАГДАЛТАЙ БАЙГАА УЧИР 318 РЕЗИДЕНТ ЭМЧИЙГ ТОМИЛОН АЖИЛЛУУЛНА
Хөхний хавдраас сэргийлж сар бүр хөхөө шалгаарай
ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТ ЧИГЛЭЛИЙН НҮҮРС ТЭЭВРИЙН МЭДЭЭЛЭЛ ШИЛЭН БОЛОВ
“Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь” төслийг Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Өмнөговь аймагт хэрэгжүүлнэ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо 
Цаг үе
Криштиану Роналду анх удаа уран сайхны олон ангит цувралд дүр бүтээхээр болжээ
DAILY NEWS
Vivienne Westwood: Тансаг загварын ертөнцөд хувьсгал хийсэн брэнд
CRYPTOTUUKH
ТАНД ХЭРЭГТЭЙ | Хотод хичээлийн хэрэгсэл цуглуулж болох 26 БАЙРШИЛ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?