HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Ангилалгүй

Эдийн засгийн хямралаас гарах АЛТАН боломж алдагдах уу

|
Мөнх-Отгон Мөнхбат
| 2025 оны 06 сарын 26

Засгийн газар “АЛТ-3” хөтөлбөрийг баталж, 100 тонн алтны нөөц бүхий стратегийн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулна хэмээн сүр дуулиантай мэдэгдсэн. Гэвч УИХ-д өргөн баригдсан тогтоолын төсөлд эдгээр гол ордуудыг ашиглах эрх зүйн боломжийг бүрдүүлэх заалт хасагдсанаар уг хөтөлбөр бодит хэрэгжилтгүй, хоосон дүр эсгэх төдий боллоо. Учир нь 2025 оны зургаадугаар сарын 25-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн “АЛТ-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолын төсөл нь эдийн засгийн чадавхыг нэмэгдүүлэх, валютын нөөцийг нэмэгдүүлэх стратегийн зорилготой байв. Гэвч УИХ-д өргөн баригдахдаа хөтөлбөрийн бодит хэрэгжилтэд чухал үүрэгтэй зарим заалтууд хасагдсан нь хөтөлбөрийн үр өгөөжийг хязгаарлах нөхцөл бүрдүүлсэн байна.

Хасагдсан гол заалтууд:

Тусгай хамгаалалтын бүсээс хэсэгчлэн гаргах тухай заалт

Алт 3 хөтөлбөрийн хүрээнд эдийн засгийн эргэлтэд оруулах гол ордууд болох:

Гацуурт (Сэлэнгэ, Мандал сум)Баавгай, Эрээн Шурадгын гол (Хэнтий) эдгээр орд газрууд нь Ойн сан, Усны сан бүхий газар, Тусгай хамгаалалттай газар нутгийн дэглэмд багтсан учир одоогийн хуулийн хүрээнд ашиглах боломжгүй байгаа. Тиймээс Засгийн газар эдгээр ордуудыг УИХ-ын тогтоолоор тусгай хамгаалалтын бүсээс хэсэгчлэн гаргаж, уул уурхайн үйл ажиллагааг зөвшөөрөхийг тусгаж байжээ. Гэвч УИХ-д өргөн барихдаа энэ заалтыг хассан тул эргэлтэд оруулах стратегийн ордуудыг ашиглах боломжгүй болсон.

Уул уурхайг ногоон хөгжлийн бодлоготой уялдуулах, нөхөн сэргээлтийн баталгааг шаардах агуулга

Байгаль орчны нөхөн сэргээлт, олборлолтод хариуцлагатай байх тусгай нөхцлүүдийг хавсаргах санал байсан ч энэ талаарх тусгай заалтууд мөн төслөөс хасагдсан гэх мэдээлэл байна.

Үр дагаварт нь “АЛТ 3” хөтөлбөр нь бодит ашиглалтад шилжих боломжгүй болж болзошгүй. Ингээд нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр унаж 70 доллар ч хүрэхгүй байгаа энэ үед бидний эдийн засгийн хямралаас гарах алтан боломж алдагдах уу?

    “Халимаг” үүлдрийн үхрийн аж ахуй байгуулах талаар хамтарч ажиллах санал тавилаа
    Хэнтий, Дорнод, Архангай аймгийн нутагт гарсан хээрийн түймэрт 9,102 га талбай шатжээ
    Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1470 дуудлага иржээ
    ПАРЛАМЕНТ | АН-ын бүлгийн нэр бүхий гишүүд хуулийн төсөл санаачлан боловсруулж УИХ-д өргөн мэдүүллээ
    Туулын хурдны замыг 2027 онд ашиглалтад оруулна
    Түгээх
    Facebook Copy Link Print
    Сэтгэгдэл бичих...

    Leave a Reply Cancel reply

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


    2500
    👤
    @

    COP17 Ulaanbaatar 2026
    Mongolia to Host COP17

    Эрэлттэй

    Empire State Building-ийн антенн дээрээс энх тайвны туг мандуулсан хосыг баривчиллаа
    DAILY NEWS
    ТОМИЛОЛТ | Элсэн цөлийг мөнгө болгон хувиргасан Ниншягийн туршлага
    GenZ АЖИГЛАГЧ
    Coca-Cola Area x Playtime Festival 2026
    ЦАГ ҮЕ
    18 ХОНОГ
    HUMANZ
    GenZ ажиглагч | 78 гишүүн хамжиж өргөн барьсан ч тамхи зардаг томчуудад “ЖУЛДСАН ХУУЛЬ”
    GenZ АЖИГЛАГЧ
    © 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
    • Бидний тухай
    • Ёс зүйн дүрэм
    • Холбоо барих
    Welcome Back!

    Sign in to your account

    Username or Email Address
    Password

    Lost your password?